-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэдхэн хоногийн дараа “Тусгаар тогтнол” Бошиг сахигч түүхэн уран бүтээл нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлчийн хувьд догдлол, сандрал дүүрэн өдрүүд өнгөрч байна уу?
-Уран бүтээлийнхээ талаар ам дүүрэн яриатай байна даа. Гэхдээ цаана нь багахан айдас, эмээлт бий. Уран бүтээлч хүний хувьд түүхэн кинонд тоглоно гэдэг том шалгуур шүү дээ. Өнгөрсөн зун зохиолч Тодко Самсон, найруулагч Б.Тамир нарынхаа хамтарсан “Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Монголын шашин төр, тусгаар тогтнолын нэрт зүтгэлтэн, шашны мяндагтан Башлуугийн Жамсранжав Дилов хутагтын дүрд чадан ядан тоглолоо. Тусгаар тогтнол гэх хоёрхон үгний цаана ямар их том утга агуулга, үнэ цэн оршиж байгааг мэдэрлээ. Ямар их хөлс, цус, золиосоор бидэнд ирснийг дахин ойлгосон. Энэ кинонд дүр бүтээхдээ дахиад түүхийн хичээлдээ суух шиг л болсон.
.jpg)
-Башлуугийн Жамсранжав Дилов хутагтын дүрийн онцлог юу вэ. Түүхэн хүний дүрийг гаргахын тулд судалгаа ч их хийсэн байх?
-Дилов хутагт бол уншаад, судлаад дуусахгүй арвин их түүх, хийсэн ажилтай хүн юм байна гэдгийг дүрийн судалгаагаа хийж байхдаа мэдэж, бахархаж, басхүү өрөвдмөөр ч мэдрэмж төрж байсан. Амьдралынх нь ид үе зөрчил, эмгэнэлт үйл явдлаар дүүрэн. Зургаан насандаа төвд хэл сурч, долоон настайдаа төвд номыг монгол хэл рүү орчуулж, 12 настайдаа монгол хэлнээс төвд хэл рүү тэр олон том судар, номыг чөлөөтэй орчуулдаг байсан байгаа юм. Хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил дээрх хүрээний хоёр хутагт Дилов хутагт, Нарованчин гэгээн хоёул жанч халж тэдний хойд дүрийг тодруулахаар жирийн бус 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан юм байна. Хутагтыг эхээс төрөхөд тэдний гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан гэж ярьдаг юм билээ. Ингээд таван настай бяцхан хүү Жамсранжавыг онцлон үзэж, Хэрүга Дэмчэг бурхны хувилгаан Диловын тавдугаар хойд дүрээр тодруулсан түүхтэй юм билээ. Зургаахан настайдаа 3000 шогол бүхий номыг тогтоодог байсан гээд бодоход, нэг шогол 36 үгтэй шүү дээ. Тийм их зүйлийг цээжилдэг гэхээр ямар их оюуны бядтай хүн байсан нь мэдэгдэж байгаа юм. Харин гадаад төрх, араншингийн хувьд их шооч, нүдээрээ инээсэн нүүрний баясгалантай хүн байсан гэдэг юм билээ. Ерөөс "Би шашны зүтгэлтэн" гэж хямсганадаггүй тун энгийн хүн байсан гэсэн. Дүрээ судалж байхад Башлуугийн Жамсранжав гуайн хэлсэн нэг үг сэтгэлд үлдсэн. Түүнээс нэг хүн “Танай өнөөгийн Монголд улааны засаг тогтносоор танай шашин ном доромжлогдон доройтож, хүн ард чинь ихээр хэлмэгдэн, цус урслаа. Өнөөгийн Монголын нийгэм, засаглалыг өөрчлөх, шинэчлэх бодол танд байдаг уу” гэж асуухад Дилов хутагт Жамсранжав “Арай гэж эвлэсэн ваарыг дахиж хагалаад яах вэ дээ. Эргэж бүрэлдээ ч үү, үгүй ч үү. Нэгэнт л туурга тусгаар, Бүрэн эрхт Монгол Улсын гал голомт асаж л байгаа цагт тэр зэргийн золиос байлгүй л яах вэ” гэж хэлсэн байгаа юм. Тэр үеийн олон залуу гэр бүл, амиа эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зориулсан. Бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэд их ч зүйл хийж дээ гэдгийг энэ кинонд дүр бүтээх явцдаа бодож байлаа. Дилов хутагт бол “Монгол Улсаас урвасан урвагч” гэж хэлүүлж байсан ч эх орныхоо төлөө олон зүйл хийж, 1960 онд Чан Кайшигаар “Монгол Улс бусад тусгаар тогтносон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяатай хүн.
-Б.Тамир найруулагчтай хамтран ажилласан гурав дахь уран бүтээл шүү дээ. Найруулагчтай хамтарсан хамтрал, уран бүтээлчийнх нь тухай та онцолж ярих болов уу?
-Тийм ээ. Б.Тамир ахыг мэргэжлийн жүжигчин болчихсон байхад нь би сургуулиа төгсөөд ирсэн, цагаахан цаас байхдаа анх УДЭТ-д уулзаж байсан. “Зура III” Цэвэрлэгээ УСК-оос хойш ахтайгаа хамтарч, гурав дахь уран бүтээлийнхээ ард гарцгаалаа. Чадвартай, сайн найруулагч. Их ч уншина, бодно. Мөн жүжигчнийг чөлөөтэй тоглуулж чаддаг, эрх чөлөөг нь өгдөг, уран бүтээлчийнхээ хувьд юмны эцсийг нь үзэж, цэгийг нь тавьдаг хүн шүү дээ.
-Жүжигчин Э.Тодгэрэлийн хувьд өмнө нь "Хийморь" кинонд та зальтай, шуналтай Бадарчны дүрийг бүтээсэн. Энэ удаа түүхэн гавьяатай Дилов хутагтын дүрд тоглолоо шүү дээ. Шашин номын хоёр огт өөр төлөөллийн дүрийг гаргах ямар байв?
-Хоёулаа л лам дээлтэй шашин номын төлөөллүүд. Гэхдээ "Хийморь" киноны Бадарчин бол ламын дүрд хувирсан өнөө цагийнхаар луйварчны дүр. Үүнийгээ ч киноныхоо үеэр хэлдэг. Тухайн үед амьдрахын тулд хээрээр гэр хийж, айлуудаар орж худлаа ярьдаг хүн олон байсан, тэр үеийг л харуулахыг зорьж, зохиосон дүр. Тэр дүр минь олонд их хүрсэн юм билээ. Кинон дээр уншсан маанийн хэсгийг таслаад хөгжилтэй богино бичлэгт ашиглах тохиолдол олон. Ээж хүртэл над руу залгаад “Чи одоо тэр маанийг юм болгон дээр уншиж, тоглоом хийхээ боль” гэж загнасан тохиолдол бий. Мэдэхгүй шүү дээ, миний хоолойг ашиглаад байгааг нь. Бадарчны дүрийг чөтгөр гэж нэрлэх юм бол амьдралынхаа сүүлийн мөч хүртэл Монгол гэх зургаан үсэгтэй улсынхаа төлөө зүтгэсэн Дилов хутагтын дүрийг бурхан гэж нэрлэж болох байх. Тэнгэр, газар шиг ялгаатай ч уран бүтээлч хүнээс чадвар шаардсан дүрүүд байлаа.
(1).png)
-Бид тусгаар тогтнол гэдэг зүйлийг мэддэг, баярыг нь тэмдэглэдэг ч сүүлийн жилүүдэд үнэ цэн, утгыг нь бүрэн ойлгож чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй шүү дээ. Таны хувьд энэ кинонд тоглосноор тусгаар тогтнол гэдэг үг илүү үнэ цэнтэй болсон болов уу?
-Бидний мэргэжлийн хамгийн сайхан нь ямар ч дүрд хувирч, аль ч цаг үед очиж чаддаг. Цаасан дээрээс уншдаг байсан хүмүүсийнхээ дүрд тоглож, тэднийг амилуулна гэдэг нь миний хувьд гайхалтай. "Тусгаар тогтнол" кинонд тоглож байхдаа тэр түүхэн хүмүүсийн ярьж байсныг нь сонсож байхдаа “Яг тэр үед нь очоод ирдэг бол ямар сайхан бэ” гэж бодогдсон үе олон бий. Газар шороогоо илүү их хайрлаж, тусгаар тогтнол байгаагүй бол хаана алхаж, юу хийж байх байсан бол ч гэж бодсон. Киноны зураг авч байх үеэр цаг агаар хүртэл ивээж, үлгэрийн юм шиг цас орж, жаахан бараан үйл явдлын зургийн үеэр хуй салхи дэгдэж байсан. Биднийг дээрээс хараад “Энэ үед яг л ийм байсан шүү” гэж байгаа юм шиг санагдсан.
-“Тусгаар тогтнол” Бошиг сахигч киноны талаар мэдээлэл гарч эхлэх үеэс шүүмжлэл, хэн нэг улс төрчтэй холбосон сэтгэгдлүүд олон гарсан. Уран бүтээлчийн хувьд тус сэтгэгдлүүдэд ямар хариу хэлэх вэ?
-Цахим сүлжээ ашиглаж байгаа хэн бүхэн л стресстэй, хэн нэгийг дураараа доромжилдог болж. Хүнийг гадна төрхөө гоо сайхны мэс засалд орж өөрчилтөл нь доромжилж, хавчиж байна шүү дээ. Тэгж хар бараанаар бүхнийг хардаг хүмүүст “Өөрсдөө хийгээд үз” гэж хэлмээр санагддаг. Зарим зүйлийг яг одоо л хийх хэрэгтэй байдаг юм билээ, одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ. Бүхнийг хар бараанаас харж, харддаг хүмүүс хэзээ нэгэн цагт болих байх. Залуус өөр болж байна шүү дээ.

-Уран бүтээлчдэд тухайн дүрд тоглосондоо баярладаг, хайрладаг дүр байдаг шүү дээ. Таны хувьд хамгийн их сэтгэлд чинь үлдсэн дахиад тэр үед очвол илүү сайжруулж тогломоор санагддаг дүр бий юү?
-Мэдээж тоглосон дүр болгондоо хайртай, ур чадвараа шингээхийг хичээдэг. Гэхдээ үзэх бүрдээ “Энэ хэсэгт ингээд тоглочих байж дээ” гэж боддог дүр бол "Хийморь" киноны Бадарчин. Тэр дүрдээ үнэхээр их хайртай, дүрээ сайн гаргахын тулд чадан ядан ажилласан гэж боддог. Манай гэр бүлийнхэн ч Бадарчинд дургүй.
-Анх жүжигчин болохдоо өөртөө тавьсан зорилго, мөрөөдөлдөө хүрсэн үү. Хэрэв хүрсэн бол таны дараагийн мөрөөдөл юу вэ?
-Би жүжигчин болоогүй байсан ч урлагийн салбарын хүн болох байсан байх. Би бичих дуртай, уран зураг, баримал их сонирхоно. Уран бүтээлч, урлагийн хүн байна гэдэг ховор хувь тавилан, хэн бүхэн хийдэг ажил биш гэдэг юм билээ. Хөгжилтэй, хошин нэг үг байдаг нь “Чи хагас галзуу байж гэмээнэ жүжигчин, уран бүтээлч болно. Эрүүл хүн энэ ажлыг хийж чаддаггүй” гэдэг. Тэгээд бодохоор хүү бид хоёр гэртээ галзуурна шүү дээ, үсэрч, дэвхцээд л хүүтэйгээ яг л том хүн шиг ярьна. Тэгэхээр цаанаасаа л нэг өгөгдөл байдаг байх. Эхнэр маань одоо л дасаж байгаа байх. Уран бүтээлч бид чинь гэртээ байхаасаа байхгүй нь их шүү дээ. Тиймээс киноныхоо нээлт бүрээр эхнэрээрээ гоёж, дагуулж явах дуртай. Киног маань үзсэний дараа хамгийн үнэн шүүмжийг эхнэр минь хэлнэ. Үзэгчид дүрийг маань сайнаар хүлээж авбал яг л хүүхэд шиг сэтгэл хөөрөөд явчихна, урам авна. Би мэргэжлийнхээ амтанд одоо л орж, ажлаа жаргалтай хийж байгаа учраас зорилго минь одоо л биелж эхэлж байна. Хувь уран бүтээлчийнхээ хувьд өөрийн гэсэн бүтээл хийх том зорилго бий.
-Ярианыхаа төгсгөлд “Тусгаар тогтнол” Бошиг сахигч түүхэн уран бүтээлийг үзэхээр төлөвлөж байгаа үзэгчдэдээ хандаж үг хэлэх үү?
-Кино урлагт хайртай, дэмждэг үзэгчид маань хүрэлцэн ирж “Тусгаар тогтнол” Бошиг сахигч киногоо үзээрэй. Киногоо үзсэний дараа тусгаар тогтнол гэдэг бидэнд ямар их үнэ цэнтэйг дахин ойлгож, мэдрэх байх. Монгол хүн гэж омогшиж, бахархах сэтгэлийг мэдэрч, дахин нэг удаа түүхийнхээ хичээлд суугаарай. Үзэгч дүү нартаа мөн зорьж ирж, үзээрэй гэж хэлмээр байна.
.jpg)
| Э.ТОДГЭРЭЛ: “ТУСГААР ТОГТНОЛ” БОШИГ САХИГЧ КИНОНД ТОГЛОХДОО ДАХИН НЭГ УДАА ТҮҮХИЙН ХИЧЭЭЛД СУУСАН ЮМ ШИГ БОЛЛОО |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |