-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Аавын охин” кино үзэгчдээс өнөөдөр үнэлгээ авч, хүмүүсийн хайрыг татсан уран бүтээлээр нэрлэгдээд байна. Уран бүтээлчийн хувьд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Миний хувьд кино маань хөнгөн хөгжилтэй дулаахнаар гэр бүлийн харилцааны үнэ цэн, ойлголцол, хайр гээд гэгээлэг, бодож тунгаахуйц сэдвийг хөндсөн гэж боддог. Хүн заавал алдаж байж л ойлгох ёстой биш шүү дээ. Манай киног үзээд гэр бүлийн гишүүд нэгнийгээ ойлгож, хайрлаж, итгэх нь ямар үнэ цэнтэй вэ гэдгийг дахин нэг удаа санаж, мэдрээсэй гэж хүсэж байна. Энэхүү киноныхоо нэг хэсэг болж, үзэгчдийн сэтгэлд хүрч байгаадаа баяртай байгаа, цаашид улам их хичээх урам хайрлалаа.
-Анх дүрийн санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх ихэнх залуу жүжигчдийн адилаар сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн. Дүрийн санал ирэхэд үнэхээр их догдолж, анхны өргөн дэлгэцийн уран бүтээл, мөн гол дүрд тоглоно гэдэгтээ жаахан айж, сандарсан. Зохиолыг уншихад аав, охины харилцааны зөрчил, үл ойлголцлыг амьдрал дээр яг л байдаг бодит энгийнээр буулгаж, хөгжилтэй бөгөөд сонирхолтой байдлаар харуулсан нь их таалагдсан. Тэр дундаа МУГЖ Сугарын Болд-Эрдэнэ ахтайгаа хамтран ажиллах боломж гарсан нь надад үнэхээр гайхалтай туршлага, суралцах асар их боломж байсан учраас эргэлзэлгүй шууд ажиллахаар шийдсэн.

-Эрэгтэй тэр дундаа нас биед хүрсэн аавын дүрийг гаргах ямар байв?
-Дөнгөж сургуулиа төгсөөд ийм ажиллагаатай бодох зүйл ихтэй дүр дээр ажилласан нь их талархууштай гэж бодож байгаа. Дүр дээрээ ажиллаж эхлэхдээ өөрийнхөө аавтай нэлээд сууж ярилцаж, аавынхаа өнцгөөс ойлгохыг хичээсэн. Мөн аавуудын амьдралын жижиг зуршил үйл хөдлөл, хандлагыг дүрдээ нэмж өгөхийн тулд цэцэрлэг, сургуулийн тарах цагаар аавуудыг ажиглаж, алхах хэв маяг, хөдөлгөөн зэргийг судалсан. Эрэгтэй хүний алхааг өөриймшүүлэхийн тулд нэг хэсэг л том том майга алхсан, танихгүй хүнд тун эвгүй л харагдсан байх. Гэхдээ хүүхдүүд намайг хараад шоолж байгааг мэдчихээд би ч өөрөө дагаад баясчихдаг байсан. Дүр минь миний жүжигчний ур чадвар болоод ажигч сэтгэлгээг бага ч болов хөгжүүлсэн гэж боддог.

-Эршүүд аашилж, заримдаа буйр суусан хүний дүрийг гаргах хэрэгтэй болсон байх. Ямар хэсгийн зураг авалт хамгийн хэцүү байсан бэ?
-Гаднаасаа ширүүн, ууртай харагдавч дотроо эмзэг, хайртай хүмүүсийнхээ төлөө санаа зовж байгаа тэр мэдрэмжийг хэтрүүлэлгүй гаргах хэсгүүд хэцүү байсан юм болов уу. Гэхдээ зураг авалтын турш харьцангуй хэцүү зүйл тулгарах нь бага байсан гэж бодож байна. Учир нь, найруулагч, нэгдүгээр найруулагч, С.Болд-Эрдэнэ ах гээд бүгдээрээ надад тусалж, зааж зөвлөсөн.
-Кино уран бүтээлчид киногоороо, таны дүрээр үзэгчдэд юу хэлэхийг илэрхийлэхийг хүссэн бол?
-Зохиолд гардаг Санжаа, Сондор хоёр дүр туйлын азтай хүмүүс шүү. Нэгнийхээ биед солигдон орж, амьдралд нь тулгарч буй асуудал болоод дотоод мэдрэмж бүрийг нэвт шувт мэдэрдэг нь. Гэхдээ хүмүүс нэгнийгээ ойлгохын тулд заавал сүнс нь солигдох албагүй шүү дээ. Хэлэх үгийг нь таслалгүй сонсож, хайрлаж ойлгохыг хичээхэд л болно. Нэгнийхээ оронд өөрийгөө түр тавьж чадвал бид тэдэн шиг л нэгнийгээ ойлгосон азтай хүмүүс болно.
-Жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамтран ажиллах ямар байв. Хүндэлж явдаг уран бүтээлчдийнх нь нэг гэсэн?
-Хүндэлж биширч, үлгэр дуурайлал авдаг хүнтэйгээ хамтарч ажиллах үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Алхам бүрд минь яг л багш шиг минь зааж зөвлөсөн. Их зүйлийг ойлгож суралцсан.

-Таны жүжиглэлтийг магтаж сайшаасан үзэгчид олон байсан. Үзэгчдэд дүрээ хүргэж чадсанаа мэдэх ямар байсан бэ?
-Киногоо үзээд өөрийнхөө алдаа бүрийг тодруулж харж хангалттай сайжруулж болох байсан гэж харамсдаг юм байна лээ. Гэхдээ цаашдаа алдаа бүрээ залруулж сайжрахын тулд ажиллана аа. дэмжиж урамшуулж байгаа хүмүүстээ дахин баярлалаа. Магтаал болон шүүмжлэл бүрийг хүлээн авч байгаа.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхыг хүсдэг вэ?
-Залуу уран бүтээлчийн хувьд би өөрийгөө байнга хөгжүүлдэг, дүр болгондоо хариуцлагатай ханддаг байхыг хичээнэ. Надад оноогдсон дүр бүрээс шинэ зүйлсийг сурч, үзэгчдэд бодит, үнэн мэдрэмж хүргэхийг зорих болно. Тиймдээ ч ур чадвараа сайн ахиулах хэрэгтэй байгаа. ‘Жүжигчин хүн бол хүний дээд хүн байх ёстой’ гэж Монголын нэрт найруулагч сурган хүмүүжүүлэгч С.Сугар багш хэлсэн байдаг. Хүний төлөвшил, ёс зүй нь бүтээж байгаа дүрд шууд нөлөөлдөг. Тиймээс эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, хамт олноо хүндэлдэг, үзэгчдийн итгэлийг даах уран бүтээлч болохыг зорих болно.
-Жүжигчин болох шийдвэрийг хэзээ гаргаж байв. Яагаад энэ салбарыг сонгосон юм бэ?
-МХО-ын драмын дугуйланд дунд ангиасаа элсэн орж тайзны урлагт анх татагдаж эхэлсэн. Тайз дэлгэцийн уран бүтээлүүд үзэгчдэд олон зүйлсийг бодогдуулж, уярааж, заримдаа амьдралд нь өөрчлөлт авчрах хэмжээний нөлөөлж чаддаг шүү дээ. Мөн өөрийгөө байнга сорьж, хөгжүүлж байдаг мэргэжил учраас энэ замыг сонгосон.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Хамгийн ойрын зорилго бол магистрын түвшинд үргэлжлүүлэн суралцах төлөвлөгөөтэй байгаа.
| Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН |
|
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |