-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Азийн залуучуудын наадмаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, сэтгэгдэл маш өндөр, сайхан байгаа. Азийн залуучуудын III наадамд анх удаа оролцож, хүрэл медаль хүртсэндээ баяртай байна. Багаасаа ганцаараа медаль хүртэх мэдрэмж жоохон эвгүй байсан ч найзуудаа их дэмжсэн.
-Медалийн тавцан дээр зогсож байх мөчид юу хамгийн их бодогдсон бэ. Алтан медаль хүртэж чадаагүйдээ жаахан ч гэсэн харамссан уу?
-Медалийн тавцан дээр зогсоход “Алтан медаль аваад төрийн дууллаа эгшиглүүлэх юм сан” гэж их бодогдсон. Мэдээж харамссан ч гэсэн чадах бүхнээ хийсэн болохоор тийм ч удаан харамсаагүй ээ. Тажикстан Улсын тамирчныг ялаад Азийн аваргаар хожигдсон Солонгосын тамирчинтай дахиж тулалдахыг маш их хүссэн. Өнгөрсөн долдугаар сард Малайз Улсад болсон ААШТ-д хүрэл медалийн төлөөх тулалдаанд БНСУ-ын тамирчинд ялагдсан байсан юм.
-Таеквондогийн спортоор анх хичээллэж эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу. Тус спортын юу нь таны сэтгэлийг тэгж их татсан юм бол?
-Анх биеэ хамгаалах зорилгоор “Олимп клуб”-ын зааланд анх хөл тавьж байлаа. Миний их сэтгэлийг хамгийн их татсан зүйл гэвэл янз бүрийн сонирхолтой өшиглөлтүүд байсан. Анх усан спортоор хичээллэж байгаад ээж маань таеквондогийн клубт оруулсан юм. Би багаасаа л үеийнхнээсээ өндөр байсан болохоор спортын тамирчин л болох байх гэж боддог байсан. Таеквондо бол уян хатан чанар, тэсвэр хатуужил, хүндлэлийн спорт.
.jpg)
-Хичээллэж эхлээд хамгийн анхны оролцсон тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Амжилт гаргасан уу?
-Хамгийн анхны тэмцээн маань улсын аварга шалгаруулах тэмцээн байсан. Дүрмээ сайн мэддэггүй байсан болохоор амжилт гаргаж чадаагүй ээ. Өвөрхангай аймагт болсон улсын аваргаар хүрэл медалийн төлөө тулалдаад маш харамсалтайгаар торгуулиар ялагдаж байсан. Дүрмээ мэдэхгүй болохоор өрсөлдөгчийнхөө нүүрэнд хүрсэн гэдэг шалтгаанаар хожигдсоноо мартагддаггүй. Оноогоор бол илүү явсан юм. Ингээд харахаар таеквондо маш шударга спорт .
-Бусад онцлох тэмцээн, амжилтынхаа талаар ярихгүй юу?
-Би одоогоор улсын долоон удаагийн аварга, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, саяхан болж өнгөрсөн Азийн залуучуудын III наадмын хүрэл медаль хүртлээ. Бүх тэмцээн л дурсамжтай байдаг. Олон улсын тэмцээнүүд хамгийн их дурсамжтай байдаг. Өсвөрийн ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн маань Монголын анхны мөнгөн медаль гэдгийг анх сонсоод үнэхээр их баярлаж байсан.
-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ. Тамирчид өрсөлдөгчөөсөө олон зүйл сурдаг шүү дээ?
-Миний жинд Солонгос, Иран,Узбекстан Улсын тамирчин их хүчтэй өрсөлддөг. Солонгосын тамирчин гэхэд махлаг биетэй болохоор өрсөлдөхөд маш их хүч шаардагддаг тамирчин.
.jpg)
-Оролцож байсан хамгийн дурсамжтай тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Онцолж байгаа шалтгаан нь юу вэ?
-Анхны улсын аваргын алтан медалиа Дундговь аймагт авч байсан. Анхны гэдэг утгаараа хэзээ ч мартахгүй онцлох тэмцээн байдаг.
-Тулааны спортоор хичээллэхэд шантрах үе гарч байв уу. Хэрхэн даван туулсан бэ?
-Спортоос шантрах үе гэвэл бэртэл авах, бэртэлтэй байх үе л байдаг даа. Сая энэ тэмцээний өмнө шагайгаа хүртэл хазгай гишгээд, бэртэлтэй оролцсон. Бэртэл авчихаар л их шантардаг. Тэсвэр тэвчээрээр багш нарынхаа тусламжтай л давж гарч байгаа.
-Таеквондогийн спорт амьдралд нь хэрхэн нөлөөлсөн бэ?
-Би цаг маш сайн баримталдаг болсон гэж бодож байна. Мөн хүндлэлийг сурч яваа.
-Тэмцээний тулааны талбар дээр гараад тулалдахад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Хамгийн эхний тулаан дээр маш их сандардаг. Үргэлжлүүлээд багшийнхаа зөвлөгөөг сонсоод, тулалдахад болчихдог. Ялах мэдрэмж хамгийн гоё.
-Амжилт гарахад юу хамгийн их нөлөөлдөг вэ. Тамирчин хүний хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Нөлөөлдөг олон зүйл бий. Аав, ээж, багш дасгалжуулагч, баг хамт олон гээд бүх зүйл нөлөөлдөг. Найзуудын минь нэг түрүүлж тулалдаад ялагдаж, орж ирээд уйлаад сууж байгааг харах хамгийн хүнд тусдаг. Тийм байдал харчихаар санасан, төлөвлөсөн тулаанаа гаргаж чаддаггүй юм байна лээ. Ер нь хамгийн түрүүнд тулалдах их амар байдаг.
-Танд оролцохыг хүсдэг тэмцээн бий юү, дараагийн зорилго юу вэ ?
-Бүх тамирчдын хамгийн том мөрөөдөл болох олимпод өрсөлдөж, төрийн дууллаа эгшиглүүлэн алтан соёмбот далбаагаа мандуулахыг мөрөөддөг. Хамгийн ойрын зорилго минь Азийн залуучуудын олимпод амжилттай оролцож, медаль хүртэх л байна даа.
| Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |