-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Надад ирээгүй хайр” олон ангит киноны Аминагийн дүрд тоглосон байгаа шүү дээ. Дүрийн саналыг анх хэзээ авсан бэ. Зохиолоо унших үед хамгийн эхэнд юу бодогдож байв?
-Киноны саналыг энэ жилийн дөрөвдүгээр сард манай продюсер н.Нямжав эгч залгаад “Чамайг "Урт өдрүүд" ОАУСК-аас харсан юмаа, ирж уулзаж болох уу” гэсэн. Тэгээд хамгийн анх кино багийнхан болон зохиолтойгоо танилцсан. Зохиолыг анх уншиж байхдаа амьдралын олон өнгийг олж харсан. Хүнийг хайрлах, ялангуяа эмэгтэй хүнийг хайрлах мэдрэмж илүүтэй төрсөн. Хүн хүнийг уучилж чаддаг байхыг, өөрийгөө гаргуунд нь хаяхгүй байх, хүн таньж сурах гээд олон зүйлийг киноныхоо зохиолоос сурсан даа. Хүмүүс Бүжингийн дүрийг тэнэг гэж их хэлж байна лээ, надад лав тэгж санагдаагүй ээ. Харин ч өрөвдөж хайрламаар дүр.”Ийм тэнэг хүн гэж байх уу, өнчин гэхээрээ л ийм байдаг юм уу” гэсэн шүүмж их байсан. Хэдий кино зохиол ч гэсэн амьдралд ийм хүн олон байгаа, үүнээс хэцүүг туулж яваа хүн ч бий. Хүний зан араншин төлөвшилд гэр бүлийн хүмүүжил маш чухал байдаг. Бидэнд зааж зөвлөх аав ээж, ах эгч найз нөхөд бий харин Бүжинд байхгүй шүү дээ. Бүжингийн дүр ээжтэй минь их адилхан санагддаг юм. Гэнэн зан нь, ээж минь бага байхдаа ээж аавыгаа алдаад эмээ дээрээ өссөн. Их өрөвч хүнд итгэмтгий маш зөөлөн сэтгэлтэй хүн. Хааяа жоохон хүүхэд шиг таних, танихгүй бүх хүнд өөрийн чадахаараа тусална. Тэр чинээгээр муу хүн их, найз гэчхээд өөдгүй зан гаргасан хүн ч байдаг. Гэхдээ л миний ээж уучлах сэтгэлийг харамгүй хүмүүст өгнө. Бага байхад уур хүрдэг байлаа, насанд хүрэх тусам ээжийгээ улам хайрламаар санагддаг болсон. Яг л “Бурханы хүмүүст туслаарай” гэж явуулсан сахиусан тэнгэр шиг санагддаг юм. Азаар ээж маань сайн хадам, сайн нөхөртэй учирсан. Ингээд бодохоор гэнэн цайлган итгэмтгий хүмүүс хорвоогийн хаа сайгүй бий. Ээжтэй минь дүрийн зан араншин адилхан санагдсан болохоор хамтарч тоглоход нэг л дотно бас илүү их өрөвдөх сэтгэл төрж байлаа.
-Амина тун тогтворгүй харилцаатай гэр бүлтэй, хэцүү амьдрал туулсныхаа дараа эмээгээ түшиж өдий амьдарсан хүүхэд шүү дээ. Уран бүтээлчийн хувиар Аминагийн дүрийг тодорхойлбол?
-Амина дэндүү хэрсүү, сэргэлэн адтай охин. Гэхдээ л 16 нас гэдэг бол төлөвшиж дуусаагүй байгаа гэсэн үг шүү дээ. Юу хийж байгаа, юу хэлж байгаа тэр бүхнийхээ буруу зөвийг бүрэн таньж мэдээгүй. Хүмүүс “Ээжийгээ асрахгүй, аваад яваач тэнэг охин” гэдэг сэтгэгдлүүд бичсэн байсан. Дүрийн өмнөөс тайлбарлахад, хэрвээ би гээд бодоод үзэхээр ээж нь аав, эмээ хоёрт нь гомдсоноосоо болоод охиндоо халамж хайр хангалттай өгч чадаагүй, өдрийн хоолоо залгуулахын тулд шил тушаана, хайр халамж гэдэг зүйлийг мэдрэлгүйгээр бага насаа өнгөрөөсөн. Эмээ дээрээ очсоноор анх удаа амгалан тайван халуун дулаан мэдрэмжийг авсан байх. Тэгээд дахиад 10 жилийг эмээтэйгээ өнгөрөөчихөөр дэндүү дасчихсан байгаа. Ээжээсээ хол өсчихсөн, яг юу хийхээ мэдэхгүй тулгамдсан үе байсан байх. Ээжийгээ шоронгоос гарсны дараа уулздаг хэсгийг авах үед үнэхээр өр зүрх эмтэрмээр байсан. “Миний хөөрхөн ээж юу үзэж туулсан болоод ийм болчихсон юм бэ” гэж бодогдоод ээж рүүгээ харж ч зүрхлэхээргүй хэсэг. Тэгээд сийлсэн туулай өгдөг шүү дээ, энийг хөөрхөн гараа өвдтөл сийлсэн байхдаа үргэлж намайг санаж байсан байхдаа гээд уйлаад л байсан, тэр хэсэг хамгийн хүнд сцен болсон доо.
.jpg)
-Эмээтэйгээ амьдарч эхлээд бүр ч их сэргэлэн, цовоо охин болсон юм шиг санагдсан. Таны хувьд цовоо сэргэлэн, дэггүй охины дүрд ажиллах ямар байв. Өөрөөс нь хэр өөр зан араншинтай дүр вэ?
-Би өөрөө эмээтэйгээ өссөн болохоор их дотно байсан. Манай эмээгийн дүрд тоглосон С.Болормаа багш маань их зөөлөн энергитэй хүн яг эмээтэй минь адилхан халуун дотно мэдрэмж төрүүлсэн. Хамтран тоглоход нэн таатай байсан. Амина намайг бодвол илүү нээлттэй, цовоо сэргэлэн санагддаг. Би чинь амьдрал дээрээ ихэнхдээ чимээгүй дуу цөөтэй. Ойр дотнын хүмүүстэйгээ бол илүү нээлттэй л дээ. Амина маань гэр бүлийн тогтворгүй байдалд өссөн болохоор бас их дураараа. Өөрөөсөө өөр хүний дүрд тоглох надад их сонирхолтой байсан. Миний хийж чадахгүй зүйлийг Амина чадна. Аминагийн дүрээр хүмүүстэй илүү нээлттэй харилцаж сурсан.
-Киноны орос хувилбарыг нь үзэж байсан уу. Өөрийнхөө дүрийг тус уран бүтээлээс онцолж харсан уу?
-Бага байхдаа л үзэж байсан. Одоо давтаад үзчихвэл орос киноны дүрийг дуурайчхаж магадгүй гэж бодоод үзээгүй ээ. Дуурайхгүй гэж бодсон ч үзчихээр цаанаасаа тэр зураглал нь нүдэнд харагдана шүү дээ. Өөрөө бодож өөрөөрөө тэр дүрийг илэрхийлэхийг хүссэн.
-Сүүлийн өдрүүдэд “Надад ирээгүй хайр” киног шимтэн үзэгчид нэмэгдсэн. Тэр хэрээрээ жүжигчид рүү хандсан сэтгэгдэл их ирж байгаа юм билээ. Танд ямар сэтгэгдэл хамгийн их ирж байна?
-Үзэгчид шимтэн үзэж байгаад их талархаж байгаа. Киног минь хайрлаж, өрөвдөж алдаа оноог нь хэлж өгч байгаа үзэгчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна. Олон хүмүүс баяр хүргэж магтаалын үг хэлсэн, бүгдэд нь баярлалаа. Найзууд, дотнын хүмүүс минь кино хэрхэн дуусахын асууж, бодогдоод нойр нь хүртэл хүрэхгүй байгаа гэсэн. Би “Тэр чинь цэргийн нууц” гээд хав дараад л байгаа. Үзэгчдэдээ, намайг дэмжиж үргэлж ар талд минь байдаг гэр бүлдээ дахин баярлалаа.
-Аминагийн дүрийг мөн чанарыг хамгийн сайн харуулсан хэсэг таныхаар хэзээ байсан бэ. Аминагийн дүрээр уран бүтээлчид юуг төлөөлүүлж харуулахыг зорьж байгаа бол?
-Сүүлийн ангиудад гарах Шижирээгийн төлөө өөрийгөө золиосолж байгаа хэсэг л. Аминагийн мөн чанарыг илэрхийлэх байхдаа. Та бүхэн үзсэний дараагаа ойлгох байх. Гэр бүлийн байдал аав, ээжийн хайр халамж хүүхдэд ямар хэрэгтэй болохыг Аминагаар төлөөлүүлж харуулахыг хүссэн байх. Аав, ээжийн хүүхдэд олгох хүмүүжил гэдэг бол асар чухал зүйл. Тэр хүмүүжлээр хүүхдийн цаашдын амьдрал тодорхойлогдоно. Аминагийн хувьд бол хаягдах мэдрэмжийг маш олон удаа авч байсан, дахиж хаягдахаас их айдаг. Энэ айдсаасаа болж буруу сонголт хийнэ, өөрийгөө бодоогүй шийдвэр гаргадаг хэсгүүд олон бий.

-Хүмүүс Аминагийн заримдаа өрөвдөж, зарим нь сайн сайхныг хүсэж, ээж шигээ амьдрал туулах вий гэж эмээж байгаа. Таны хувьд дүрээ өрөвдөж байв уу?
-Мэдээж төрөлгүй яах вэ, Амина олон зүйлийг туулна харин ч тэр бүртээ их хүчтэй байгаа нь улам өрөвдөх сэтгэл төрүүлж байсан. Тийм энхрий ялдам охин 16-хан насандаа тэр их зүйлийг мэдэрч туулна гэж бодохоор. Би одоо өөрөөрөө төсөөлж үзвэл 16 нас гэдэг бол их нялх санагдаж байгаа байхгүй юу. Хорвоо ертөнцтэй дөнгөж танилцаж эхэлж байгаа үе. Тийм жаахан дээрээ олон мэдрэмжийг туулж үзсэн гэхээр их хүчтэй ч юм шиг. Энэ дүрд тоглож байх хором мөч бүхэндээ дүрээ өрөвдөх хайрлах сэтгэл төрж байсан.
-Таны хувьд өмнө нь “Амьдрал” кинонд тоглож байсан шүү дээ. Таны анхны дүр байсан уу. Анх кинонд тоглоход ямар мэдрэмж төрсөн бэ?
-Миний анхны кино "Урт өдрүүд" ОАУСК байсан. Зураг авалтын талбайд анх хөл тавих мөчөөс эхлээд бүх зүйл надад шинэ, сонин бас ид шидтэй санагдсан. Тэр үед би өөрийнхөө мөрөөдөлтэй нүүр тулж, яг зөв газраа байгаа юм шиг санагдсан. Тоглосон кино бүр минь надад үнэхээр үнэ цэнтэй боловсрол, сургамж болсон. Зарим дүр намайг илүү тэвчээртэй, уужим сэтгэлтэй болгосон бол зарим нь уучлал, хайр, хүний дотоод ертөнцийн нарийн мэдрэмжийг ойлгуулсан. Хүн бүрийн амьдрал ямар олон өнгөтэйг, сонголт бүр ямар чухлыг ойлгуулсан бүтээлүүдэд ажилласандаа баяртай байдаг.
-СУИС-д сурч байхдаа уран бүтээлд оролцож, тоглоход багш нар нь ямар зөвлөгөө өгсөн бэ?
-Манай сургууль их ачаалалтай ажилдаг л даа урлагийн хүмүүсийг илүү хатуужилтай, ачаалал даах чадварыг хөгжүүлэхийн тулд тэгдэг байх. Түүний хажуугаар кинонд явна гэдэг бол бас л чанга байсан шүү. Бүгдийг амжуулах хэрэгтэй, цагаа төлөвлөж сурна. Ажил хичээлийнхээ ачааллыг зохицуулна гээд олон зүйл тулгарахын зэрэгцээ суралцах юм их байсан. Ангийн минь багш их зохион байгуулах чадвар сайтай хүн л дээ, олон ажлыг чанартайгаар цаг тухайд нь амжуулж чаддаг, үнэхээр биширмээр. Багшаасаа бас үлгэр дуурайлал их авсан. Бид нарт зааж зөвлөхдөө “Хэдий их ажилтай байсан ч өөрийгөө хаяж болохгүй, ядаж хувцсаа угаагаад цэвэрхэн өмсчихдөг байх хэрэгтэй. Ялангуяа урлагийн хүн олонд харагдаж байгаа учир өөрийгөө анхаарах хэрэгтэй нэг биед гурван өнгөнөөс олон хувцас өмсөх нь зохимжгүй” гээд олон зүйлийг зааж зөвлөнө. Ангийн багш маань намайг хамгийн их дэмжиж урам өгч, үлгэр жишээ минь байдаг.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?
-Би бага байхаасаа л их мөрөөдөмтгий хүүхэд байсан, олон мэргэжил мөрөөднө. Эмч, багш, цагдаа, хөгжимчин, тогооч, дуучин,бүжигчин гээд бүгдийн мөрөөднө, төсөөлж тоглоно. Бага байхдаа дүрд орж тоглох их дуртай хүүхэд байлаа. Хүүхдүүдтэй тоглож байхдаа эмээ нь болж жүжиглээд, гэнэт уйлж хамт тоглож байгаа хүүхдүүд гайхтал тоглоно. Нэг удаа дунд ангид байхад хөгжмийн багш маань нэг хөгжим тоглоод бид хэдийг нүдээ аниад мэдэрч сонсоорой гэсэн юм. Тэгээд нүдээ аниад сонслоо, их гоё сүүлдээ өөрөө тоглож байгаа юм шиг бүр хөгжимдөө орчихсон. Гар хуруугаа жигтэйхэн хөдөлгөөд л тэгж байгаад нүдээ нээсэн ангийнхан бүгд над руу хараад намайг шоолж байдаг юм. Би уг нь мэдрэмжээ илэрхийлэхээс айдаггүй юу мэдэрч байна шууд гаргачихдаг хүүхэд байсан юм.Тэр үеэс эхлээд яагаад ч юм хаалттай болчихсон. Бусад урлагийн хүмүүс чинь ангидаа их идэвхтэй байсан гэд ярьдаг шүү дээ, би бол урлагийн үзлэгт ч ордоггүй хүүхэд байлаа. Хүмүүсээс хараат болчихсон дахиад намайг шоолох юм шиг санагдаад. Тэгэхээр хүүхдийн сэтгэл зүй тийм эмзэг байдаг хэрэг, нэг удаагийн айдсаас болоод олон жилийн айдас үүснэ. Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд хүүхдүүддээ хүнийг гомдоохгүй байхыг үг ямар хүчтэй, нэгнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг олон төрлийн хүмүүс байдаг шүү гэдгийг зааж сургаж байгаасай гэж хэлмээр байна. Энэ олон мөрөөдөл, хүслийг бүгдийг мэдэрч үзмээр байсан хамгийн тохиромжтой нь жүжигчин юм шиг санагдсан. Би бүгдийг туршиж үзэж болно судалж болно, мэдэрч болно. Өөрөөсөө гардаг олон өнгийн мэдрэмжээ энэ мэргэжлээр гаргаж чадах юм шиг. Энэ мэргэжлийг эзэмшвэл би насан туршдаа жаргаж хийх юм шиг санагдсан учраас сонгосон. Мөн сургууль минь надад өөртөө итгэх итгэлийг дахин өгсөн. Одоо хэн нэгнээс ичиж өөрийнхөө мэдрэмжийг дарахгүйгээр илэрхийлдэг болсон шүү.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Эхлээд өөрийгөө олон талаас нь хөгжүүлнэ. Боловсролыг нэн тэргүүнд тавина гэж бодож байна. Дахин дахин сурсаар л байна. Энэ хүртэл уншсан хүн бүхэнд баярлалаа. Эрүүл энх аз жаргалыг хүсье.
| Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |