-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Тэг цэг үйлдэл” кино нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийн анхаарлыг татаж, эерэг сэтгэгдлүүдийг авч байгаа. Таны хувьд тус уран бүтээлд ажиллах ямар байв?
-Уран бүтээл маань амжилттай сайхан нээгээд, аравдугаар сарын 3-наас эхлэн бүх кино театруудаар гарч эхэлсэн. Үзэгчдээс сайхан сэтгэгдэл сонсохоос гадна шүүмжлэлүүдийг ч хүлээн авч байна. Аливаа уран бүтээл бүр магтаал, шүүмжийг тэнцүүхэн авч явдаг байх. Уран бүтээлчдийн хувьд шүүмжүүдийг хүлээн авч дараа дараагийнхаа уран бүтээлд тусгаж ажилладаг. Киногоо үзэгчдэд үргэж байгаа сэтгэгдэл ийм сайхан байна. Нэгдүгээр сард Э.Алдар ах залгаад “Хүрч ирээд, дүрийн шалгаруулалтад орох боломжтой юу, зохиол уншаад үзээч” гэсэн юм. Зохиолоо уншсан даруйдаа үнэхээр сонирхолтой санагдаж, анхны харцаар дурлах гэдэг шиг л санагдсан. Тэнгисийн дүрийг дотроо төсөөлж, бүх л хийх үйлдлийнх нь учир шалтгааныг хайж, амьдруулсан. Эхэндээ надад өөр дүр бодчихсон байсан юм билээ. Зохиолоо унших үед Тэнгисийн дүр хамгийн сонирхол татаж байсан учраас Э.Алдар ахад “Би Тэнгисийн дүрд тогломоор байна, энэ дүр л таалагдаж байна” гэж хэлсэн. Гол дүрд тоглож, өөрийгөө сорих, илүү хариуцлагатай ажиллах их хүсэл байсан. “Тэг цэг үйлдэл” киноны Тэнгисийн дүр дээр миний бүх л тохирол бүрдсэн их зүйл сурах дүр юм шиг санагдсан. Дүр дээрээ ажиллахын тулд Алдар ахтай олон удаа ярьж, өөрийгөө бэлдсэн.
-Монголын кино урлагт тэр бүр гараад байдаггүй үйл явдалтай уран бүтээл шүү дээ. Тийм уран бүтээлийн гол дүр гэхээр бүүр ч их шуналыг нь хөдөлгөсөн байхдаа?
-Тийм ээ, зохиолоо уншиж байхад л хэрхэн тоглох талаар төсөөллүүд тархинд бууж байсан. Жүжигчний ур чадвар талаасаа ч сорилт ихтэй дүр шиг санагдсан. Сэрэлт, нэг үйл явдлын дараагаас дараагийн үйл явдал руу шилжиж байгаа тэр шилжилт рүү ямар сэтгэл зүйн байдалтай амьдрах юм. Тэр нь хэр үнэн зөв байж, үзэгчдэд хүрэх юм гээд жүжигчний ажиллагаа гэдэг талаасаа сонирхол татаж, хэцүү саагдаж байлаа. Жишээ нь, сэрсэн даруйдаа өмнөх үхэл, үйл явдлын мэдрэмжийг гаргаж уйлах хэрэгтэй болох үе бий. Үхээд сэрж байгаа мэдрэмжийг зөв гаргах нь л чухал байлаа. Тэр бүрийн зөв гаргахгүй бол үзэгчдэд дутуу мэдрэгдэх эрсдэлтэй байлаа. Энгийн уран бүтээлүүдийг бодвол илүү сонирхолтой ажилласан уран бүтээл гэж бодож байна.

-Жүжигчин Э.Алдартай найруулагчийнх нь хувиар хамтарч ажиллах ямар байв. Өмнө нь таньдаг байсан уу?
-“Тэг цэг үйлдэл” киногоор холбогдохоос өмнө таньдаг байгаагүй ээ. Утас дуугарч, Э. Алдар ах кинонд тоглох санал тавихад л анх ярилцаж үзсэн дээ. Бид хоёрдугаар сард анх уулзаж, зураг авалт дөрөвдүгээр сард эхэлсэн гэхээр бидэнд ярилцаж, дүрээ ойлгож, нэгнийгээ мэддэг болоход хоёр сарын хугацаа байсан гэсэн үг. Манай улсын уран бүтээлүүд хөрөнгө санхүүгээс шалтгаалан богино хугацаанд уран бүтээлүүд хийгддэг. Тэр утгаараа чанаргүй кинонууд үзэгчдэд хүрэх эрсдэлтэй байдаг юм шиг санагддаг. Миний хамгийн их олзуурхсан зүйл нь Э.Алдар ахтай кино уран бүтээлийнхээ талаар ярилцаж, нэгнийгээ ойлгож, мэддэг болсныхоо дараа зураг авалтаа эхэлсэн. Хувь хүмүүс учраас найруулагчаа ойлгохгүй үе гарсан, гэхдээ энэ бүх ажлын нэг хэсэг. Гэхдээ явцын дунд нэгнээ бүүр сайн мэдэрч, ойлгосон.
-Таны тоглосон анхны гол дүр гэсэн шүү дээ. Тэгвэл өмнө нь ямар, ямар уран бүтээлүүдэд ажиллаж байсан бэ?
-Тиймээ анхны гол дүр, өмнө нь ОХУ-ын уран бүтээлийн гол дүрд тоглосон. Одоохондоо уран бүтээл минь үзэгчдэд хүрч эхлээгүй байгаа. Өмнө нь, “Аллагын зураглал”, “Suits” тэргүүтэй кинонд туслах дүрд тоглосон. Тэр бүр дэлгэцийн уран бүтээлд тоглоод байдаггүй юм.
-Тайзны уран бүтээл, жүжигт түлхүү тоглодог шүү дээ. Сурч төгссөн мэргэжил нь тайзны жүжигчин учраас тайзан дээрээ байхыг илүүд үздэг хэрэг үү?
-Би ОХУ-ын Кемеровын соёл урлагийн сургуулийн 2018 онд гавьяат жүжигчин Виктор Васильевич Мирошниченко багшийнхаа удирдлага дор төгссөн. Багш минь монгол жүжигчидтэй ажиллах хүслээ надад багшилж байхдаа биелүүлсэн гэсэн. Намайг Орос гуравдугаар сургуулийн төгсөх ангийн сурагч байхад багш минь ангид орж ирээд ОХУ-д суралцах хүүхдүүд хайж байгаагаа, сонгон шалгаруулалт явуулах гэж байгаагаа хэлсэн. Тэр үед жүжигчин гэж ямар мэргэжил байдаг талаар нүдэнд харагдтал ярьсан юм. Тэр үед жүжигчин болох талаар нэг ч удаа төсөөлж байгаагүй, тоогоо бодоод сууж байсан хүү ховсдуулчих шиг л болсон. Шалгаруулалтыг нь сонирхож, үзэхээр очсон ч нэг л мэдэхэд багшийн өмнө шалгаруулалтад орж байсан. Олон хүний өмнө дуулж, бүжиглэнэ гэдэг тухайн үеийн надаас хэзээ ч гарахгүй тэс өөр үйлдэл байсан ч оролдоод үзэхээр шийдсэн. Шалгаруулалтын дараа багш гарч ирээд “Чамайг ангидаа авмаар байна” гэж хэлсэн. Тэр бол миний хувьд үнэхээр эргэлтийн цэг байгаа юм л даа. Нэг өдрийн дотор хувьд тавилан өөрчлөгдсөн дөө. Багшийнхаа заасан зүйлсээр, сонгосон мэргэжлээрээ үргэлж бахархдаг. Сургуулиа төгсөж ирээд Pro театртай хамтарч ажиллаж байгаа.
-Тоо бодоод сууж байсан хүүхдийн амьдрал нэг л өдөр өөрчлөгдчихсөн байна шүү дээ. ОХУ-д очсоныхоо дараа сонголтдоо харамсаагүй юм уу?
-Харамсах, эргэлзэх талаарх бодол огт төрөөгүй шалтгааны эхэнд багш минь дурдагдана. Багш минь үйлдэл, үг гээд бүх л зүйлээрээ үлгэр жишээ байдаг. Би багштайгаа учирсан учраас тун азтай нэгэн. Багш минь ганц охинтой ч охин нь хүүхэд төрүүлэх боломжгүй юм. Өөрийнхөө зээг үзэж чадахгүй гэсэн эмзэглэл бий, тэр нь ч уран бүтээлээр нь дамжиж гардаг байсан. Уран бүтээлч хүнд заавал нэг эмзэглэл байх ёстой гэдэг юм. Зээдээ өгөх байсан хайраа бидэнд гаргадаг байсан нь бидэнд мэдрэгддэг юм. Хүнс цуглуулж өгөх гээд хамт дэлгүүр орно, машинд нь суугаад явахаар машиныхаа хамрыг сөхөөд бүх л эд ангийг нь нэрлэж, зааж өгнө. Дараа нь, театрын урлаг үнэхээр гайхалтай санагдсан. Өөрийнхөө үзэл бодол, мэдрэмжийн театрын уран бүтээлээр дамжуулж хүмүүст хүргэж болдгийг ойлгосон. Би заавал бусадтай адилхан талбай дээр гараад жагсах албагүй. Би уран бүтээлээрээ дамжуулж ярихад л болно.

-Тайзны уран бүтээлд тоглох, кинонд ажиллах хоёр хэр ялгаатай санагдсан бэ. Таны хувьд алинд илүү тохирдог юм шиг санагдав?
-Театрын уран бүтээл, кино урлаг хоёр үнэхээр тусдаа хоёр өөр зүйл юм байн гэдгийг өдөр бүр ойлгож байгаа. Театрын үндсэн суурьтай, тэнд хүмүүжсэн бидэнд кино урлагийн талаар төдийлөн мэдээлэл өгч байгаагүй. Амьдрал дээр л бодит туршлагаар энэ төрлийн талаар ойлголттой болж байна. Кино урлаг миний хувьд үнэхээр шинэлэг зүйл байна, сурч мэдэхийг хүсэж байна. Яг оюутан байх үе шигээ бүхнийг шинээр мэдэрч байна.
-Probe драмын дугуйланг хичээллүүлдэг гэсэн. Дугуйлангийнхаа талаар ярихгүй юу?
-2020 онд Probe драмын дугуйлангаа үүсгэн байгуулсан. Анх жижиг бүжгийн заал түрээслээд эхэлж байсан бол одоо ОХУ-ын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран үйл ажиллагаагаа явуулдаг. Миний хувьд багшилна гэдэг үнэхээр гоё зүйл санагддаг. Өөрөө уран бүтээлүүдэд оролцож, шинээр сурсан зүйлээ хүүхдүүдэд заана гэдэг сайхан, хэрэгцээтэй зүйл шиг санагддаг. Бид драмын дугуйлангаараа дамжуулж мэргэжлийн уран бүтээлч бэлдэж байгаа хэрэг огт биш. Зөв хүмүүжилтэй, боловсролтой, урлагийн мэдрэмжтэй хүүхдүүдийн бэлдэх, амьдралын сайн сайхан бүхнийг олж харах хүүхдүүдийг л бэлдэх зорилготой. Багшийн минь хэлдэг зөв хүн байх ухаанд нь сургахыг өөрийнхөө хэмжээнд хичээж байна. Манай дугуйлан аз жаргалаар бялхсан газар л байдаг даа.
-Уран бүтээлчийн хувиар “Тэг цэг үйлдэл” кино юуг илэрхийлэхийг хүссэн бэ?
-Кино маань шинжлэх ухааны уран зөгнөлт уран бүтээл гэдгээрээ хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Миний хувьд гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх уран бүтээл юм шиг санагдаж байгаа. Заримдаа бид хамгийн ойр дотнын хүмүүсээ хайрлахаа мартчихдаг юм шиг санагддаг. Хэтэрхий их ирээдүйг төсөөлөх эсвэл өнгөрснөө бодож, харамсаж цаг хугацааг хүрээд байгаа юм. Тэгэхээрээ одоо байгаа цаг хугацааг, дэргэдээ байгаа нэгнээ анзаарахгүй, гомдоогоод байгаа юм. “Тэг цэг үйлдэл” кино гэр бүлд одоо байгаа цаг хугацаа ямар үнэ цэнтэй, чухал болохыг мэдрүүлэхийг хичээсэн.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Уран бүтээлч, жүжигчин хоёр ялгаатай юм шиг санагддаг. Жүжигчин олон бий, уран бүтээлч байхын гол ялгаа нь хувь хүн талаасаа өөрийнх нь чадвар, эмзэглэл юуг гаргаж чадах юм гэдэг бодол, чадвар, туршлага чухал юм шиг санагддаг. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа. “Би кинонд тоглосон” гэж ярьдаг биш тоглосон кино, бүтээсэн дүрээрээ хүмүүст танигдсан уран бүтээлч байхыг хичээж байна даа.
| М.ТӨГӨЛДӨР: ТЭГ ЦЭГ ҮЙЛДЭЛ КИНОГООР ГЭР БҮЛД ОДОО ЦАГ ЯМАР ҮНЭ ЦЭНТЭЙГ ҮЗЭГЧДЭД МЭДРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭСЭН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |