-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “My voice” шоуны ялагч болсон танд баяр хүргэе. Үндэсний шоуны ялагч болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-UBS телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг My voice шоуны ялагч болж, гран-при шагналын эзэн болсондоо баяртай байна. Ялагчийг тодруулах мөч догдлол сандрал дүүрэн дотроо “Би чадсан болов уу” гэж эргэлзсээр байсан. “Эрхэмбаатарын Цогтбаяр” гэж зарлах тэр мөч үнэхээр гайхалтай, өөрийгөө зүүдлээд байгаа эсэхэд ч эргэлзсэн. Огшоод л ирсэн дээ, тун дурсамж дүүрэн үдэш байлаа.
-Анх тус шоунд яагаад орохоор болсон юм бэ?
-Хань минь намайг шоунд бүртгүүлсэн. Шоу болох гэж байгааг хэлсэн ч эргэлзээд байсан юм. Өөртөө итгэлтэйгээр шоунд оролцох зоригийг эхнэр минь өгсөн юм.
-Цэнхэр дэлгэцээр шоуг үзэх, өөрөө оролцож, өрсөлдөх хоёр тэс өөр байсан байх. Шоуны эхний шатаас эхлээд ямар мэдрэмжүүд төрж байв?
-Өмнөх шоуг үзэж байхдаа “Хэрэв би шоунд оролцсон бол ингэж дуулах байсан даа гэж бодож, хэддүгээр шат хүртэл явах бол” гэж боддог байсан. Өөрийн биеэр оролцоход төсөөлсөн шиг амархан байсангүй. Энэ удаагийн шоуны оролцогчдыг дийлэнх нь мэргэжлийг байгууллагат ажилладаг уран бүтээлчид байлаа. Өрсөлдөгчдөөсөө эмээж байлаа, шат бүр дээрээ л сандарч, догдолж байлаа даа. Миний дараагийн уран бүтээлүүд төлөвлөгдөж байгаа. “My voice” шоу залуу дуучдыг нийгэмд таниулж байгаа сайхан тэмцээн.
.jpg)
-Бусад оролцогч дунд мэргэжлийн дуучид байлаа гэсэн шүү дээ. Таны хувьд ч мэргэжлийн дуурийн дуучин юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?
-Миний хувьд 2019-2023 онд СУИС-ийг эчнээ ангиар төгссөн. Өмнө нь, Их засаг их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Угтаа 2019 онд өдрийн ангид нь элссэн ч цар тахлын хөл хорио таарч цахимаар суралцаж байгаад эчнээ анги болгож ангиа сольсон. Намайг СУИС-д ороход өлгийдөж авсан А.Дашпэлжээ, Л.Халиунсүрэн багшдаа баярлалаа.
-Эдийн засагч мэргэжлээс дуурийн дуулаач болсон шалтгаан нь юу байв. Багаасаа дуулдаг хүүхэд байв уу?
-Өмнөговь аймагт залуу дуучдыг дэмжих, нийтэд гаргах “Мөрөөдлийн өртөө” тэмцээнийг зохион байгуулсан юм. Би тус тэмцээний ялагч болж, СУИС-д дуурийг дуулаачаар суралцах эрхийн бичиг авсан. Ах минь дуурийг дуулаач байсан юм. Бид хоёр багаасаа дууны тэмцээн уралдаанд хамт оролцдог байлаа. Тэгээд нэг гэр бүлээс хоёр урлагийн хүн байгаад хэрэггүй гэж бодоод би өөр мэргэжил сонгож байсан юм. Харамсалтай нь ах минь 2017 онд зуурдаар нас барсан. Тэр үеэс хойш дуулах хүсэл байсан ч зориглож чадаагүй. Гэрийнхэнд минь хэцүү байсан учраас дуучин болох мөрөөдлөө түр хойш нь тавьсан байсан. Сүүлд гэрийнхэн минь намайг дэмжиж, сэтгэл тэнүүн тэмцээндээ оролцож, амжилт гаргасан даа.
-“My voice” шоуны тайзан дээр байхдаа ахыгаа их санасан байхдаа?
-Дуулах бүртээ л ахыгаа санадаг даа. “Ах минь байсан бол надаас хавь илүү дуулна даа” гэж боддог юм. Ахынхаа авьяастай өөрийгөө жиших ч юм биш. Үнэхээр гайхалтай авьяас, чадвартай хүн байсан. Ахынхаа хийхийг зорьсон, мөрөөдсөн бүхнийг нь өөрийнхөө хэмжээнд биелүүлж, баярлуулах юм сан гэж хүсдэг дээ. Бага байхад нагац эгч минь ах бид хоёрт ижилхэн хувцас өмсүүлээд л дууны тэмцээнүүдэд оролцуулдаг байлаа. Ах тэргүүн байрт, би дараагийнх нь байрт эсвэл тусгай байрт шалгарна. Амьдралын минь хамгийн дурсамжтай мөчүүд.
.jpg)
-Шоуны шат бүр дээр шүүгчид зөвлөгөө, сэтгэгдлээ хэлдэг шүү дээ. Тэр дундаас хамгийн сэтгэлд хоногшсон сэтгэгдлийг хэн шүүгч хэлсэн бол?
-Шүүгчдийн сэтгэгдэл бүр надад урам өгч, өөрийгөө хөгжүүлэх түлхэц болж байсан. Зөвхөн энэ шоугаар өөрийгөө хязгаарлахгүй өөрийгөө хөгжүүлээрэй гэж хэлэхэд нь их баярлаж, хичээх ёстойгоо ойлгосон. МУГЖ Д.Отгонжаргал дуучин “Тив дэлхийд нэрээ цуурайтуулж байгаа дуурийн дуучдын араас түүчээлэх боломж чамд байгаа” гэж хэлэхэд их баярласан. Гуравдугаар шатанд хөгжмийн зохиолч Л.Балхжав, яруу найрагч Ш.Гүрбазар ах надад дуу хийж өгнө гэж хэлсэн. Энэ бол миний хувьд хамгийн том шагнал нь байсан даа.
-Тус шоунд хамт оролцсон бусад оролцогчдынхоо талаар дурдахгүй өнгөрч боломгүй байх. Хэдийгээр ялагч болохын төлөө өрсөлдөж байсан ч сайхан нөхөрлөлийг ч бий болгосон байх?
-“My voice” шоуны оролцогчид бүгд л шилдэг, чадварлаг залуус байсан. Бүгд дүүрэн хүсэл эрмэлзэлтэй. Хагас жилийн хугацаанд нэгнийгээ дэмжиж, зөвлөж, сайхан нөхөрлөлийг бий болгосон.
-Шоуны шат бүр өөр, өөр онцлогтой байсан байх. Тэр дундаас хамгийн дурсамжтай, онцгой нь аль байсан бэ?
- Тэмцээний дугаар, шат бүр өөр онцлогтой байлаа. Шат бүр дээр сайн дуулж, үзэгчдэд сайхан уран бүтээл хүргэхийг зорьсон. Тэр дундаас хамгийн онцгой нь финалын шат байлаа. Гурван дууг попури болгон найруулж дуулсан. Гэтэл тэмцээнээс тав хоногийн өмнө ханиад хүрч хоолой өвдөж, ханиад хүрсэн. Үнэхээр тэмцээндээ орж чадахгүй болчих вий гэж эмээсэн. Үнэхээр эдгэхгүй бол харамсахгүйгээр тэмцээнээ дуусгана даа, шилдэг 21 оролцогчийн нэг болж чадсан шүү л гэж бодсон. Гэргий минь миний ханиадыг эдгээх гэж олон арга хэрэглэж, хичээсний үр дүнд тэмцээндээ амжилттай оролцсон.
-Таны дараагийн зорилго, мөрөөдөл юу вэ?
-Ард түмэндээ хүндлэгдсэн уран бүтээлч болохыг мөрөөдөж, үүнийхээ төлөө хичээж байна. Надад ирсэн олон хүний итгэлийг дааж явахыг хичээнэ. “My voice” шоуны ялагч гэх эрхэм алдрыг хүндтэй авч явахыг хичээх болно оо.
| Э.ЦОГТБАЯР: “MY VOICE” ШОУНЫ ЯЛАГЧ ГЭХ ЭРХЭМ АЛДАРЫГ ХҮНДТЭЙ АВЧ ЯВАХЫГ ХИЧЭЭХ БОЛНО ОО |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |