-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Татар” кино нээлтээ хийж үзэгчдэд хүрч эхэллээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнэхээр сайхан байна. Учир нь “Татар” кино, киноны нээлт гээд бүгд анхных учраас цаг мөч бүрийг нандигнаж байна. Нэг талдаа ингэж хөөрч баярлаж байгаа ч, гаднаа гаргаагүй жаахан айдас байна. Үзэгчид хэрхэн хүлээж авч байгаа бол, би ямар харагдаж байгаа бол гээд бодох, санаа зовох зүйл олон байна. Кино нээлтийн дараа үзэгчид надад баяр хүргэхэд л багахан тайвширч, баярласан. Үзэж өссөн, үлгэр дуурайлал авдаг уран бүтээлчид магтаж, баяр хүргэхэд итгэж өгөхгүй байсан. Нээлтийн үеэр киногоо үзчихээд гарч ирээд хамгийн эхэнд ангийнхаа багштай уулзсан. Багшид минь их таалагдсаныг мэдээд багшаараа бахархуулах зүйл хийсэндээ баярласан.
-Анхны уран бүтээлийнхээ гол дүрд тоглох үнэхээр том сорилт байсан байхдаа?
-Сургуулиа төгссөн даруйдаа уран сайхны киноны гол дүрд тоглоно гэдэг ховор тохиох зүйл байх. Анх намайг Жагаа ахын дүр дээр сонголоо гэх үед баярлах, гайхах зэрэгцсэн. Кинонд тоглох гэрээгээ хийчхээд хамгийн эхэнд ээж, багш хоёртоо баярт мэдээгээд хуваалцсан. Гол дүрд тоглоно гэдэг нэг талаараа том хариуцлага байлаа. Аливаа уран бүтээл гэдэг багийн ажил байдаг. Тэр дундаа кино уран бүтээл олон хүний хөдөлмөр, цаг хугацаа учраас илүү хариуцлагатай ажиллахыг хичээсэн. Дөнгөж төгссөн надад итгэл хүлээлгэсэн Aranjin pictures-ийн хамт олонд баярлалаа.
.jpg)
-Дүр нь хийсвэр зохиол биш, бодит хүн шүү дээ. Дүрийнхээ судалгааг хэрхэн хийв?
-Бодит хүний дүрийг бүтээх амаргүй юм билээ. Тэр дундаа олны танил эрхмийн дүр учраас бүүр ч хэцүү, хариуцлагатай байлаа. Дүрийн мань эзэн өөрийнх нь түүхийг хэрхэн амилуулсныг үзнэ шүү дээ. Дүрийн судалгаагаа кинонд тэнцсэн өдрөөсөө хойш хийсэн. Жагаа ахын хийж байсан уран бүтээл, оролцож байсан нэвтрүүлэг, бичсэн дуу гээд бүх зүйлийг нь мэдэхийг зан чанараас нь өөртөө бага ч гэсэн шингээхийг хичээлээ. Дүрийн судалгаан дээр Татар хамтлагийн Мөөгий ах их тусалсан. Бидэнд 10-20 жилийн өмнө гаргаж байсан CD, сонинд өгсөн ярилцлага, ирсэн захидал гээд хамгийн нандин архивуудаа харуулж, түүхийг нь ярьж өгсөн. Татар хамтлагийн өмнө нь сонсож байгаагүй дуунуудаа сонссон. Кино зохиол миний дүр ямар нөлөөтэй, ямар сэтгэлд хөдлөлөөр хандаж байгааг гаргахыг хичээсэн. Нээлтийн үеэр киногоо үзэхдээ өөрийнхөө алдааг харж, шүүж үзсэн. Энэ удаагийн уран бүтээл дээр гаргасан алдаагаа дараа дараагийнхаа уран бүтээл засаж, сайжруулах болно.
-Кинонд нь тоглохоос бусдаар танд Татар хамтлаг болон дуутай нь холбоотой дурсамж бий юү?
-Намайг төрж байхад Татар хамтлаг байгуулагдаж байсан болохоор анх хийж байсан уран бүтээлүүдийг нь мэддэггүй байлаа. дунд ангид байхдаа анх “Бороо” дууг сонсож байсан. Тэр үедээ ямар гоё дуу вэ гээд үгийг нь цээжилж байлаа. Өөрөө ч үг бичиж, дуу хийх гэж оролцож эхэлсэн.
-Үзэгчид “Бусдын хайрыг хүндэл” гэх үгний утгыг ойлгуулсанд баярлалаа гэсэн байсан. Тэгвэл та энэ үгийг хэрхэн ойлгодог вэ?
-Анх төдийлөн чухалчилж сонсож байгаагүй ээ. Зохиолоо авсныхаа дараа үг бүрийг нь ухаж ойлгосон доо. Кинон дээр Кадр “Найз чинь байснаас гөлөг чинь байгаагүй шүү” гэж хэлдэг. Хүн заримдаа эргэн тойронд байгаа хайртай хүмүүсээ санаатай, санамсаргүй байдлаар гомдоочихдог. Тиймээс манай киног өсвөр насныхан маань түлхүү үзээсэй гэж хүсэж байна. Өөрийг чинь хүрээлэх хайртай хүмүүсийнхээ хайрыг хүндэлж яваарай гэдгийг тэр гурван үгээр хэлсэн гэж боддог.
.jpg)
-Уран бүтээлч болох гэж байгаа залуу уран бүтээлчийн хувьд Туулайхүүгийн контентыг хийхэд тун их зориг шаардсан байх. Тус контентын талаар ярьж болох уу?
-Эхний бөгөөд эцсийн оролцсон сонгуулийн контент байсан. Тэр контентын хийхэд гуравдугаар курсийн оюутан байсан юм. Юм болгоныг л оролдож, хийж үзсэн. Кинонд дуу оруулах, контент хийх, хүүхдийн баяраар алиалагч, сагсан бөмбөгийн тэмцээний үеэр бугын маск өмсөх гээд л. Тэр үед хийсэн контент. Гол нь хэлэх гэсэн санаа нь хүнд хүрсэн гэж бодож байна. Одоо бол оролцох уран бүтээлүүддээ цензуртэй хандаж байгаа.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Жүжигчин хүн мэдрэмжид шунадаг хүн гэж боддог. Энэ мэргэжлийг сонгоход надад олон зүйл нөлөөлсөн. Багадаа зурагт их үздэг байлаа. Багадаа “Фантастик 4” киног үзэж байснаа санадаг. Супер баатар болохыг мөрөөдөж, алчуур зүүгээд буйлан дээрээс үсэрнэ. Төсөөлөлдөө бол нисэж байгаа юм. Дунд ангидаа урлагийн үзлэгээр нэг жүжгийн хэсгээс тоглосон юм. Тэр үед сэтгэл догдлуулсан, тун сонирхолтой мэдрэмж авч байсан. Өөрөөсөө өөр хүний амьдралд орчихсон ч юм шиг. Тэгээд л ахлах сургуулиа төгсөөд СУИС-д орох сонголт хийсэн дээ. Гэрийнхэн минь бүгд намайг дэмжсэн, бүгд л миний төлөө хичээсэн. Ах эгч хоёр минь СУИС-д ороход анхны хослолыг минь авч өгсөн. Төгсөлтөөрөө өмсөх хослолыг минь ч авч өгсөн. Тэр хослол минь надад их нандин учраас киноныхоо нээлтээр ч өмссөн. Эгч, ээж хоёр минь гитар авч өгч байлаа. Бүх л талаараа намайг урлагийн хүн болохыг дэмжээд байгаа хэрэг. Намайг СУИС-д ороход бэлдэж өгсөн жүжигчин Хосбаяр ахдаа их талархдаг. Хамгийн гол энэ мэргэжилд бүүр ч их дурлуулж, жүжигчин гэх мөн чанарыг таниулсан С.Болормаа багшдаа баярлалаа. Эргэн тойрныхон минь бүгд надад хартай, намайг дэмждэг, тэднийхээ хайрыг дааж явахыг л хичээдэг дээ.
-Дуучин Жагааг хамгийн их дэмждэг найз охин нь нас бардаг хэсэг байдаг шүү дээ. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг уран бүтээл дээрээ харуулах амаргүй байв уу?
-Жагаа ах гадаадад байгаа учраас нүүр тулж ярилцаж чадаагүй. Мөөгий ах бүх л зүйлийг хэлж, түүхүүдээ ярьж өгсөн. Найз охиноо алддаг хэсгийн зураг авалтыг хийх өдөр хүнтэй юм ярихгүйгээр өөрийгөө бэлдсэн. ОБЕГ, Цагдаа гээд кино багийнхнаас гадна олон хүн оролцсон учраас дахин, дахин зураг авалт хийх боломжгүй гэж бодож, сайн жүжиглэхийг хичээсэн. Таван удаа зураг авалт хийхдээ аль болох тэр үед үнэн мэдрэмжээр тоглохыг хичээсэн.
-Танд ажиллахыг хүсдэг дүр бий юү?
-Оюутан байхдаа тоглож үзэхийг хүссэн дүр олон байсан. Намтарчилсан киноны дүрд ажиллахын хүсдэг байснаа Татар киноны Жагаа ахын дүрд тоглохдоо биелүүллээ. Одоо бол эсрэг дүр эсвэл адал явдалт киноны дүрд тоглохыг хүсэж байна.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхыг хүсдэг вэ?
-Багш минь уран бүтээлч гэж ямар байх ёстойг үлгэрлэж ойлгуулсан. Хамгийн гол нь хариуцлагатай байх ёстойг ойлгодог. Дэлхийн аль ч оронд очсон тэдний таньдаг мэддэг жүжигчин байхыг хүсдэг. Хийж чаддаг уран бүтээлч байхыг хүсэж байна.
| Н.ТҮВШИН: “ТАТАР” ХАМТЛАГИЙН КИНОГООР АНХНЫ ГОЛ ДҮРДЭЭ ТОГЛОСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |