-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх ГИТИС-ийн зорьж сурч эхэлсэн үеэс нь яриагаа эхлэх үү. Яагаад ОХУ-ыг зорьж, сурахаар шийдсэн юм бэ?
-Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Би зургаан настайгаасаа тайзны макет хийх хоббитой байсан. Үүгээрээ миний урлагт дурлаж нийт 12 жил макет хийсэн. Энэ хугацаанд дууны дугуйланд зургаан жил сурсан. Дараа нь, СУИС-н харьяа Бадмаараг ахлах сургуульд элсэн орсноор жүжигчин мэргэжилээр сурах эхлэл тавигдсан. Театрын урлагаар суралцах хүсэлтэй хүн болгоны мөрөөдөл нь дэлхийн хамгийн шилдэг театрын сургууль "ГИТИС"-д суралцах байдаг. Арваннэгдүгээр ангидаа сургуулийнхаа найрал дуучидтай Москваг зорьж, уур амьсгалыг нь мэдэрч, ОХУ-д сурна гэдэг зорилго өөртөө тавьж, бүтэн жил бэлдсэний дараа шалгалтаа өгч, сургуульдаа тэнцсэн дээ. Ерөнхийдөө бол театрын эх орон, эх булгаас нь дээжийг нь хүртэхийг хүссэн.
.jpg)
-Багаасаа л жүжигчин, тэр дундаа театрын жүжигчин болно гэж бодож, мөрөөдөж байв уу?
-Би багаасаа нисгэгч болно гэж боддог байсан. Нисгэгч болох мөрөөдөл мөрөөдлөөрөө үлдэж, театрын чиглэлээр явах нь зорилго маань болсон.
-Сурч байсан сургуульдаа багшаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Энэ жилээс төгссөн сургууль ГИТИС-ийнхаа багшаар ажиллаж байна. Жүжиглэх урлаг хөтөлбөрөөр хичээл заадаг, хөгжмийн удирдагчаар ажилладаг. Ажиллах санал тавилгүйгээр бараг шууд л тулгачихсан даа, нэг өдөр тэнхимийн эрхлэгч "Билгүүн, бид чамайг ажилд авна. Бид чамайг буцааж явуулахгүй" гэсэн. Тухайн үед цохилтод ороод ямар мэдрэмж төрж байснаа одоо санадаггүй юм. Гэхдээ намайг явуулахгүй, ямар ч аргаар хамаагүй авч үлдэх гэсэн сэтгэл нь таалагдсан. Үнэхээр л намайг энд хэрэгтэй гэдгийг ойлгуулсан.
-Шавь нартаа юу сурагдаг багш байхыг хүсэж байна. Багшилж байгаа учраас бүүр илүүг хайж суралцах хэрэгтэй болж байгаа байхдаа?
-Театрын бид бүгд л ярьдаг. Бид хүн байхыг нь зөвлөдөг. Бид хэнийг ч сургаж чадахгүй, зөвхөн зөвлөж, чиглүүлж чадна. Тиймээс ч би хүчлэх дургүй. Түүний оронд илүү тайлбарлаж ярилцаж, практикаар ойлгуулахыг зорьж ажиллаж байна. Мэдээж багш болоод илүүг судлах, илүү туршлага хуримтлуулах шаардлага тулгарсан. Сургалт бол ерөнхийндөө хоёр талын соёлжилт тул оюутнуудаас авах мэдлэг ч байна. Надаас авах мэдлэг ч тэдэнд байгаа.

-ОХУ-ын театрт найруулагч, жүжигчин, хөгжмийн найруулагчаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Оюутан байх хугацаандаа найруулагчийн хувиар саундрама жанраар нэг жүжиг тавьсан. Мөн дөрвөн жүжгийн хөгжмийн зохиолчоор ажилласан. Оросын үзэгчид хоёр жилийн хугацаанд миний уран бүтээлүүдийг маш өндөр үнэлэмжтэй хүлээж авсан. Мөн одоо ч хамтын ажлын саналууд Оросын театруудаас, найруулагчдаас ирж байгаа. Мөн хоёр жилийн хугацаанд дөрвөн жүжигт зориулсан нийт 40 гаруй ая зохиосон байна.
-Залуу найруулагчийн хувьд үзэгчдэд юу хүргэж ажиллахыг хичээж байна?
-Миний харж байгаар орчин үеийн уран бүтээлүүд хүний дотор руу өнгийх, эмзэг сэдвийг хөндөхөөс айж байна гэж харж байгаа. Орчин үед тулгамдаж байгаа асуудал нь "Хүн гэж хэн бэ". Бид хэн нэгнийг бүгд дуурайж байна уу, өөрийн тархиар асуудалд хандаж байна уу, ертөнцийг үзэх үзэл, хандах хандлага гэх мэт хүний амьдралд ойрхон сэдвүүдийг хөндөх цаг болсон. "Театр бол эмчилгээний газар" тиймээс урлагаар дамжуулж нийгэм өөрийгөө эмчлэх нэн шаардлагатай.
-ГИТИС-ийн шилдэг оюутнуудын нэг юм билээ. Гадаад улсаас зорьж ирсэн сурагч учраас бусад оюутнуудаас бүүр ч илүү хичээж сурах хэрэгтэй болдог байсан байхдаа?
-Хамгийн эхэнд монгол хүн болж төрсөндөө би үргэлж баярладаг. Учир нь, бидний потенциал европчуудаас хавь илүү. Гэхдээ Монголдоо биш харь оронд сурч буй учраас хэлний асуудал, менталитет гэх мэт асуудлууд тулгарсан. Жүжигчний мэргэжлээр сурахад орос хэлээр цэвэр ярих шаардлагатай байсан. Тиймээс ч өдөр бүр сонсгол, дуудлагын дасгал хийдэг байсан. Жүжгийн текст цээжлэх, зохиолоо сайн ойлгохын тулд эх нутагтаа байгаа жүжигчдээс арав дахин их уншиж, арав дахин давтаж цээжлэх шаардлагатай болдог байсан. Хамгийн гол нь хүн дуртай зүйлээ л хийх ёстой гэж боддог.
.jpg)
-Эх орондоо мэргэжлээрээ ажиллах бодол бий юү?
-Монголдоо заавал ажиллана. Магадгүй ирэх жил гэхэд уран бүтээлээ нээж байж ч магадгүй. Залуу байгаа дээрээ тууштай хурдан ажиллахыг хичээнэ ээ.
-Театрын жүжигчин байхын хамгийн сайхан нь юу вэ?
-Амьд харилцаа. Тайзан дээр байхдаа зөвхөн хамтарч тоглож байгаа партнер бус үзэж буй үзэгчийг бид бүгд мэдэрдэг. Хөшигний наана цаана байгаа бидний амьсгаа нэг болдог. Бид нэг сюжетээр амьсгалж, нэг хөгжмөөр аялж, нэг атмосферад оршдог. Өнөө цагт интернэт орчин маш хурдтай хөгжиж байгаагаар амьд харилцаа бараг байхгүй болж байна. Миний хамгийн анх театрыг сонсгосон шалтгаан мөн үүнтэй холбоотой. Анх театрт жүжиг үзээд авсан амьд мэдрэмж үнэхээр дахин давтагдашгүй байсан.

-Сүүлийн жилүүдэд залуус тайзны жүжигчин байхаас илүүтэйгээр контент бүтээгч, дэлгэцийн уран бүтээлч байхыг илүүд үздэг болсон юм шиг санагддаг. Таны хувьд энэ тал дээр ямар бололтой байдаг вэ?
-Би бол хэзээд амьд урлагийг илүүд үзэх болно. Контент бол нэг хийгээд архив болоод хадгалагдана. Харин театрын уран бүтээл хуучрах үед шинэчилж болно. Тухайн орчин цагтайгаа уялдуулна. Жүжигчний хувьд өдөр бүр өөрөөр тоглох боломж нээгддэг. Жүжиг бүр өөр байдаг. Контент хийж буй хүмүүсийг буруутгаж байгаа биш. Гэхдээ мөн хэтэрхий туйлшрах муу нөлөөтэй. Амьд урлагийг үзэгчид зайлшгүй зорж очиж хүртэх хэрэгтэй
-Таны хамгийн анхны театрт үзсэн жүжиг ямар жүжиг байсан бэ. Тухайн үед юу мэдэрч байв?
-Хамгийн анх УДЭТ-т Парисын дарь эхийн сүм сонгодог жүжгийг үзэж байсан. Тухайн үеийн театрын үнэр одоо ч мартагддаггүй. Тайзыг нь хараад л сүрдэж байсан. Тухайн үед айх, баярлах, уурлах, гуниглах бүхий л мэдрэмжүүд жүжигчидтэй хамт буцалж байсан. Үүнээс өмнө зөндөө дууны концерт, хүүхдийн жүжиг гэх мэт үзэж л байсан. Гэхдээ аль ч тэр үед ч авч байсан мэдрэмжийг өгч байгаагүй.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-ОХУ-д найруулагчийн хувьд дахин жүжиг тавина. Мөн өөрийн хөгжмийн зохиолчийн ажлаа үргэлжлүүлж жүжгийн саундтрекээс бүрдсэн альбомуудаа цацна гэж бодож байна. Удахгүй Монголдоо очиж уран бүтээлээ гаргана аа.
| Э.БИЛГҮҮН: ОХУ-ЫН ТЕАТРЫН ГИТИС-ИЙН ИХ СУРГУУЛЬД БАГШИЛЖ, НЭР ХҮНДТЭЙ ТЕАТРТ НАЙРУУЛАГЧ, ЖҮЖИГЧНЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |