-Аав нь хүндэт харуул байсан гэсэн. Ааваасаа үлгэр дуурайлал авч цэргийн албанд элссэн үү?
-Аав минь Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хүндэт харуулаар хугацаат цэргийн алба хаасан. Хэдийгээр гэр бүлээс минь “Цэргийн алба хаа, цэрэгт яв” гэж шахаагүй ч аавынхаа алба хааж байсан үеийн дурсамжийг сонсож өссөн би энэ чиглэлээр сурч, ажиллахыг хүссэн. Аавынхаа алба хааж байсан ангид Ротын захирагчаар ажиллах нь ховор тохиох хувь заяа гэж боддог. Хоёр дахь үеийн хүндэт харуул гэдгээрээ үргэлж бахархдаг даа.
-Та төрийн хүндэт харуулыг төлөөлөн Ерөнхийлөгчид айлтгал өгдөг шүү дээ. Үүрэгт ажилдаа орсноосоо хойш хэдэн ёслолд үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Би 2021 оноос хойш 500 гаруй ёслолд үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс 25 нь гадаад улсын төрийн дээд албан тушаалтан угтаж авах ёслол байсан. 2024 онд есөн улсын төрийн тэргүүн хүлээн авч, эх орон, Зэвсэгт хүчнээ төлөөлөн хүндэт харуулын үүрэг гүйцэтгэжээ. Ерөнхийлөгчийн өмнө ёслоод “Монгол Улсын төрийн хүндэт харуул жагссан. Хүндэт харуулын дарга, ахлах дэслэгч Баярбаатарын Энхманлай” гэж хэлэх мөч хамгийн бахархалтай, догдлом байдаг даа. Төрийн айлчлалд хоёр сарын өмнөөс бэлддэг. Өөрийгөө болон ёслолд оролцох ахлагч, алба хаагчдаа бэлдэнэ. Цэргийн алба гэдэг зөвхөн би сайн байгаад болчихдог юм биш. Бид сайн байж байх ёстой.
.jpg)
-Төрийн хүндэт харуулын даргын хувиар хугацаат цэргийн алба хаагчидтай хамтарч ажилладаг байх. Тэдэнтэй харилцахдаа юунд хамгийн их анхаардаг вэ?
-Аав минь албаныхаа тухай ярихдаа дарга нараа их дурсдаг байсан юм. Би ч цэргүүддээ сайнаар дурсагдах дарга байхыг хичээдэг. Хугацаат цэргийн алба хаагчидтай хамтарч ажиллана гэдэг миний мөрөөдлийн нэг хэсэг. Хүмүүсийн боддогоос өөр шүү дээ. Тэдний дарга биш багш, дасгалжуулагч нь болж ажиллахыг хичээж байна. Цэргийн алба, эх орноо хамгаалах, найз нөхдөө хайрлах гээд бүх л зүйлийг нь зааж, зөвлөх ёстой гэж боддог. Салааны захирагч байхдаа 30 цэрэг удирддаг байлаа. Одоо бол 100 гаруй цэргийг хариуцан ажиллаж байна. Гүйцэтгэх үүрэг нь өөр учраас бусад цэргийн ангитай харьцуулшгүй. Монгол Улсын зэвсэгт хүчинд байх цор ганц хүндэт харуулын тусгай анги учраас бэлтгэл их байдаг. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг манаанд удаан зогсох бэлтгэлийг эхнээс нь бага, багаар дасгаж хийдэг. Жишээ нь, наадмын Есөн хөлт цагаан тугийн харуулын бэлтгэл өвөл эхэлнэ. Ээлж халалцахдаа хүртэл ёс журамтай байх ёстой. Хугацаат цэргийн албанаасаа үлддэг, Зэвсэгт хүчиндээ ажиллах сонирхолтой залуус бий. Тэднийгээ баяртайгаар хүлээж авдаг даа.
-Гэргийнхээ талаар ярихгүй юу. Адилхан цэргийн албан хаагч учраас албаных нь хүнд хэцүүг сайн ойлгодог байх?
-Батлан хамгаалах их сургуульд сурч байхдаа эхнэртэйгээ танилцсан. Доод курсийнхээ охиныг шохоорхож, гэр бүл болоод таван жил болжээ. Бид цэргийн хувцастай хүн хараад “Аав аа, сайн уу” гэдэг гурван настай хүүтэй. Ирээдүйд хүүгээ хүссэн чиглэлээр нь явуулна гэж боддог. Одоохондоо буу барьж, цэрэг болж тоглосон “байлдагч” л байна. Хэзээ ч дуудсан бэлэн байдалд байх ёстойг, тушаал буусан бол зөрөх ёсгүйг сайн мэддэг учраас хань минь миний түшиг тулгуур, сайн ажиллах хөшүүрэг минь болдог. Ар гэр асуудалгүй учраас сэтгэл тайван үүргээ гүйцэтгэдэг дээ
-Та албаа нэг өгүүлбэрээр тодорхойлбол?
-Монгол цэрэг, монгол эр хүн гэж ийм байдаг шүү гэдгийг харуулах, улсынхаа зэвсэгт хүчнийг төлөөлөх хүмүүс нь хүндэт харуулууд гэж боддог доо.
.jpg)
-Догдлон хүлээж, бусад үеэсээ илүү бэлдсэн ёслолын ажиллагаа бий юү?
-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлахад нь угтаж, айлтгал өргөхдөө их догдолсон. Багаасаа сонсож, зурагтаар харж өссөн хүнийхээ өмнө гарч Монгол Улсынхаа Зэвсэгт хүчнийг төлөөлөн зогсохдоо бага зэрэг түгшиж, шинэ цэрэг болчихсон юм шиг л санагдсан. Хамт үүрэг гүйцэтгэж байгаа залуус ч догдолж байгаа нь, илүү их бэлдэж байгаа нь мэдрэгдсэн.
-Ямар үед цэргүүдээ хараад баярлаж, тэднийгээ хайрладаг вэ?
-Уулзалт, чөлөөгөөр яваад ирснийхээ дараа илтгэл өгөх үед цэргүүдийн нүдэнд нь оч гялалзаад, нүүрэнд нь баясал тодорчихсон байдаг. Сэтгэл санаа нь сайхан байгаа нь илтгэл өгч байгаа хоолойноос нь андашгүй. Цөөн тохиолдолд хүүхэдтэй аавууд ирдэг юм. Удаан хугацааны дараа эхнэр, хүүхдээ үнсээд ирсэн аавын харц ямар сайхан болсон байдаг гэж санана. Тэднийхээ сэтгэл тайван албаа сайн хааж байгааг харахдаа л хамгийн баяртай байдаг даа.
-Аав нь хүүгээ хүндэт харуулын даргын хувиар Ерөнхийлөгчид айлтгал өгч, өөрийнх нь нэрийг дуудаж байгааг сонсоод бахархдаг байх даа. Таны ёслолыг хажуугаас нь үзэж байсан уу?
-Миний хамгийн том дэмжигч аав минь шүү дээ. Байсхийгээд л “Ийм төрийн айлчлал болно гэнэ. Чиний ийм зургийг хүмүүс дарсан байна” гээд явуулна. Беларусь Улсын Ерөнхийлөгчийг хүлээж авахад аав Сүхбаатарын талбай дээр очиж үзсэн юм билээ. Хүүгээ хараад бахархаж, уйлсан гэсэн. Төрийн хүндэт харуулын даргын хувиар нэрийг нь дуудуулж байгаа хүүгээ харах сайхан байсан байх.
-Төрийн хүндэт харуулын хувцсаа өмсөх үедээ юу мэдэрдэг вэ?
-Ёслолынхоо хувцсыг өмсөхөөр огт өөр хүн болж байгаа юм шиг мэдрэгдэж, хувцаснаасаа адис авдаг. Эрхгүй л биеэ илүү цэгнэж, толгой гудайлган, бөхийж болохгүй болдог. Монголын хүндэт харуулын хувцас бусад улсынхаас онцгой, хувцастай минь хамт үүрэг, хариуцлага ирдэг юм шүү дээ.
| Б.ЭНХМАНЛАЙ: 13 УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙГ УГТАН АВЧ, АЙЛТГАЛ ӨГСӨН МИНЬ ХОВОР ХУВЬ ТАВИЛАН ГЭЖ БОДДОГ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |