-Удахгүй “Эцсийн зогсоол 2” кино нь нээлтээ хийх гэж байна. Гол дүрд нь тоглосон уран бүтээлчийн хувьд сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Юун түрүүнд намайг сонгосон найруулагч, кино багийнхандаа баярлалаа. Одоохондоо сайн жүжигчин болох сайхан кино, жүжигт дүр бүтээхийг мөрөөдөхөөс өөр шидгүй түүнийхээ төлөө хамаг бүхнээ зориулан зүтгэж байгаа оюутны хувьд бүх талаараа үнэхээр сайхан боломж байсан. Тэр тусмаа манай үеийнхний сэтгэлд үлдсэн, тэр цаг үеийнх нь нандин дурсамжуудыг нь төрүүлсэн “Эцсийн зогсоол” киноны хоёрдугаар ангийн гол дүр шүү дээ. Үнэхээр их догдолж байсан ч түүнийгээ дагаад маш их хариуцлага надад оногдсон. “Эцсийн зогсоол 2” уран сайхны кино бол зөвхөн Монгол Улс төдийгүй Унгар, Тайланд Улсын уран бүтээлчдийн баг нийлэн бүтээж байгаа маш том уран бүтээл. Бүх хүмүүс л сэтгэлээсээ чармайж ажилласан. Эцсийн бүлэгтээ энэ бүх хүмүүсийн хөдөлмөр жүжигчид биднээр л дамжиж үзэгчдэд хүрэх учраас алдах эрх байхгүй гэж бодож ажилласан. Надад итгэсэн найруулагч, кино группийнхний итгэлийг алдаж болохгүй мөн үзэгчдийн хайрладаг киноны хүлээлттэй байгаа хоёрдугаар ангийг өмнөхөөс илүү сайн болгохын тулд чадах бүхнээрээ хичээж ажилласан. Энэхүү киноны гол дүр болох Уудам гэдэг залуу үнэндээ бүх талаараа надаас өөр байсан. Зан, үзэж туулсан амьдрал, үйл хөдлөл, амьдралын хэвшил, хийж дадсан зүйл, асуудалд хандах хандлага нь хүртэл өөр.
.jpg)
-Та зохиолоо уншихдаа дүрээ хэрхэн төсөөлсөн бэ, төсөөлснөө бодит болгоход хамгийн хэцүү байсан зүйл нь юу байв?
-Зохиол анх уншихад Уудамын дүр бидний хэлдгээр үнэхээр догь залуугийн дүр шиг санагдсан. Цаасан дээр бичигдсэн тэр дүрийг яг тэр хэвээр нь унагалгүй бүр давуулан дэлгэцнээ амилуулна гэдэг амаргүй даваа байлаа. Зохиолоо аваад эхний хэд хоног дүрээ ойлгохгүй их явсан. Бид хоёрын үзэж туулсан амьдрал өөр болоод ч тэр юм уу эхэндээ надад эвгүй байсан. Уудамыг өөрийн биеэр дамжуулж үзэгчдэд хүргэх ёстой. Эхний хэдэн ширээний уншлага дээр Уудам биш Энгүүнээ л яваад байсан хэрэг. Энгүүнээ биш Уудам байх ёстой шүү дээ. Ингээд зураг эхлэхээс өмнө дүрийнхээ намтрыг судалж, дүрийнхээ өмнөөс бодож яагаад энэ асуудалд ингэж хандав гэдийг бодож найруулагчтайгаа маш ойр ажилласан. Гаднаасаа ч дотроосоо ч Уудам болох гэж хичээсэн. Үүний үр дүнд дүрийнхээ үзүүрээс барьж авсан байх гэж бодож байна. Тэгээд дүрийнхээ өмнөөс үнэн амьдрахыг хичээсэн бүх зүйлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч гаргахыг хүссэн. Бас Уудам мотоспортын тамирчин болохоор кросс унаж сурсан. Тэгээд хувьдаа нэг шинэ шинэ хоббитой болсон доо.
-“Эцсийн зогсоол 2” киногоороо дамжуулж уран бүтээлчид юу хүргэхийг зорьсон бол?
-Залуучуудад зориулж “Хүн амьдралд алдаж болдог. Харин алдаанаасаа суралцаж зөв сонголт гаргахад хэзээ ч оройтдоггүй” гэх санааг хүргэхийг зорьсон.
-Өмнө нь “Орлон тоглогч” кинонд ажиллаж байсан шүү дээ. Тухайн дүрийн талаар яривал?
-“Орлон тоглогч” бол миний ажилласан анхны кино. Тухайн үед цэргийн алба хааж байх үедээ дүрийн шалгаруулалтанд ороод тэнцэж байсан. Тэр миний амьдралын хэзээ ч мартагдахгүй үеүдийн нэг. Хар багаасаа л үзэж, биширч, урам зориг авдаг байсан жүжигчнийхээ хийж байгаа кинонд ажиллах болж байгаа шүү дээ. Яг л кино шиг юм болж байж кинондоо тоглосондоо. Анх зургийн талбай дээр очоод юу болж байгааг мэдэхгүй ёстой л төөрсөн амьтан байсан. Гэхдээ Хангайгийн дүр бол надтай их олон талаараа төстэй санагдаж байсан. Найруулагч Б.Амарсайхан ахаас их зүйл сурсандаа.

-Анх кинонд тоглох ямар байсан бэ. Камер өмнө байх ямар санагдаж байв?
-Анх камерын өмнө гарахад нэг л дасаж өгөхгүй анхаарал төвлөрөхгүй байсан. Анхаарал төвлөрөхгүй болохоор тэр хэсгээ сайн гаргаж чадахгүй. Хааяа “Би энэ ажлыг хийж чадах болов уу. Би ер нь жүжигчин болох хүн мөн үү” гэж бодох үе ч гарч ирсээр л байна. Гэхдээ л хүн болгон ямар ч юмыг эхнээсээ чаддаг байгаагүй. Ямар нэгэн давааг давж байж л юм сурч амжилтад хүрдэг байх. “Эцсийн зогсоол 2” бол миний ажилласан анхны уран бүтээлүүдийн нэг болохоор чадахгүй мэдэхгүй зүйл үнэхээр их байсан ч Найруулагч Ц.Цэрэндорж ах маань үнэхээр надтай ойр ажиллаж тулж түшсэний эцэст нь ард нь гарч чадсан. Бас хамтран тоглогчид, нүүр хувиргагчид бусад кино багийн гишүүдийнхээ халуун дулаан сэтгэлээр энэ ажлын ард гараад энд ярилцлага өгч байна даа.
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов. Юу хамгийн их нөлөөлсөн юм бэ?
-Жүжигчин болох мөрөөдөлтэй болоход аав минь их нөлөөлсөн. Бага байхад аавтай хамт кино үзэх их дуртай байлаа. Аав шинэ гарсан киног DVD-гээр авч ирнэ. Тэр бүх кинонуудыг үзэж ганцаараа байхдаа дуурайж тоглоно. Энэ л жүжигчин болох хүслийн минь эхлэлийг тавьсан байх. Тэгээд аав намайг манай аймгийн Тэмүжин театрын Драмын ангид бүртгүүлсэн. Тэндээс л мөрөөдөлдөө хүрэх эхний алхмаа хийсэн дээ. Гэхдээ би одоо ч жүжигчин болоогүй л байна. Мэдээж энэ жил сургуулиа төгсөнө. Тэгээд жүжигчин гэж дуудуулах эрхтэй болно. Харин мэргэжилдээ үнэнч байж, эзэн нь болсон цагтаа жинхэнэ жүжигчин болох байх.

-Ажиллахыг хүсдэг дүр бий юү?
- Мэдээж хэд хэдэн дүрүүд бий. Театрын жүжигт бол Уильям Шекспирын Гамлет жүжгийн “Гамлет”. Дэлгэцийн уран бүтээлд сайхан Монгол баатрын дүр. Бас нэг хүсдэг зүйл гэвэл миний ажилласан киног, дүрийг хүн амьдралын зорилгоо олохгүй юу хийх учраа олохгүй байх үедээ үзээд тэндээс гэрэл гэгээг олж харж, өөртөө итгэх итгэл авах хэмжээний тийм дүр бүтээхийг хүсдэг.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхыг хүсдэг вэ?
- Надад оногдсон ямар ч дүрийг тултал гаргадаг. Тэр дүрдээ үнэн амьдарч чаддаг жүжигчин болохыг хүсдэг. Гэхдээ хамгийн гол нь мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт авч явдаг, хүнлэг уран бүтээлч болохыг хичээж байгаа. Олны өмнө байдаг салбар болохоор миний нэртэй маш олон хүний нэр давхар явах байх. Аав, ээж, багш нар, найз нөхөд гээд л, би одоо төгсөх курсийн оюутан. Багш маань Ардын жүжигчин С.Сарантуяа. Багшаасаа жүжигчин хүн, уран бүтээлч байхын үлгэр жишээг харж биширч сурч явна.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Юуны түрүүнд сургуулиа сайн төгсөх. Дипломын жүжгүүд дээр авсан дүрээ сайн гаргах. Тэгээд өөрийгөө бүх талаар хөгжүүлэх хэрэг улам гарч байгаа. Хэрвээ дараа дараагийн уран бүтээлд орохоор болбол ямар ч дүрд таарах боломжтой байх ёстой. Багшийн хэлдгээр жүжигчин хүн баримлын шавар шиг байх хэрэгтэй гэдэг шиг. Бас Англи хэлээ сайжруулаад ielts-ийн шалгалт өгөх санаа байна. Хэрвээ тэгвэл гадагшаа сурч мэргэжил дээшлүүлэх үүд хаалга нээгдэнэ. Тоочоод байвал зөндөө л зүйл байна. Хэлж биш хийж л харуулъя даа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| З.ЭНГҮҮН-ЭРДЭНЭ: МОНГОЛ, УНГАР, ТАЙЛАНД УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН “ЭЦСИЙН ЗОГСООЛ 2” КИНОНЫ ГОЛ ДҮРД ТОГЛОСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |