-Танд энэ өдрийн мэнд хүргэе. АНУ-ын “Towson Univercity”-д тэнцэж, волейболын багтай нь гэрээ байгуулсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-АНУ-ын “Towson Univercity”-аас суралцах, багт нь тоглох урилга авсан. Үгээр хэлж барамгүй сайхан байна. Сургуульдаа явна гэхээс доголж байгаа. Олон сургуультай ярилцсаны элсэлт тус сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон. “NCAA”-ийн түвшинд тоглодог сагсчид байдаг ч волейболын тамирчин байдаггүй юм билээ.
-Сургуульдаа тэнцэж, багтай нь гэрээ байгуулах болсон мэдээгээ хэзээ сонссон бэ, тэр үеийн сэтгэл хөдлөлөөс хуваалцвал?
-Сургуульдаа орох үе шат нь нэлээн удаан үргэлжилдэг юм билээ. Хоёрдугаар сараас эхлэн сургуулиудтай ярилцаж байгаад тавдугаар сарын сүүлээр “Towson Univercity”-тай гэрээгээ хийж, албан ёсоор элсэж, багийнхаа нэг хэсэг болсон. Тэр үед айсан, догдолж, сандарсан, үгээр хэлэхийн аргагүй их баярласан. Хилчин багийн маань Б.Мишээл адилхан нөхцөлөөр сурч, тоглох гэж байгаа.
-Баярт мөчийг нь гэр бүл, багш, багийнхан нь хуваалцсан байх. Тэд хэрхэн хүлээж авав?
-Гэр бүлийнхэн минь их баярласан. Багш минь сайн зөвлөгөө, өгч чадвараа илүү сайжруулаад ирээрэй гэсэн. Багийнхан, найзууд минь бүгд баярт мөчийг минь хуваалцаж, сайн сайхан бүхнийг хүссэн дээ.
-АНУ-ын “NCAA”-ийн түвшинд волейбол тоглох анхны монгол тамирчин болж байгаа юм билээ. Баярлахаас гадна үүрэг хариуцлага мэдэрч байгаа байхдаа?
-“NCAA”-ийн түвшинд волейбол тоглох анхны тамирчид нь Б.Мишээл бид хоёр болж байгаа. Цаашид монгол тамирчдыг илүү дээд түвшинд тоглоход нь чухал үйл явдал учраас хариуцлагатай байж хичээх хэрэгтэй. Монголд чадвартай, авьяастай, тууштай, хариуцлагатай тамирчид байдгийг харуулахыг хичээнэ.
.jpg)
-Гадаад улсын тамирчидтай нэг баг болж бэлтгэл хийж, тоглолтод оролцоно шүү дээ. Тэднээс юу сурч авахыг хүсэж байна?
-АНУ-ын “NCAA”-д олон орны тамирчид тоглодог юм шиг санагддаг. Баг болгон өөр тоглолтын хэв маяг, техниктэй. Ази тамирчид цөөн учраас илүү хүчний волейбол тоглодог. Бусад орны тоглогчдын тоглолтын арга барил, ур чадвар, техник, хувийн зохион байгуулалт, бэлтгэлээс нь суралцахыг хичээнэ.
-Волейболын спортоор хичээллэж эхэлсэн үеийнхээ талаар ярихгүй юу. Яагаад тус спортыг сонгох болов, юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Волейболын спортоор есдүгээр ангиасаа эхлээд хичээллэж эхэлсэн. Ээж минь волейболын мастер. Намайг бага байхаас эхлээд спортоор хичээллүүлэх гэж их хичээдэг байсан. Тэр үед төдийлөн сонирхдоггүй байсан ч наймдугаар ангид байхдаа “Монгол туургатан” гэх тэмцээнийг үзэж байгаад шигшээ багийн тамирчдын дийлэнх нь Хилчин багийнх байхыг харчхаад “Хилчин” багт ороох юм бол ийм гоё тэмцээнд орж болох юм байна гэж ойлгоод анх “Хилчин” багтаа элсэж байсан.
-Багаараа оролцсон анхны тэмцээн нь хэзээ байв. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Анхнаасаа хичээллэсэн баг минь Хилчин. Багийнхан маань дандаа 4-5 жил хичээллэчихсэн хүүхдүүд байсан учраас дандаа сэлгээд суудаг байлаа. 2017 оны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд ороод үеийнхээ хүүхдүүдийн чадварыг хараад өөрийгөө чамлаж, илүү хичээж эхэлсэн.
.jpg)
-Волейболын спортыг өөрийнхөө тодорхойлбол?
-Волейболын спорт миний хувьд амьдралтай тун ойрхон спорт юм шиг санагддаг. Гаргасан алдаа бүр айлд оноо болж очдог. Өөрсдөө хичээж, талбай дээр байгаа зургаан хүн хамтдаа баг болж тоглож байж оноо авч, ялалт байгуулдаг. Хүнд олон зүйл ойлгуулж чаддаг спорт гэж боддог.
-Хамгийн дурсамжтай тэмцээн гэвэл ?
-Намайг есдүгээр ангиасаа Хилчин багт орсноос хойших нэг үеийн тамирчид багаараа Үндэсний дээд лигт тоглож үзсэн. Эхэндээ сандарсан ч өөрийгөө чөлөөлж, өөрийнхөө арга барилыг олж байсан. 18-19 насны хүүхдүүд анхны дээд лигийн тэмцээнд тоглоод аварга болох мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Одоо ч тэр тоглолтыг үргэлж санадаг.
-Заал дүүрэн үзэгчдийн алга ташилт, халуун энерги дунд тоглох мэдрэмж ямар байдаг вэ?
-Үнэхээр сайхан. Тоглолтын эрч хүчийг үзэгчид маань л өгдөг юм. Хөгжөөн дэмжигчид сайн байвал тамирчид илүү сайн тоглодог юм шиг санагддаг.
-Тоглолтын үеэр сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?
-Тоглолтын өмнө аль болох эерэг зүйл бодож, сэтгэл зүйгээ тайван байлгахыг хичээдэг. Хэтэрхий хариуцлага үүрч, их юм болдох юм бол өөрийгөө хүчлээд байгаа юм шиг санагддаг. Өөрийгөө тайван байлгаж өөрийнхөө тоглолтод анхаарч тоглодог.
-Энэ спортоор хичээллэж байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцвал?
-Спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийг тууштай байгаасай гэж хүсдэг. Тууштай байвал амжилт хүлээж байдаг. Мөн хаана, ямар багш дээр хичээллэх нь тун чухал. Хэзээ ч өөрийгөө голж болохгүй, өөрийгөө хурцалж, сайжруулж байгаарай. Гадаадын багт тоглохыг хүсэж байвал хэзээ ч хичээл, сургуулиа хойш нь тавьж болохгүй, тэнцвэртэй авч явах хэрэгтэй.
-Энэхүү спортоор хичээллэж эхлэхдээ өөртөө тавьж байсан зорилго мөрөөдөлдөө хүрсэн үү. Дараагийн зорилго юу байгаа вэ?
-Анх хичээллэхдээ хүрэхийг хүссэн өндөрлөг байгаагүй. Гэхдээ хэзээ ч АНУ-ын оюутны лигт тоглохоор явна гэж төсөөлөөгүй. Нэгэнт тоглож байгаа юм чинь гээд өөрийгөө хаяхгүй. Очоод чадах бүх зүйлээ хийнэ, олон зүйл сурна. Хоёр жил АНУ-ын оюутны лигтээ тоглож байгаад Хилчин багтаа эргэн ирж, дээд лигийн аварга авахыг хүсэж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа.
| С.ТЭМҮҮЛЭН: “NCAA”-ИЙН ТҮВШИНД ВОЛЕЙБОЛ ТОГЛОХ АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧНЫ НЭГ УЧРААС ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ, ЧАДВАРАА АХИУЛААД ИРНЭ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |