-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Mrs. Miss” ангиллын анхны ялагч боллоо шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үнхэээр баяртай байна. Миссийн тэмцээн өмнө нь зөвхөн хүүхэд гаргаагүй охид эмэгтэйчүүдийн дунд зохиогддог байсан. Энэ уламжлалыг эвдэж хүүхэдтэй ээжүүдэд нийгэмд дуу хоолгойгоо хүргэхийг, гоо үзэсгэлэнгээ гайхуулах боломжийг олгосон Мисс Монголиа холбооныхондоо маш их баярлалаа.
-“Мисс монголиа” наадам энэ ангиллыг нэмснээр ээжүүдэд өөртөө итгэх итгэл нэмсэн үйл явдал боллоо гэж харж байна. Таны хувь энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Бүх л ээжүүд маань өөр өөрийн гэсэн өнгөөр гэрэлтэн монголын ирээдүй болсон бяцхан үрсээ өсгөж байгаа. Ээжүүдийн амьдралын хэв маяг, харах өнцөг, гэрэл гэгээг бусдад түгээн дэлгэрүүлж, монгол ээжийн ухаан, амьдралыг харах өнцгийг бусдад түгээх, нийгэмд эерэг үр дагавар авчрах сайхан үйл явдлын эхлэл гэж бодож байгаа.
-“Мисс монголиа” шоунд яагаад оролцохоор шийдэв. Өмнө нь энэ төрлийн тэмцээнд оролцож байв уу?
-Энэ тэмцээн бол миний хамгийн анхны оролцож байгаа миссийн тэмцээн. Тэр утгаараа догдлол сандралтай оролцлоо. Анх Мисс Монголиа холбооны мэдэгдлээс “Mrs” буюу гэр бүлтэй хүмүүс орж болох миссийн төрөл нэмэгдсэнийг мэдсэн. Тэгээд тэмцээнд өөрийгөө сорихын тулд нөхөртэйгөө ярилцсан л даа. Хань минь дэмжсэн учраас бүх л чадлаа дайчлан оролцохоор шийдсэн.
.jpg)
-Таны хувьд энэ удаагийн наадамд тун амжилттай оролцлоо шүү дээ “Mrs. Miss”ангиллаас гадна “Miss Photo”, “Miss Intelligent Tops” номинациудын эзэн болох ямар байв?
- Номинациудын хувьд гэх юм бол бүх ангиллын миссүүд маань бүгд өрсөлдсөн учраас өрсөлдөөн ихтэй байлаа. Фото моделиор олон жил ажилласан туршлага маань “Мисс фото”номинацийг авахад ихээхэн нөлөөлсөн байх. “Оюунлаг мисс”-ийн хувьд энэ жил Ла сантай эмнэлэг тэр бүр дурдагдаад байдаггүй эмэгтэйчүүд, гэр бүл, бэлгийн боловсрол гэх хүний анхдагч хэрэгцээнд нийцсэн мэдлэгүүдийг мэддэг байх нь жинхэнэ гоо үзэсгэлэн хэмээн миссүүддээ энэ төрлийн сэдвүүдийг сугалуулан илтгэл тавих боломжийг олгосон нь миний хувьд гэр бүл зохиож хүүхдүүдээ өсгөж байгаагийн хувьд амьдралд ойрхон байсан учир хэцүү зүйл байгаагүй. Өөрийн туршлага болон үзэл бодол шинжлэх ухаан болон судалгаанууд дээр тулгуурлан илтгэлээ тавьсан.
-Ээжүүдээ төлөөлөн гоо бүсгүйн тэмцээнд оролцох ямар байв?
-Ээжүүдийн төлөөлөл болж тайзан дээр алхах нь маш их хариуцлага бас бахархал байсан. Энэ бол зөвхөн миний мөрөөдөл биш, гэр бүлтэй, хүүхэдтэй ч өөрийгөө нээж, хөгжүүлж болдгийг харуулах боломж байлаа. Ээжүүд өөрийгөө хязгаарлах биш, улам бүр гэрэлтүүлж чадна гэдгийг харуулахыг хүссэн.
-Тэмцээндээ анхаарлаа хандуулахад гэр бүлийн дэмжлэг их байсан болов уу. Гэрийнхэндээ хандаж үг хэлээч?
-Энэ тэмцээний явцад надаас ч илүү зүтгэж, чимээгүйхэн бүхнийг дааж, намайг итгэлтэйгээр урагш алхахад минь түшиж байсан хүн бол миний нөхөр. Зүгээр нэг дэмжсэн биш, яг л миний мөрөөдлийг өөрийнхөө мэт тээж дэмжсэн. Намайг ингэж их хайрлаж дэмждэгт баярлалаа гэдэг үгийг олон хэлсэн ч хангалтгүй байх. Мөн намайг дэмждэг аав ээж дүү, үр хүүхдүүд, ах дүү, найзууддаа баярлалаа. Та бүхний хайр, итгэл, дэмжлэггүйгээр би энэ тайзан дээр зогсохгүй байх байсан.
-Шагнал хүртэхээс гадна хамгийн их сэтгэл догдлуулсан дурсамжийг үйл явдал дээр бүтээсэн бэ. Хамгийн онцлох мөч нь юу байв?
-Титэм хүртсэн мөч үнэхээр гайхамшигтай байсан ч хамгийн сэтгэл догдлуулсан нь гурван хүүхэд минь тайзны урдах тэргүүн эгнээнээс нүдэндээ итгэл, бахархал дүүрэн харж байсныг харсан мөч байсан. Би тэр үед “Ээж нь та нарынхаа бахархдаг ээж нь байхыг хүссэн юм шүү” гэж дотроо шивнээд л инээмсэглэж байсан. Аав, ээж, нөхөр дүүгээ нулимс дуслуулан үзэж суугааг хараад дагаад уйлчих гээд их хэцүү байсан учраас эхний гараанаасаа эхлээд нулимсаа тэвчсэн. Хамгийн сүүлд ялагч гээд нэрийг минь дуудахад тэсэхгүй уйлчихсан. Тэр мөч миний бүх л амьдралдаа санаж дурсамж, догдлох дурсамж.
-Багаасаа загвар өмсөгч, мисс болно гэж боддог байв уу?
- Гурван настай байхад маань ээж, эмээ хоёр намайг сумынхаа бяцхан миссийн тэмцээнд оролцуулж байсан юм билээ. Тэр үед гоё даашинз гэдэг үнэхээр ховор учраас ээж минь надад хөшгөөр даашинз, малгай оёж өгөөд “Болжмор” шүлэг цээжлүүлээд хамгийн бяцхан оролцогчоор нь оролцуулсан гэж ярьдаг. Би тэр үед шилдэг оролцогчийн шагнал авч байсан гэсэн. Гэр бүлийнхэн минь чин сэтгэлээсээ дэмжиж, хамгийн гоё, сайхныг охиндоо зориулахыг хичээж маш ихээр нандигнан хайрлаж өсгөсөн нь гоо зүйн илэрхийлэл загварын салбарт ажилладаг болсон.
-Гоо бүсгүй байхын хамгийн сайхан нь юу вэ?
-Гоо бүсгүй гэдэг зүгээр сайхан төрхтэй байх гэсэн биш. Энэ бол бусдад итгэл, урам, гэрэл өгч чаддаг хүн байхыг хэлнэ. Миний хувьд гоо бүсгүй байхын хамгийн сайхан нь бусдыг хайрлах ухаан, эмэгтэйчүүдийн үнэ цэнийг харуулж, дуу хоолой нь болж чадах тэр боломж гэж боддог. Жинхэнэ гоо үзэсгэлэн бол хүний зүрх сэтгэлд оршдог гэж би итгэдэг.
-Хамгийн анх тайзан дээр алхаж байх үеийн дурсамжаас хуваалцахгүй юу?
-Миний анхны тайзны дурсамж бол дунд ангид орсны дараа хөдөлмөр технологийн н.Лхамсүрэн багш маань намайг анзаарч “Чи загвар өмсөөд үзэх үү” гэж санал тавьсан мөчөөс эхэлдэг. Би тэр үед анх удаа тайзан дээр алхаж, сурагчдын хувцас загварын тэмцээнд багшийнхаа зааварчилгаагаар оролцсон. Тэр үед тайзан дээр алхах мэдрэмж, гэрэлд харагдах тэр мэдрэмж миний дотор ямар нэгэн зүйлийг асаасан.Тухайн үедээ би зүгээр л оролцож байна гэж бодсон ч, эргээд харахад тэр мөч бол миний амьдралд итгэл өгсөн, өөрийгөө олж харсан маш үнэ цэнтэй эхлэл байсан юм билээ.
-Хүүхдүүд нь ч гэсэн загварын тайзан дээр амжилттай гарсан юм билээ. Өөрөө тайзан дээр алхах хүүхдүүдээ тайзан дээр гэрэлтэж байхыг харах их өөр байсан байх даа?
-Мэдээж маш өөр мэдрэмж байсан. Миний орж буй тэмцээний үеэр давхцаад хүүхдүүд минь ч бас өөрсдийн тэмцээндээ оролцож байлаа. Би өөрийнхөө финалыг дуусгаад л шууд хүүхдүүдийнхээ тайзны бэлтгэлд орсон. Хүүхдүүдийн маань анхны тайз. Манай гэр бүлийн хувьд үнэхээр завгүй ч гэлээ дурсамж, догдлол дүүрэн өдрүүд болж өнгөрсөн. Харин тайзан дээр охин, хүү хоёроо яг л загвар өмсөгч шиг итгэл дүүрэн алхаж байгааг харахад сэтгэл догдолж, бахархал төрсөн. Ялангуяа охин минь Face of Mongolia Kids & Junior тэмцээнд аавынхаа нэрээр овоглоод ялагч болж гарч ирэхэд нулимс цийлгэнээд л, би өөрөө шагнал авч байснаас ч илүү их баярласан. Ээж хүний хувьд тийм мөч үнэхээр мартагдашгүй, зүрхэнд хоногшсон байсан.
-Монгол Улсаа төлөөлөн Miss Asia Pacific International тэмцээнд оролцох юм билээ. Тэмцээндээ хэрхэн бэлдэх гэж байна. Тэнд очоод юу харуулахыг зорих вэ?
-Энэ бол зөвхөн миний биш, Монголын бүсгүйчүүдийн дуу хоолойг дэлхийд хүргэх маш хариуцлагатай үүрэг гэж бодож байна. Би Miss Asia Pacific International тэмцээнд оролцохдоо эх орныхоо түүх, өв соёл, эмэгтэйчүүдийн оюун ухаан, хүч чадлыг илэрхийлж харуулахыг зорьж байгаа. Зөвхөн биеийн бус, дотоод гоо үзэсгэлэн, ээж хүний хайр энэрэл, эерэг нөлөөллийг ч бас харуулахыг хүсэж байна. Үндэсний хувцас, авьяас, танилцуулгын бүх шатанд монгол эмэгтэй хүн ямар хүчирхэг, ухаалаг, бас зөөлөн уужим сэтгэлтэйг илэрхийлэхийг хичээнэ.
| Б.БУДСҮРЭН: МИСС МОНГОЛИА НААДМЫН “MRS. MISS” АНГИЛЛЫН АНХНЫ ТЭРГҮҮН МИСС БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |