-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Тусгал” олон ангит киноныхоо эхний ангиудыг үзэгчдэд хүргэлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй, үзэгчид хэрхэн хүлээж авч байна. Нээлт ямар болж өнгөрсөн бэ?
-Voo original 29 дахь цуврал, Мобинет ХХК, Film4x продакшнтай хамтран бүтээсэн “Тусгал” олон ангит киноны эхний хоёр ангиа үзэгчдийн хүртээл болгоод хэдхэн хонож байна. Бидний төсөөлөөгүй сэтгэгдэл үзэгчид болон гэр бүл, уран бүтээлч ах эгч нар, багш нараас ирж байгаа. Онц сонирхолтой, сэдвийн хувьд өмнө нь хөндөгдөөгүй, жүжигчдийн баг бүрэлдэхүүн залуу болон туршлагатай жүжигчид хоршин тоглосон нь сайшаалтай зэрэг сэтгэгдлүүд ар араасаа ирж байгаад үнэхээр их баяртай байна. Сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн бүтээлийг маань үзэж шүүн тунгааж байгаа үзэгчдэдээ баярлалаа, цаашид бидний уран бүтээлийг түгээж, үзэж амжаагүй байгаа үзэгчдэд хүргэхэд тус болоосой гэж үзсэн үзэгчдээсээ хүсмээр байна.
-Өмнө нь тоглож байсан уран бүтээлүүдээс энэ удаагийн уран бүтээл нь юугаараа онцлог болж байна?
-Миний хувьд тийм ч олон кинонд тоглож байгаагүй ээ. Арын баг бүрэлдэхүүн продюсер, маркетингийн багт ажилласан уран бүтээлүүд харин цөөнгүй байдаг. Учир нь хүмүүс хэт олон юманд орсон уран бүтээлчдээс залхах хандлагатай байдаг. Үнэхээр л надад тухайн уран бүтээл тухайн дүр оюун ухаанд маань бууж би чадах юм байна гэж итгэл төрсөн чанартай бүтээлд л өөрийгөө үлдээх юм сан гэж боддог. Урд урьдын бүтээлүүдээс хэд дахин их ачаалалтай байлаа Дүр дээрээ ажиллана, продюсерын багтаа ажиллана, олон ангит кино учраас олон жүжигчид орж гарч байгаа нийт оролцон тоглосон 70-80 гаруй жүжигчид бий уг дүрүүдээс авхуулаад кастинг найруулагчийн үүрэг заавал байх ёстой юм байна гэж бодоод ажилласан. Кастинг найруулагч гэдэг нь “Найруулагчтай зөвлөлдөж уг дүр дээр ямар жүжигчин илүү наалдах вэ, хэн хэнийг хамтран тоглуулбал гоё хоршил болох вэ” зэргийг хамтран ярилцаж шийддэг үүрэгтэй ажил байсан. Өмнө бүрдүүлж байсан кино групп болон жүжигчдийн багаас авхуулаад хэд дахин илүү өргөн 40-50 хүний арын баг бүрэлдэхүүн байснаараа онцлог байлаа.
-“Тусгал” олон ангит кино өсвөр насныхан руу чиглэсэн уран бүтээл шүү дээ. Тэдэнд тулгарлаг ямар асуудлыг гаргахыг хичээсэн бэ?
-Намайг өсвөр насны хүүхэд байхад бидний насанд тохирсон уран бүтээл олон байдаггүй байлаа. Цөөн уран бүтээл нь чанарын хувьд тааруу байсан юм шиг санагддаг. Үүнээс үндэслээд энэ мэргэжлээр сурч эхэлсэн цагаасаа өсвөр насныхан болон залуучуудад зориулсан соён гэгээрүүлэх олон уран бүтээл хийх юм сан гэж мөрөөддөг. Үүний эхлэл нь 12 ангитай “Тусгал” кино байлаа. Өсвөр насан дээрээ бид тун олон “яагаад” гэдэг асуулттай тулгардаг. Бидний аав ээжийн үе угаасаа байгаадаа талархаж амьдардаг бүх хүмүүсийн амьдрал яг нэгэн жигд байсан учраас хэнд ч гомдохгүй дотроо юу бодож санаж байгаагаа гадагшаа илэрхийлж сураагүй үе байсан юм шиг санагддаг. Одоо үед харин нэгнийгээ ялгаварлан гадуурхах, цахим сүлжээний хэтэрсэн хэрэглээ, мөрий тавьж мөрийтэй тоглоомд донтох , хүсээгүй жирэмслэлт, архи тамхины хэтэрсэн хэрэглээ гээд хурдацтай хөгжлөөс үүдээд олон асуудалд өсвөр насныхан өртөж байна. Мэдэхгүйгээсээ болон санаандгүй байдлаар, зарим нь аав ээжийн хараа хяналт сул байгаа учраас асуудалд орооцолддог. Энэ бүгдийг ярилцдаг байгаасай асуудлыг хүндрүүлэхгүйгээр ойлголцдог байгаасай гэж хүссэн. Кино багийнхны зүгээс залуус, хүүхдүүд манай киног ойр дотнын хэн нэгэнтэйгээ хамтдаа сууж үзээд өөрсдийгөө тольдоосой гэж хүссэн. Энэ зорилго биеллээ болбол бидний бодож санасан бүхэн бүтэж байгаа хэрэг.
-Таны дүр тэдний ямар зан араншинтай, асуудалтай хүүхдийг төлөөлөв, дүр дээрээ хэрхэн ажилласан бэ?
-Намайг бага байхад эцэг, эхийнх нь аль нэг нь амьдралаа дээшлүүлэхээр гадаадад ажилладаг гэдэг гэр бүл олон байсан юм. Манайх ч тэдний адил, аав минь БНСУ-д олон жил ажиллаж байгаад ирсэн. Миний ажилласан дүрийн ээж нь БНСУ-д ажиллаж байгаа, төрсөн ах нь уул уурхайн компанид ажилладаг сардаа хэдхэн хоног амралтаараа хотод ирдэг Санаа гэх хүү байсан. Киноны зохиол дөрвөн жилийн өмнө бичигдсэн. Энэ хугацаанд шинэ санаа, асуудлуудыг нэмж, сайн хөгжүүлсэн. Нийгмийн олон асуудлыг баримт дээр тулгуурлан уран сайхны аргаар илэрхийлэх гэж Д.Дашдолгор, А.Отгонбаатар найруулагч, зохиолч хоёр маань хичээсэн. Зохиолын чанараас бүтээлийн чанар шууд хамаардаг. Дүр дээрээ ажиллахдаа өсвөр насны хүүхдүүдэд тохиолдлыг уншиж танилцсан. Мөн ахлах сургуулийнхаа үеийг, тэр үед хамт сурч байсан найзуудаа бодсон.
-“Тусгал” олон ангит киногоор залуу найруулагчийн удирдлага дор ажиллах ямар байв?
-Д.Дашдолгор найруулагчийн хувьд оюутан байх үеэсээ бид уран бүтээлээр холбогдож, бүхнийг тэгээс хамт эхэлсэн найз минь. Оюутан байх үеэсээ хамтран ажилласан учраас нэгнийгээ ойлголцож гар нийлж ажилладаг. Ажил дээр гараад тэр миний найруулагч би тухайн найруулагчийн жүжигчин учраас бүх ажил энэ зарчмаар явагддаг. Үүнийг аль СУИС-д сурах үед л багш нар маань ойлгуулж өгдөг учраас бидний далд ухамсарт аль хэдийн кодлогдсон байдаг байх.
-Уран бүтээлд нь залуу уран бүтээлчид түлхүү ажилласан байсан. Кино багийнхаа талаар ярихгүй юу?
-СУИС-ийн 2020-2024 оны дөрвөн үеийн төгсөгчид гар нийлэн энэ кинонд ажиллалаа. Тэднээс л урам зориг авч ажлаа урагшлуулдаг байлаа. Бүгд нэг зорилгын дор нэг бүтээлийн ард гарахын тулд хоногийн нойроо хасаж ажиллана гэдэг өөрөө үнэхээр бахархам байлаа, энэ дашрамд хамтран ажилласан багынхандаа бүгдэд нь халуун баяр хүргэе. Эдгээр залуус бол кино урлагийн шинэ үеийнхэн л гэж хэлмээр байна.
.jpg)
-Кинондоо тоглохоос гадна туслах найруулагчаар ажилласан юм билээ. Туслах найруулагчийн ажил их байв уу, уран бүтээлийн үед голлох үүрэг гүйцэтгэдэг шүү дээ?
-Продюсерийн багт гурвуулаа ажилласан. Film4x продакшны таван залуус хамт байгаагүй бол энэ бүгдийн ард гарч чадахгүй байх байсан. Яг үнэндээ урлагийн ажил гэдэг гоё сайхан нь нүүрэн дээр гардаг ч гэсэн энэ бол хамгийн хүнд хөдөлмөр, нэг үгээр хар ажил гэдэг үгийг үнэхээр онож МУГЖ И.Одончимэг найруулагчийн нэгэн ярилцлагынхаа үеэр хэлж байсан. Би ганцаараа бол хэн ч биш энэ бүгдийг нуруундаа хамт үүрэлцэж гарсан Ерөнхий продюсер Б.Оргил, Гүйцэтгэх продюсер Б.Хувьтөгөлдөр, Ерөнхий найруулагч Д.Дашдолгор, Ерөнхий зураглаач Б.Нармандах нарт баярласнаа илэрхийлье. Мөн бидний төслийг дэмжсэн Мобинет ХХК захирлууд болон Voo team-ын хамт олонд талархлаа илэрхийлье. Тусалж дэмжиж бидний ард бат зогсож байсан гэр бүлийнхэндээ баярлалаа.
-Олон ангит кинонд тоглох шинэ туршлага байв уу?
-Амьдралд шинэ хуудас нээгдэж байгаа юм шиг мэдрэмж байсан. Шинэ уран бүтээл гэдэг яг л өөрийн хүүхдийг өлгийдөж авах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг, санаа зовно, нойргүй хононо, хүмүүст хүрэх бол уу гэж шаналана баг хамт олон, хамтран ажиллаж байгаа хүмүүстээ бүгдэд нь хүрч үйлчлэх гэж хичээнэ. Маш хүнд мөртлөө жаргалтай зовлон. Энийг урлагийн мэргэжил эзэмшсэн хүмүүс ойлгох байхаа.
-Энэ хавар үзэгчдийн сайшаалыг хүртсэн “Аминч” кинонд тоглосон шүү дээ. Тус уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу. Дахин “Хувьсал” продакшнтай хамтарч ажиллах ямар байв?
-"Хувьсал" продакшн гэдэг өөрөө 20-иод жилийн түүхтэй монголын драм болон кино урлагийн том төлөөлөл. Энэ газраас л өнөөдөр Монголын сор болсон уран бүтээлчид хэн нэгэн болоод даль жигүүрээ урган гарсан гэж боддог. Жаахан хүүхэд байхдаа кино шиг клиптэй олон жүжгийн дууг нь үзээд би энэ хүмүүстэй тоглох юмсан гэж мөрөөддөг байлаа. 2020онд тэр нь биеллээ олж "Ноён эмэгтэй" кинонд Урнаа эгчийн бага насны найзын дүрд тоглох боломж олдсон юм. Өнгөрсөн жил Ирланд Улсад ажиллаж, амьдарч байхад "Хувьсал"-продакшнаас холбогдож "Шинэ кино хийх гэж байгаа энэ дүр дээр чамайг авах бодолтой байна, чи ирж чадна гэвэл яг одоо зохиол явууллаа meil-ээ шалгаарай" гэсэн. Би шууд л зохиолоо уншаад өндөр сэтгэгдэлтэй Монгол явах тасалбараа тэр өдөр захиалсан. "Хувьсал" продакшнтай хамтрах болгонд нэг шат ахиж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Өндөр цензуртэй, ёс зүйтэй, уран бүтээлч хандлагатай гээд өөрийнхөө хувьд ч гэсэн үүнд тэнцсэн уран бүтээлч байх юм шүү гэж бодож явдаг. Дандаа шинэ залуу уран бүтээлчид тоглосон болохоор үнэхээр сонирхолтой нэг ч хором амьсгаа авах боломж авахгүйгээр үзэгчийг суудал дээр нь өндөлзүүлсэн бүтээл гэж "Аминч" киног боддог.
.jpg)
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Энэ бол маш урт түүх. Доторх хүн маань чи чадна гэж багаасаа мэдэрдэг байсан.Өөрийнхөө мэдрэмжид хөглөгдөж энэ хүртэл явж ирсэн.
-Өөр мэргэжлээр магистрт сурч байгаа гэж байсан. Одоо илүү жүжигчнийхээ ажилд анхаарах гэж байгаа юу. Хоёр мэргэжлээ хоршуулаад явах төлөвлөгөөтэй байгаа юу?
-Жүжигчин дан ганц жүжиглэх учиргүй.Тал талын мэдлэг чадвартай өндөр боловсролтой байж гэмээнэ уран бүтээлч гэж хэлэгдэх эрхтэй болох болов уу гэж боддог юм.Үүнийхээ дагуу Бизнесийн удирдлагын магистрын зэрэг эзэмшсэн, цаашдаа ч өөрийгөө хөгжүүлж дахиж сурна гэж төлөвлөдөг.
-Танд ажиллахыг хүсдэг дүр бий юү?
-Ажиллахыг хүсдэг хүмүүстэйгээ, дүртэйгээ нэг л мэдэхэд би өөрөө учирсан байдаг, энэ маш сонирхолтой бас азтай. “Тусгал” кинонд тоглосон ахмад, дунд үеийн жүжигчид бүгд хамтарч ажиллаж үзэх юмсан гэж боддог уран бүтээлчид маань байлаа. Одоо ч үзэгчдийнхээ дунд байгаа туршлагатай жүжигчид болон олон жил уран бүтээлээсээ хөндийрсэн жүжигчдийгээ энэхүү бүтээл дээр урьж тоглуулсан байгаа. Энэ нь үзэгчдийн хувьд үнэхээр сонирхолтой байх болно. Оюутан байхад Ромеогийн дүрд ажиллаж үзэхийг хүсдэг байсан. Харин одоо надад ямар дүр ирвэл би сайн ажиллаж хүргэх вэ гэж боддог болсон. Жижиг дүр гэж байдаггүй жижигхэн жүжигчин л гэж байдаг.
-Таны хувьд тус киног сонгож үзэх шалтгаан хэлээч гэвэл ямар шалтгаан хэлэх вэ?
-Би гурван шалтгаан хэлнэ. Хэзээ ч өмнө нь хамтарч байгаагүй шинэ залуу болон туршлагатай жүжигчдийн хоршил. Залуу найруулагч болон залуу баг бүрэлдэхүүн ажилласан Монголын цоо шинэ кино урлагийн шинэ үеийнхэн бүтээсэн бүтээл. Хүн болгоны мэддэг ч төдийлөн анзаараагүй үлдсэн сэдвийг хөндсөн уран бүтээл. Өсвөр насныханд зориулсан нууц, гэмт хэргийн шинжтэй ээдрэт цуврал.
| З.ТЭМҮҮЖИН: “ТУСГАЛ” ОЛОН АНГИТ КИНОГ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ҮЗЭЖ, ӨӨРСДИЙГӨӨ ТОЛЬДООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |