-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Сайн байна уу, Намайг Эрхэм-Ундрахын Ууганболор гэдэг. СУИС-ийн Театрын урлагийн сургуульд Б.Отгонбат багшийн удирдлага дор сурдаг. Өөдрөг зантай, дүрээ амь шигээ хайрладаг нэгэн. Урлаг бол миний хувьд амьсгал. Би тоглосон дүрээрээ дамжуулж хүний сэтгэлийн хамгийн анир чимээгүй буланг хүртэл илэрхийлэхийг эрмэлздэг. Анхны уран бүтээл маань “Милл” кино компани “Халуун бороо” УСК киноны сэтгүүлч Нандингийн дүр байлаа.
-Онцгой байдлын алба хаагчийн жаргал, зовлонг харуулсан “Халуун бороо” кинонд тоглолоо шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Кинонд ажилласан цаг мөч бүр миний амьдралын эргэлтийн цэг байж чадсан. Амьдралын бодит үнэнтэй нүүр тулгарсан юм шиг санагдсан. Онцгой байдлын алба хаагчдын ажил бол зүгээр нэг мэргэжил биш амь өрссөн тангараг, өдөр бүр үхэлтэй зэрэгцэж алхдаг эр зоригийн илэрхийлэл юм билээ. Тэдний дэргэд байхад “Би чинь кинонд тоглоод байна уу, юу болоод байна” гэж гайхах үе олон байлаа. Алба хаагчдын хийж байгаа бүхний цаана тэсвэр хатуужил, уужуу ухаан, нөхөрлөлийн дулаан уур амьсгал оршиж байдгийг хажуугаас нь харж, зүрхээрээ мэдэрсэн. “Халуун бороо” УСК минь алба хаагчдын хариуцлага, эр зориг, тэвчээр, нөхөрлөл, хүний амь аврахын төлөөх тулааныг харуулсан уран бүтээл. Миний хувьд энэ бүтээл жүжигчний замналын эхлэл байснаараа онцгой байлаа. Одоо ингээд санахад бүх дурсамж минь үнэхээр сайхан байна. Тэдний гүйлдэх хөлийн чимээ, хүний амь аврахын төлөө цохилох зүрхийг мэдэрсэн.
-Анхны уран бүтээл нь байв уу, дүрийн санал ирэхэд хэрхэн хүлээж авсан бэ, хамгийн их эмээсэн зүйл нь юу байв?
-Тийм ээ, миний анхны мэргэжлийн уран бүтээл. Би хөдөөгөөс хичээлдээ бэлдэх гээд хотод ирчихсэн байхад багш залгаад “Кинонд тоглох боломж байна, очоод уулзчих” гэсэн. Очихдоо их сандарч байсан ч сайхан уур амьсгалтай хүмүүс угтсан учраас хурдан тайвширч, ярилцсан. Уулзалтынхаа дараа тэнцэх эсэхээ ч мэдэхгүй байж багштайгаа яриад хэр их баярлаж байгаагаа хуваалцсан. Орой нь Нандингийн дүрд тэнцсэнээ сонсоод баярлахын зэрэгцээ хэрхэн дүрээ сайн гаргаж тоглох билээ гэж эмээсэн. Өөртөө эргэлзэж байхад багш, гэр бүл, кино багийнхан минь надад итгэж сайн ажиллах урам зориг өгсөн.
.jpg)
-Гал унтраах аврах албаны байранд зураг авалтаа хийсэн шүү дээ. Алба хаагчидтай хамт байж, хажуугаас нь ажлыг нь харах ямар байсан бэ?
-Бидний хамгийн анхны зураг Амараа ах бид хоёрын хэсгээр эхэлдэг юм. Тэр хэсгийн зураг авалтыг хийх үеэр алба хаагчид гал тогоонд байсан юм. Гэтэл гэнэт галын хонх дуугарч юу болсныг ойлгоогүй байхад бүгд гүйгээд гарцгаасан. Тэдний мэргэжлийг талаарх анхны гайхширлыг тэгж хэдхэн секундэд л мэдэрсэн дээ. Хурд, хүч, сахилга баттай байдал нь үнэхээр гайхалтай. Биднийг киноны зураг авалт хийж байхад тэд ажлаа хийж байсан болохоор бодит уур амьсгал намайг дүрээ илүү сайн гаргахад тусалсан. Онцгой байдлын байранд ер нь тэдний хажууд байхдаа яг л дүр шигээ энгийн л нэг туршлага мэдлэггүй сэтгүүлч байсан даа.
-Сэтгүүлч бүсгүйн дүрд ажилласан шүү дээ. Тус мэргэжлийн талаар хэр их судалсан бэ?
-Сэтгүүлч хүн асуух чадвар, үнэн мэдээллийг олон нийтэд хүргэх хариуцлагатай үүргийг хүлээдэг юм билээ. Үнэхээр л мөрдөгч шиг яг хажууд нь бодит байдлаас сурвалжилга бэлтгэдэг. Тус мэргэжлийн талаар мэдээ мэдээлэл уншиж, бичлэг үзэж судалсан. Сэтгүүлчидтэй бол уулзаагүй ээ, ерөнхий өөртөө хэрэгтэй бүх мэдээллүүдийг л судалсан. Миний дүр миний уншиж судалсан шиг сайн сэтгүүлч байгаагүй ээ. Шинээр эхэлж байгаа сонгосон мэргэжлийнхээ утга учрыг ойлгож яваа туршлага нимгэн бүсгүй. Нандингийн хамгийн сайхан зан чанар тууштай нэг зүйлдээ хүрэх гэж хичээдэг, үнэнийг нэхдэг, сайн нийтлэл бичихийн төлөө гал руу орохоос ч буцахгүй эрэмгий дайчин. Хүссэн нийтлэлээ бичиж, шагнал авах мөчтэй зэрэгцэн албан ёсны сэтгүүлч болж чаддаг. Сэтгүүлчдийн нэг нийтлэлийн ард ямар их хүч хөдөлмөр эрэл хайгуул байдгийг дүрээрээ мэдэрсэн дээ.
.jpg)
-Эршүүд, хэлье гэснээ хэлчихдэг эмэгтэйн дүр санагдсан. Зохиолоо уншаад төсөөлж байсан дүрээ бодитоор гаргах ямар байв. Танаас хэр өөр эмэгтэй байсан бэ?
-Зохиолоо уншаад кинон дээр л ийм юм байдаг байхдаа гэж бодогдож байсан үе бий. Гэхдээ яг ажил эхлэхээр кино гэдэг чинь амьдралаас сэдэвлэдэг шүү дээ, энэ бүгд бодит байж болох юм байна гэж бодогддог. Энгийн бүсгүйн дүрийг гаргах хэрэгтэй ч яг үнэндээ энгийн байх цагаа тулахаар хамгийн хэцүү нь санагдаж байсан. Жүжиглэж байна гэж бодож жүжиглэхээр дэлгэцээр хэтэрхий худлаа бодит биш харагддаг юм билээ. Тэгэхээр аль болох Нандингийн дүрээр амьдрахыг хичээсэн дээ. Нандин бол зоригтой эрэмгий шийдэмгий бүсгүй. Надаас өөр үү гэвэл мэдээж өөр. Гэхдээ заримдаа би Нандинг өөрөөсөө олж хардаг. Нандин бол хэн нэгнийг аврахын тулд юу ч хэлэхээс буцахгүй хүн. “Хэлэх гэсэн үгээ хийх гэсэн үйлдлээ өөрөөсөө нууж амьдрахаа боль” гэж надад хэлээд ч байгаа юм шиг санагдсан. Дүр минь миний өмнөөс зоригтой байж өгсөн, би тэрний өмнөөс мэдрэмжтэй байж өгсөн. Бид хоёр бие биеэ бүтээсэн.
-Туршлагатай жүжигчидтэй хамтарч ажиллах залуу уран бүтээлчийн хувьд түшигтэй байсан уу?
-Би тэднээс дүр бүтээх гэхээс илүү “дүр дотор амьдрах” гэж юуг хэлдэг вэ гэдгийг мэдэрч ойлгосон. Үнэхээр заримдаа зүгээр л тэднийг харж суухдаа тэдний ажлын арга барил, хандлага, дуугүй байхад ч дүрээ амьдруулж байдаг уран чадварыг ойлгосон. Дараа дараагийн уран бүтээл дээр минь хэрэг болох олон үнэтэй зөвлөгөө өгсөн ах нартаа баярлалаа.-“Халуун бороо” киноны уран бүтээлчид таны дүрээр үзэгчдэд юу ойлгуулахыг зорьсон бол?
-Үзэгчдэд бол миний дүр зүгээр л асуулт асууж яваа мото унасан бүсгүй мэт харагдаж магадгүй. Гэхдээ Онцгой байдлын алба тэр тусмаа гал сөнөөгчдийн талаар хараагүй, сонсоогүй мэдээгүй анзаарах ч сөхөөгүй явдаг хүмүүсийн төлөөлөл, тэднийг холбож, ойлгуулах чимээгүй гүүр болсон дүр юм шүү. Хүний бодлыг орхиж явахаасаа илүү, тэр бодолд хөтлөгдөн зүрх сэтгэлтэй нь хамт алхдаг сэтгүүлч болсон юм аа. Тиймдээ ч миний дүр гал дундах дуут дохиог биш, дотор нь нуугдсан хүний амьд зүрхний цохилтыг сонсож чадсан ганц эмэгтэйн байсан юм шүү.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхыг хүсдэг вэ?
-Гэр бүлийнхэн, багш хайртай дотнын хүмүүстээ хүндлэгдсэн хүлээлтээс нь дээгүүр байж чаддаг үнэ цэнтэй уран бүтээлч байхыг үргэлж хичээдэг. Гол нь өөртөө итгэж хүсэж байгаа цагт мөрөөдөж байгаа л бол тэрнийхээ төлөө хүрэх гэж хичээдэг, зорьдог тайз, дэлгэцийн уран бүтээлч байхыг хүсдэг.
-Ажиллахыг хүсдэг дүр бий юү?
-Амьдралын нэгэн хэсгийн төлөөл болж хүмүүс өөрийгөө олж хараад “Нээрээ ч ингэдэг шүү” гэж бодогдуулсан дүрд тоглохыг хүсдэг. Мөн өөрөөсөө тэс өөр нэгнийг эсвэл тун адилхан нэгнийг гээд олон дүрд тоглохыг хүсдэг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Сургуулиа амжилттай төгсөхөөс гадна өөрийгөө сорих олон дүрд тоглохыг хүсэж байна. “Халуун бороо” киног минь үзэгчид шимтэн үзнэ гэж найдаж байна. Уншигч та нартаа баярлалаа, удахгүй дахин уулзацгаая.
.jpg)
| Э.УУГАНБОЛОР: ОБЕГ-ЫН АЛБА ХААГЧДЫН ТЭСВЭР ХАТУУЖИЛ, УУЖУУ УХААН, НӨХӨРЛӨЛИЙГ “ХАЛУУН БОРОО” КИНОГООРОО ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |