“Амьдрал” олон ангит кино нэгдүгээр сарын 16-наас үзэгчдэд хүрч эхэлнэ. Тус уран бүтээлийн Ирмүүний дүрд тоглосон дуучин, жүжигчин М.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр “Bad boy”, “Гэхдээ”, “Давлагаа” хэмээх дуугаараа олонд танигдсан залуу уран бүтээлч бөгөөд бид түүнтэй өмнө нь “Өндгөн сүй” киноныхных нь хөгжилтэй хүүгийн дүрээр таних билээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Амьдрал” ОАК-нд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Анх өөр дүрд тоглох байсан. Эрдэнэт хотод зураг авалт эхлэх ч миний өмнөх тэр дүрийн зураг авалт хотод хийгдэх байсан учраас дуудах хүртэл нь хүлээж байсан. Гэтэл гэнэт миний дүр өөрчлөгдөх болсныг хэлээд Эрдэнэт ирж болох эсэхийг асуусан. Тэгж л Ирмүүний дүрд тоглохоор болсон доо.
-Олон ангит кинонд ажиллах ямар байв, киногоороо дамжуулж уран бүтээлчид юу хүргэхийг зорьсон бол?
-Олон ангит киноны үзэгчдэд хүрэх хүртээмж нь арай өргөн цар хүрээтэй байдаг юм шиг санагдсан. 12 ангийн турш үзэгчдэд дүрүүдийн сэтгэл зүйг мэдрүүлэх хэрэгтэй болдог. Ийм сорилттой тулгардаг учраас олон ангит кинонд тоглох дуртай. Амьдрал дээр тохиолддог ч тэр бүр хүмүүсийн мэддэггүй зүйлс, мэдэрсэн ч олон нийтэд гаргаж хэлж чаддаггүй бүхнийг уран бүтээлээрээ гаргахыг зорьсон.
.jpg)
-Та зохиолоо уншихдаа дүрээ хэрхэн төсөөлсөн бэ, төсөөлснөө бодит болгоход хамгийн хэцүү байсан зүйл нь юу байв?
-Өөрийнхөө бодсон, төсөөлсөн Ирмүүнийг гаргаж чадсан гэж бодож байгаа. Үзэгчид маань киногоо үзээд Ирмүүнийг юу туулахыг ямар үзэл бодолтой гэдгийг үзээрэй. Гэр бүл салдаг хэсэг гардан юм. Тэр салалтыг харж байгаа хүүхдийн сэтгэл зүйг гаргах хамгийн хэцүү нь байсан. Монголд гэр бүл салалтын тоо өндөр байгаа шүү дээ, тэр бүрийн хохирогч нь хүүхэд байдаг харамсалтай сэдвийг хөндөхийг зорьсон.
-Өмнө нь ажиллаж байсан уран бүтээлүүдээсээ “Амьдрал” кино юугаараа онцлог байв?
-Хэтрүүлэггүйгээр хүний амьдралыг харуулсан уран бүтээл гэж бодож байгаа. Хэн нэгний туулаад өнгөрдөг, туулсаар байгаа амьдралыг киногоор дамжуулан гаргахаараа онцлог юм болов уу.
-Анхны дүр нь ямар уран бүтээлийнх байв. Тухайн үеийн үеийн мэдрэмжийг эргэн санавал?
-Анх О.Цэгмид ахынхаа найруулсан шинэ жилийн баярт зориулсан “Өндгөн сүй” киноны туслах дүрд тоглож байсан. Тухайн үед найруулагчийнхаа өгсөн зааврын дагуу л ажиллаж дуусгасан. Бүрэн дууссаны дараа киногоо үзэх мөч хамгийн сайхан нь байсан даа.
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов. Юу хамгийн их нөлөөлсөн юм бэ?
-Бага ангид байхаасаа жүжигчин болно гэдэгтээ итгэлтэй байсан. Ахлах сургуулиа төгсөх хүртлээ жүжигчин болохдоо өөрийгөө бэлдэж, шинэ зүйлд суралцсан. Хүүхдүүд ЭЕШ-даа бэлдэж байхад би СУИС-ийн шалгаруулалтад бэлдэж байлаа. Нөлөөлсөн гэхээсээ илүү сонгосон мэргэжлийг маань хамгийн их дэмжиж, урамшуулсан хүмүүс нь гэр бүлийнхэн.
-Хэзээнээс дуу хөгжимтэй холбогдож эхэлсэн бэ. Анхны уран бүтээл нь ямар дуу байв?
-Нагац эгч маань дуу их сонсдог байсан юм. Тэр бүрийг нь хамт сонсоно. Ах маань өсгөгч авч өгсний дараа BigGee, Rokitbay тэргүүтэй уран бүтээлчдийн дууг флаш дээр суулгаад байнга сонсдог, дууны үгийг нь бичээд дагаж дуулдаг болсон. Миний анхны уран бүтээл бол Гангаатай хийсэн Badboys гэх дуу, хамгийн хайртай дуунуудыг минь нэг.
.jpg)
-“Давлагаа” дуу нь сүүлийн үед тренд болж байна шүү дээ. Тус уран бүтээлийнхээ талаар яривал?
-Дуу гаргаагүй хэсэг завсарласныхаа дараа Говь-Алтай аймаг руу ажлаар явах болохдоо хийсэн уран бүтээл. Олон хүний тус дэмээр бүтсэн дуу.
-Ямар зарчим баримталдаг уран бүтээлч байхыг эрмэлздэг вэ?
-Бодож явдаг зүйл бий, урлагийнхны олон жил сурч, хөдөлмөрлөж өөртөө шингээж хийдэг урлаг гэх зүйлийг багахан хүмүүст танигдсан мэргэжлийн бус нэгэн хийж, үнэ цэнийг нь унагааж байгаад жаахан харамсдаг.
-Уран бүтээлдээ ямар хэв шинжийг шингээхийг боддог вэ. Бусад уран бүтээлчдээс ялгарах онцлог нь юу вэ?
-Хүмүүст таалагдсан, сэтгэлд нь хүрсэн, юм бодуулсан уран бүтээл хийхийг л зорьдог доо.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Жүжигчнээрээ тууштай ажиллахын хажуугаар дуу хөгжмөөсөө холдолгүй уран бүтээлээ хийгээд явахыг зорьж байна.
| М.БАТ-ЭРДЭНЭ: ААВ, ЭЭЖИЙНХЭЭ САЛАХЫГ ХАРЖ БАЙГАА ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ҮЗЭГЧДЭД МЭДРҮҮЛЭХ ХАМГИЙН АМАРГҮЙ ДАВАА БАЙЛАА |
|
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-04 07:00:00
2025-11-04 07:00:00
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-04 07:00:00
Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал
2025-11-04 07:00:00
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |