-“Гоёл 2024” наадмын топ модель болсон танд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа, үнэхээр их баяртай байна. “Гоёл” наадамдаа 20 дахь жилдээ оролцоод топ модель гэх эрхэм хүндтэй шагналын эзэн боллоо. Өөрийнхөө хүсэж, мөрөөдөж явсан алдрынхаа эзэн болсондоо баяртай, жаргалтай байна.Монголын дизайнеруудын холбооны удирдлагууд болон үргэлж дэмжиж байдаг ээждээ баярлалаа
-Анхны загварын тайзыг нь асуухгүй өнгөрч боломгүй байх. Тухайн тайзнаас юу мэдэрсэн бэ?
-Хагмийн анхны загварынхаа тайзан дээр гарахын өмнө үнэхээр их сандарч байснаа санадаг. Хэдийгээр олон жил өнгөрсөн ч тайзан дээр гарах бүрдээ сандардаг хэвээрээ. Гэхдээ үргэлж сэтгэл хөдөлгөсөн сайхан мэдрэмж авдаг.
-Тайзан дээр алхах үедээ юуны талаар боддог вэ. Хүн бүрийн харц тань дээр болон өмссөн хувцсан дээр нь төвлөрч байгааг мэдрэх үед ямар санагддаг вэ?
-Дизайнерын урт хугацаанд бодож, ур ухаанаа гарган урласан хувцсыг хүмүүст хамгийн сайхнаар нь, онцгой хэсгүүдээс нь нэгийг ч үлдээлгүйгээр бусдад харуулах ёстой хүмүүс бол загвар өмсөгчид. Ийм асар хариуцлагатай ажил хийдэг. Нэг талаараа амьд “өлгүүр” шүү дээ.
-“Гоёл-2016” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр тодорч байжээ. Энэ удаа том модель боллоо. Хамгийн анх хэдэн онд Гоёл наадамд оролцож байсан юм бэ. Шагнал авах мөчид тэр үеэ дурссан уу?
-Би 2005 оноос “Гоёл” наадамд оролцож эхэлсэн. Тухайн үед ахлах сургуулийн сурагч байлаа. 2016 онд наадмынхаа шилдэг эмэгтэй загвар өмсөгч болсон. Тухайн үед баярлахын зэрэгцээ хүрэх дараагийн зорилгоо бодсон. Намайг шилдгээр өргөмжилсөн хүмүүсийн итгэлийн хүлээж илүү сайжрах ёстой гэж бодсон доо. Тэр үед хүсэж байсан мөрөөдөлдөө хүрч, топ модель болж чадлаа.
-Манай моделиуд олон улсын чанартай тив дэлхийн наадам, тэмцээнүүдэд маш их оролцдог болсон. Таны хувьд ямар тэмцээнд оролцож байсан бэ?
-Олон улсын үндэстний хувцасны наадамд оролцож багаараа тэргүүн байрт шалгарч байсан. Олон улсын тэмцээнд оролцох үед Монгол охидын харц, алхаа нь онцгой. Бусад орны охидоос илүү царайны зөв хэлбэртэй, техник сайтай байдаг.
-Загвар өмсөгчөөр ажиллаж байх үеийн хамгийн гоё үг, тохиолдол юу байв?
-Би төрөөд нэг жилийн дараа "Гоёл 2016" наадамдаа оролцож шилдэг нь болсон. Тухайн үед наадамдаа орохын тулд 98 килограммаас 57 килограмм болтол турсан юм. Өөрийгөө ялан дийлсэн гайхалтай үйл явдал байсан учраас миний хувьд хамгийн том амжилт, сайхан мөчүүдийн минь нэг байсан.
-Чамгүй хугацааг загварын салбарт өнгөрүүлжээ. Багаасаа загвар өмсөгч болно гэж боддог байсан уу. Бага насны дурсамжаасаа ярьж өгөөч?
-Би их дотогшоо гишгэдэг, буруу алхдаг хүүхэд байсан юм. Түүнийгээ засахын тулд "Шилмэл загвар" ХХК-ийн Цолмон багшийнхаа шавь болсон. Ингэж л өөрийнхөө дутагдлыг засаж, хамгийн дуртай ажлаа хийдэг болсон доо.
-Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа учир ихээхэн хариуцлага мэдэрдэг үү?
-Манай үндэсний хувцас цаанаасаа сүртэй, онцгой байдаг шүү дээ. Тийм эрхэмсэг хувцсыг өмсөөд алхаж байхдаа эх орноороо, энэ хувцсыг өмсөж байгаа өөрөөрөө бахархдаг.
-Эмэгтэйчүүд бид өөрсдийгөө бусад бүсгүйчүүдтэйгээ жиших, харьцуулах үе гардаг. Таны хувьд охид ямар үед өөрийгөө бусадтай харьцуулдаг гэж боддог вэ?
-Би жин нэмчихсэн байхдаа сэтгэл гутралд орсон. Тэр үед цахим сүлжээнээс татгалзаж, өөртэйгөө ажиллаж эхэлсэн. Эмэгтэй хүн бүр ээж болдог хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй оршихуй. Тиймээс өөрийгөө хэнтэй ч битгий жишээрэй. Хүн онцлогтой, царай муутай эмэгтэй гэж хаана ч байхгүй шүү. Гол нь өөрийгөө ялан дийлдэг, хайрладаг байгаарай.
-Загварын салбарт ажиллахыг хүсдэг охид, залуучууд байгаа шүү дээ. Тэдэнд өгөхийг хүсдэг зөвлөгөө бий юү?
-Загвар өмсөхийг хүсдэг охид өсвөр насандаа өндөр өсгийт өмсөж эхэлснээр илүү өндөр болдог. Загварынхаа гарааг эхлэх гэж байгаа хүүхдүүдэд хамгийн тохиромжтой нас нь 14, 15 нас юм л даа.
-Гоёл наадмыг үнэ цэнтэй болгодог гол үнэт зүйл нь юу вэ?
-37 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь хамгийн том үнэ цэнэ. Ингэж тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулах амаргүй шүү дээ. Мөн энэ удаагийн "Гоёл" наадам БНХАУ, ОХУ-ын загвар өмсөгчид оролцсоноороо онцлог байлаа. "Гоёл" бол олон загвар өмсөгч дийн эхлэлийн тавьдаг ариун тайз.
| "ГОЁЛ" НААДМЫН ТОП МОДЕЛЬ А.ХУЛАН: МОНГОЛ ЗАГВАР ӨМСӨГЧДИЙН ХАРЦ, АЛХАА ХАМГИЙН ОНЦГОЙ БАЙДАГ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |