-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Хавтаст хэрэг 2” киноны үзэгчдээс эерэг үнэлгээ авсаар байна. Тус уран бүтээлд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Хавтас хэрэг” олон ангит киноны дүрийн шалгаруулалтад гуравдугаар сард орсон. Дөрөвдүгээр сард Хүлэгү пикчерсээс залгаад шинжээч Балтын дүрд ажиллах санал тавьснаар кинондоо тоглосон. Уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэж байгаадаа баяртай байна.
-Шүүхийн шинжээчийн дүрд ажиллах ямар байв. Албаны үг хэллэх гээд судлах зүйл олон байв уу. Зөвлөгч нар нь ямар зөвлөгөөг хамгийн их өгсөн бэ?
-Зураг авалт эхлэхээс өмнө Шүүх шинжилгээний ерөнхий газар арав хоног дадлага хийсэн. Галт зэвсэг, тэсрэх бодисын шинжээчийн багийнхан түргэвчилсэн сургалт өгч, ажлын талбайд хэрхэн ажиллах, мэргэжлийн хэллэг гээд хэрэг гарсан газарт ажиллах бүх л техникийг зааж өгсөн. Тэнд галт зэвсэг, тэсрэх бодисын талаар олон зүйл сурсан даа.
.jpg)
-Уран бүтээлчийн хувьд “Хавтас хэрэг” киног хийж байгаа шалтгааныг юу гэж бодсон бэ. Үзэгчдэд юу ойлгуулахыг, хүргэхийг хүсэж байгаа бол?
-Шүүх шинжилгээний газарт дадлага хийж байх үедээ Монгол Улсад гэмт хэргийн тохиолдол өндөр байгааг ойлгосон. Залуучууд, хүүхдүүдтэй болон гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой олон хэрэг гардаг. “Хавтаст хэрэг” киног бодит түүхээс сэдэвлэсэн учраас хүмүүс сонирхож үзэх дуртай. Үзэж байгаа хүн бүр нэгийг ойлгож, гэмт хэргийн тоо буурч, болзошгүй эрсдэлээс өөрсдийгөө хамгаалаасай гэж хүссэн.
-Галт зэвсэг, тэсрэх бодисын шинжээчийн ажил болон дүрийн онцлог юу байв?
-Цагдаагийн ажлаас огт өөр, гэхдээ мөрдөгчийн ажилд хамгийн их тусалдаг чухал алба юм билээ. Хэрэг юунаас болж гарсан, гаднын халдлага уу, ямар буугаар буудсан гээд бүх л нарийн мэдээллийг өгдөг. Шинжээчид тэр бүгдийг олж тогтоохын тулд ажиллагаатай олон шат дамжлагатай шинжилгээ хийдэг. Үргэлж хэргийн газрын хамгийн нүд халтирам бүхнийг хардаг хэцүү ажил юм билээ.
-“Хавтаст хэрэг” киноны гол онцлох зүйл нь шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдээс сэдэвлэсэн байдаг. Таныг эмзэглүүлсэн хэсэг байв уу, “Үнэхээр ийм зүйл тохиолддог байх нь” гэмээр зүйл байсан уу?
-Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийг уран сайхны хэлбэрт оруулан киногоо хийж байгаа шүү дээ. 16 анги тус бүр өөр түүх, өөр сургамж өгнө. Тэр дундаас хүүхдийн хүчирхийллийн талаарх хэрэг хамгийн хэцүү байсан. Монголд гардаг олон хэцүү хэргийн талаар сонсож, сэтгэл эмзэглэж байлаа.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ. Аав нь нөлөөлсөн үү?
-Намайг хүүхэд байхад аав кино, жүжиг гээд олон уран бүтээлд явдаг байсан. Багаасаа л аавыгаа болон ажлынх нь сайхныг харж өссөн учраас эрт жүжигчин болохоор шийдсэн. Би Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангийг төгссөн. Аав минь намайг морин хуурч болгоно гэж боддог байсан юм билээ. Аавыгаа хөдөө тоглолтоор явсан хойгуур нь СУИС-д шалгалт өгч тэнцээд, сургуульдаа орчихсон.

-Таныг урлагийн чиглэлээр явна гэхэд аав нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Аав жаахан дургүйцсэн. Олон зүйл туулдаг, хэцүү ажил гэдгийг нь мэддэг болохоор жүжигчин л битгий болоосой гэж хүссэн гэсэн.

-Тоглосон анхны кино, уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?
-Аавтайгаа хамт явж байгаад хүүхэд байхдаа “Хааны сүүлчийн хатан”, “Зугтаарай” зэрэг кинонд тоглосон. Миний хамгийн анхны дүр тус хоёр киноных байж. Жүжигчнээр ажиллаж эхэлснээсээ хойш “Ээжээ зорино”, “Ээж”, “Admin Z”, “Амьдралын урт замд” тэргүүтэй кинонд тоглосон.
-Аавынхаа тоглосон ямар кино, ямар дүрд хамгийн дуртай вэ?
-Онцлож хэлэхийг хүсэхгүй байна. Аавынхаа тоглосон бүх л кино, дүрд дуртай. СУИС-д сурчихаад аавынхаа тоглосон киног дахиад үзэхэд багадаа үздэг байснаасаа огт өөр мэдрэмж авсан. Ямар мундаг, чадвартай жүжигчин бэ гэдгийг нь мэдэрсэн.
-Ямар уран бүтээлч байхыг хүсэж, эрмэлздэг вэ?
-Монголынхоо алтан үеийн жүжигчид шиг дүр дээрээ сайн ажилладаг, үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болохыг хүсдэг дээ.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Олон сайн уран бүтээлд тоглож, ирээдүйд гадаадын уран бүтээлд тоглож, өөрийгөө сорьж үзэхийг хүсэж байна.
| З.ХАНГАЛ: ШИНЖЭЭЧИД ХЭРГИЙН ГАЗРЫН ХАМГИЙН НҮД ХАЛТИРАМ БҮХЭНТЭЙ ТУЛЖ, ШИНЖИЛДЭГ ХЭЦҮҮ АЖИЛТАЙГ "ХАВТАСТ ХЭРЭГ 2" КИНОГООР МЭДЭРСЭН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |