-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Харанхуйн нууц” кино нь үзэгчдэд хүрч эхлэлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайн байна уу, сэтгэгдэл их өндөр байгаа. Киногоо үзсэний дараа өнгө дуу дүрсний чанар үнэхээр гайхалтай харагдаж байсан. Би өөрөө тоглосон хэрнээ киногоо шимтэн үзсэн гэхээр хувьдаа их сайн бүтээл болсонд нь баярлаж байгаа.
-Аймшгийн кинонд тоглох шинэ туршлага болсон байх даа. Энэ төрлийн уран бүтээлд тоглох ямар байсан бэ?
-Өмнө нь нэг аймшгийн кинонд тоглож байсан ч өгч байсан мэдрэмж тэс ондоо байсан. Энэ удаагийн киноны зураг авалтыг бүүр хуучны орхигдсон балгасанд хийсэн нь хамгийн том шалгуур болох шиг санагдсан. Түүнээс гадна аймшгийн кино нь өөрөө жүжигчнээс дэндүү их мэдрэмж эд эсийг шаарддаг жанр гэдгийг ойлгож хичээж ажилласандаа.
.jpg)
-Харанхуй сургууль киногоор дамжуулж уран бүтээлчид үзэгчдэд юу хүргэхийг зорьсон бол?
-Кино бүрд утга агууламж тодорхой хэмжээнд агуулагдах ёстой санагддаг. Манай киноны хувьд хүн бүрд нууц гэж бий гэх үгэнд агуулагдах утга бүрийг гаргахыг хичээсэн. Мөн энэ кино аймшгийн триллер жанрын кино боловч олон нууцыг тайлах адал явдал ч багтаж байгаа болохоор үзэгчдийг өөрсдөө үзээд “Харанхуйн нууц”-ыг тайлаасай гэж хүсэж байна.
-Өөрөө хэр аймшгийн кино үздэг вэ. Айдаг төрлийнхөө кинонд ажиллах ямар байв?
-Одоо бол насанд хүрээд аймшгийн төрлийн киног үздэг болсон. Түүнээс биш ер нь надаас их хол сэдэв байсан л даа. Яг энэ төрлийн кинонд тоглохдоо жихүүдэстэй орчноосоо айж байсан ч энэ чинь кино гэдэг утгаараа тэр бүх мэдрэмжээ дэлгэцэд шингээхийг оролдсон.
-Хоёулаа анх хэрхэн тик ток дүрс бичлэг хийж эхэлсэн талаар нь яриагаа үргэлжлүүлэх үү?
-“Тик ток” аппликэйшн Монголд орж ирээд удаагүй байхад дотнын найз “Чи бичлэг хийгээч” гэж хэлснээс энэ бүх аялал эхэлсэн дээ. Намайг урамшуулж, энэ чиглэлээр ажиллах санаа өгсөн найзлаа их талархдаг. Тик токын ачаар олон хүнтэй танилцаж, сонирхолтой зүйлс хийж байна шүү дээ.
.jpg)
-Тик ток хийж, хүмүүст танигдаж эхэлж байх үеийн сэтгэл хөдлөлөөсөө хуваалцахгүй юу?
-Тэр үе их цочирдом байсан. Олон нийтийн газраар явахаар хүмүүс таниад, эргэж хараад хоорондоо яриад байхыг харахаар эвгүй, дургүйлхмээр ч юм шиг санагдаж байсан. Гэхдээ ингэж олны анхаарал татаж, танигдаж байгаа бол биеэ илүү зөв авч явж, хүмүүс үлгэр дуурайлал болох ёстойг ойлгосон. Өөртөө хариуцлага өгч эхэлсэн.
-Жүжигчин мэргэжилтэй юу, энэ чиглэлээр сурах сонирхол бий юү?
-Анх 2017 онд КУДС-д жүжигчнээр сурч эхэлсэн. Гэхдээ 2018 онд сургуулиа орхиод өөр мэргэжил сонгосон ч одоо хүртэл жүжиглэх хүсэлдээ хөтлөгдөөд дадлагаар өөрийгөө сургаж байна даа.
.jpg)
-Өнөөгийн нийгэмд өөрийн дүрс бичлэгээ цахим орчин цацах нь хувь хүнээс зориг шаарддаг болсон байна. Хүмүүс сайшаахаас илүү муулах нь их байдаг. Таны хувьд сөрөг сэтгэгдэл аваад ямар хариу үйлдэл гаргаж байсан бэ?
-Ер нь хэцүү, одоо ч заримдаа бэрхшээлтэй үе тулгардаг. Учир нь, дийлэнх сөрөг сэтгэгдэл бичдэг хүмүүс бусдын сайн явааг харж, тэсдэггүй үг нь илүүдсэн хүмүүс байдаг гэдгийг мэддэг. Гэхдээ нэгэнт сонссон үгийг тоохгүй орхих хэцүү шүү дээ. Сэтгэлд тээглээд шантрах үе гардаг шүү дээ.
-Гэр бүлийн гишүүд нь тик ток тэргүүтэй сошиал ажлыг нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Тик ток миний болон гэр бүлийн минь хувьд үнэ цэнтэй, үнэлдэг зүйл. Гэрийнхэнд маань хүүгээ цахим сүлжээ, кино уран бүтээлээс харж, амжилттай байгааг нь мэдрэх сайхан байх. Сайныг нь л хардаг учраас элдэв сөрөг сэтгэгдлийг тоодоггүй байх.
-Анх зар сурталчилгаанд тоглохдоо сандарч байсан уу. Сурталчилгааны саналыг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Анх бол ганцаараа биш найзуудаараа тоглож байсан болохоор сандрал байгаагүй ээ. Ер нь аливаа зураг авалт, зар сурталчилгаанд огтоос сандралгүй ордог. Бодохдоо тик ток хийхдээ үргэлж камерын өмнө гарах мэдрэмжийг авдаг учраас бэлтгэгдэж, дассан байх.
-Цаашдын хүсэл мөрөөдөл, зорилгоосоо хуваалцвал?
-Мэдээж бодсон зүйл олон бий. Гэхдээ урдаа ганцхан том саадтай байгаа учир түүнийгээ давсан хойно итгэлтэйгээр зорилго, төлөвлөгөөгөө харуулна гэж боддог. Одоогоо мэргэжил дээшлүүлэх бололтой байгаа даа.
| Б.ОТГОНЖАРГАЛ: АЙМШГИЙН КИНО УРАН БҮТЭЭЛЧЭЭС ИЛҮҮ ИХ МЭДРЭМЖ ШААРДДАГ ЮМ БИЛЭЭ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |