-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Өв залгамжлагч” олон ангит кинонд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцвал, кино нь үзэгчдээс эерэг үнэлгээ авсаар байна шүү дээ ?
-Энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн эхэнд энэхүү уран бүтээлд хамтран ажилласан уран бүтээлчид, арын алба, найруулагч, продюсерууддаа баярлалаа гэж эхлэх нь зүйтэй байх. Сайхан уран бүтээлийн ард багийнхантайгаа гарсандаа баяртай байгаа.
-Найруулагч, зохиолч нь Эрхэсийн дүрээр юуг илэрхийлэхийг хүссэн бэ. Түүний дүрийн онцлог юу байв?
-Эрхэс ямар ч нөхцөл байдалд асуудлыг харах өнцөг өргөн, гаргасан шийдвэртээ үнэнч, хийсэн сонголтдоо хариуцлагатай, ямар ч асуудалд бүх зүйлийг рационал утгаар нь харж, бодож сэтгэж чаддаг гэдгээрээ онцлогтой дүр байлаа. Киноны найруулагч, зохиолч нар маань Эрхэсийн дүрээр үзэгчдэд "Ухаантай байгаарай" гэдгийг дамжуулж хэлэх гэсэн юм болов уу. Бидний амьдралд ухаан хэрэгтэй шүү дээ. Бизнес эрхлэхэд байтугай хүнийг танихад, найзлахад, хайрлахад ч ухаан хэрэгтэй шүү дээ. Харин Эрхэс уг кинонд ямар үүрэг гүйцэтгэв гэдгийг та бүхэн маань "Өв залгамжлагч" ОАУСК-оос хүлээн авч үзээрэй.

-Өмнө нь ажиллаж байсан уран бүтээлүүдээс нь хэр өөр дүр байсан бэ?
-Миний хувьд бараг анхны эерэг дүр байлаа. Дүрээ үзэгчдэд хайрлуулж, өмөөрүүлнэ гэдэг их хэцүү байдаг юм байна. Үзэн ядагдах нь миний хувьд арай амар санагдсан. Би чинь муухай харвал их ширүүн харцтай аймар харагддаг хүн шүү дээ.
-Эрхэсийн дүрд ажилссанаар түүнээс юу сурч авав. Ер нь тантай хэр ойрхон дүр байсан бэ?
-Аливаа асуудалд нөхцөл байдлыг бодитоор хүлээн зөвшөөрч, сэтгэл хөдлөлөөр бус логик сэтгэлгээгээр ул суурьтай хандах хэрэгтэй гэдгийг л ойлголоо доо. Эрхэс зарим талаараа миний байхыг хүсдэг хүн гэх юмуу даа. Үг дуу цөөтэй, ер нь дотогшоо зантай. Сайн бодож тунгаадаг. Анзаарах юм бол Эрхэс олон үзэгдэл дээр хумсаа мэрж байгаа. Тэр үйлдлээр нь сэтгэл түгшил, санаа зовнилыг илэрхийлэхийг оролдсон. Энэ нь гэхдээ бас тийм ч оновчтой шийдэл болоогүй юм шиг санагдсан. Хүмүүс ойлгож харахгүй байж магад.
-Тус уран бүтээлийг хийсэн багийнхныхаа талаар ярихгүй юу?
-Хамтран ажилласан баг хамт олон маань ёстой шилдэг нь байсан. Зураг авалтын туршид ямар нэгэн асуудалтай зүйл байгаагүй. Кино маань долоон гол дүртэй байсан учраас бүгд хамтдаа орох зураг авалтын хэсгүүд багийнханд маань жаахан хүндрэлтэй байсан байж магадгүй. Гэхдээ бид бүгд ард нь гарчихсан өнөөдөр ингээд баяраа тэмдэглээд, киногоо үзээд сууж байна шүү дээ.

-Өмнө нь “Бүлэг” кинонд тоглож байсан шүү дээ. Тус уран бүтээлийн талаар яривал?
-“Бүлэг” киноны тухайд найруулагч Ц.Анхбаяр маань шууд надтай холбогдоод киноны товч танилцуулгыг уншуулсан. Зохиол нь тун сонирхолтой санагдсан л даа. Найруулагч маань Гарьд гэх залуугийн дүрд тоглуулахаар намайг сонгосон. Тухайн үед би "Garuda" BJJ & MMA-д бэлтгэл хийдэг байсан нь сонин тохиолдол болж таарсан. “Garuda” гэдэг үгний орчуулга нь Гарьд гэсэн үг л дээ. Тулааны бэлтгэл хийдэг байсан маань ч тэр адал явдалт киноны дүр дээр ажиллахын тулд байсан юм шиг санагдсан.
-Адал явдал, зодоонтой кинонд тоглох ямар байв. Танаас ямар ур чадварыг шаарсан бэ?
- Кино зураг авалт, хийц надад хамгийн их таалагдсан. Манай арын албаны багийнхан дандаа залуу уран бүтээлчид байсан. Pre-production, post-production ажлууд болон кино зураг авалтыг "ХАЛХ" продакшн хийж гүйцэтгэсэн. Найруулагч маань ч киногоо сайн найруулсан. Үзэгчдэд их хүрсэн уран бүтээл болсон. Киноны хоёрдугаар улирлыг асуусан хүн олон бий. “Бүлэг” кинонд ажиллахад жүжигчин хүнээс дүр дээр ажиллах ажиллагаа, хувийн зохион байгуулалт, сахилга бат, хариуцлага гээд олон зүйл шаардсан. Харин Гарьдын дүр олон төрлийн хутгыг сайн эзэмшсэн байхыг шаардсан даа. Бэлтгэлийн үеэр butterfly knife-г ашиглаж сурахдаа гараа хэд хэдэн удаа зүссэн.
.jpg)
-Анхны дүр нь ямар уран бүтээлийнх байв. Тухайн үеийн үеийн мэдрэмжийг эргэн санавал?
-Намайг оюутан байхад "Шилжилт" киноны найруулагч Б.Нямдаваа утсаар холбогдоод “Найз нь чамаас дөрвөн бэрх гэж сургуульдаа алдаршсан тулааны алдарт дөрвөлийн нэгд орох боломжтой эсэхийг асуух гэсэн юм” гэсэн. Тухайн үед сонирхож байсан болохоор “Тэгье” гээд л зөвшөөрсөн, тэгсэн шууд л нэг сургуулийн нэг хэлээд хурдан хүрээд ир гэсэн. Ингээд л гэнэтийн байдлаар кинонд тоглочихсон доо. Тухайн үед өөрийгөө киноноос харахад гоё байсан ч хамгийн анхны гэдгээрээ өөрийгөө хараад инээд хүрч, ичиж байсан.
-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болов. Юу хамгийн их нөлөөлсөн юм бэ?
-Ах маань надад их нөлөө үзүүлсэн гэж боддог. Намайг бүр жаахан байхад ах маань радиогийн хөтлөгчдийг дуурайж хоолойгоо янз бүр өөрчилдөг байсан юм. Тэр нь надад их сонирхолтой санагдаж анх дуу оруулагч болно гэж боддог байлаа. Тэгээд дуу оруулагчдыг судалж үзэхэд дандаа жүжигчид байдаг байсан. Тэгж л жүжигчин болно гэж шийдсэн юм шиг байгаа юм. Багаасаа дуулж, бүжиглэж тайзан дээр олон гардаг байсан маань ч сонирхолтой санагддаг байсан. Би чинь долоон жил бүжгийн спортоор хичээллэж спортын дэд мастерын болзол хангаж байсан хүн шүү дээ. Ах маань БНСУ-аас студид хэрэглэдэг микрофон явуулж байсан юм. Тэрийгээ ашиглаж баахан дадлага хийж байгаад Эрдэнэтийн 104.5 "Хязгааргүй фм"-д насанд хүрсэн гэж хэлээд есдүгээр ангиасаа радиогийн хөтлөгч хийж байсан. Хүүхэд насны мөрөөдлөөсөө зөрөлгүй одоог хүртэл тууштай явж байна. Цаашид илүү ихийг суралцаж, ур чадвараа дээшлүүлэх болно.
-Ямар зарчим баримталдаг уран бүтээлч байхыг эрмэлздэг вэ?
-Нээх их зүйл байхгүй дээ. Уран бүтээлдээ төвлөрч чаддаг, үргэлж суралцаж хөгжих хүсэл тэмүүлэлтэй байхад болно доо. Миний бодлоор урлагийн салбарт ажиллаж байгаа хүн хийсэн сонголтдоо үнэнч, тууштай байж, хувийн зохион байгуулалт, харилцааны ур чадвараа дээшлүүлж ажилдаа мэргэжлийн түвшинд хандах хандлагатай байдаг бол хамгийн догь. Хамгийн гол нь хүсэл тэмүүлэлтэй байхад тэгээд болно гэж боддог.
-Ирээдүйд ямар дүр бүтээх юм сан гэж боддог вэ?
-Миний хамгийн дуртай төрөл бол триллер. Ирээдүйд бүтээмээр байгаа дүр гэвэл цуврал алуурчин, сэтгэцийн өөрчлөлттэй нэгний дүрд ажиллахыг хүсдэг дээ.
| Д.ГАНТУЛГА: БИ ЗАРИМ ТАЛААРАА ЭРХЭС ШИГ БАЙХЫГ ХҮСДЭГ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |