-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Пагмадулам” кинонд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайн байна уу, сэтгэл өндөр байгаа. Том төсөл дээр чадварлаг, сэтгэлтэй, зүтгэлтэй хамт олонтой ажилласандаа баяртай байна. Тоглосон уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэсэн сайхан өдрүүд байлаа.
-Түүхэн уран бүтээлд ажиллах ямар байв. Батын дүр бодит түүхэн хүн үү, эсвэл найруулагчийн бүтээсэн хүн байв уу?
-Түүхэн уран бүтээлд ажилласан нь юун түрүүнд үнэхээр азтай, сайхан хэрэг байлаа. Сайхан үйл явдал ч түүнийгээ дагаад үнэхээр том хариуцлага ирдэг юм билээ. Надад итгэж Батын дүрийг өгсөн найруулагчдаа баярлаж байгаа. Итгэлийг нь алдахгүйгээр дүрээ гаргах гэж хичээсэн. Батын дүр түүхэн, бодит хүн биш ээ. Найруулагчийн урласан уран сайхны дүр.
-Таны ажилласан анхны уран бүтээл байв уу, дүрийн санал ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ. Яагаад таныг Батын дүрд сонгосон гэж бодож байна?
-Миний ажилласан хамгийн анхны уран бүтээл байлаа. Зусланд багшилж байгаад дөнгөж хотод ирсний дараа манай киноны нэгдүгээр найруулагч холбогдож, "Хамба" фильм дээр ирэхийг урьсан. Тэнд очоод найруулагч Б.Ганболд ах, зохиолч М.Золзаяа эгч, Мө.Батбаяр ахтайгаа танилцсан. Тэр үед найруулагч маань арав хоногийн хугацаатай нэг даалгавар өгсөн юм. Би ч тэр даалгаврыг чадахынхаа хэрээр биелүүлсэн. Найруулагчийн хувьд өгсөн даалгавар нь биелсэн учраас намайг Батын дүрд тоглуулахаар сонгосон байх. Зохиолч М.Золзаяа эгч намайг тус дүрд ажиллахад их түлхэц, урам өгсөн шүү.

-Бат Пагмадуламын хамгийн сайн найз, түүнд сэтгэлтэй залуу, түүний төлөө бүхнийг хийсэн юм шиг санагдсан. Тэгвэл таны хувьд Батыг ямар өнцгөөр харж ажиллав?
-Миний хувьд Бат үнэхээр үнэнч хүн. Анх танилцсан цагаасаа эхлээд л Пагмадуламд үнэнч байсан, тэрийгээ ч харуулсан. Үнэнч хүн чинь хэчнээн цаг хугацаа өнгөрсөн ч яг л нэг янзаараа байдаг шүү дээ. Киноны туршид тэр бүх л цагт зөвхөн Пагмадуламын төлөө байж, бүхнээ зориулсан. Би ч тэр чанарыг нь харуулахыг хичээж тоглосон.
-Яагаад жүжигчин мэргэжлээр сурах болсон бэ. Энэ мэргэжилд татагдсан шалтгаан нь юу байв?
-Арван жилийн сурагч байхдаа жүжгийн тэмцээнд орж байсан юм. Тэндээс л жүжигчин болох мөрөөдлөө олж авсан даа. Жүжигчид өөр өөр дүрээр амьдарч, тэднийхээ баяр баясал, гуниг харууслыг мэдэрч ажил, мэргэжлээр нь амьдардаг. Энэ нь хамгийн сонирхолтой байсан учраас жүжигчнээр сурсан даа.
-Дэлгэцээр өөрийгөө үзэх ямар байв. Залуу уран бүтээлчийн хувьд сонин зүйлийн нэг болов уу?
-Одоохондоо киногоо үзэж амжаагүй л байна. Нээлтийн өдөр УДЭТ-ын "Тэнгэрийн хүү" жүжгийн тоглолт давхацсан учраас очиж чадаагүй. Гэхдээ нээлтээ хийхээс нь өмнө эвлүүлгийн үеэр олон үзсэн. Өөрийгөө жүжигчний хувиар дэлгэцээр харах сонирхолтой юм билээ. Анх үзэхэд тийм мэдрэмж төрсөн, одоо бол энэ хэсэг дээр ингэж тоглох байж гэж боддог болсон. Алдаа дутагдлаа сайн харж, дараагийнхаа уран бүтээл дээр засахыг хичээнэ.
-"Тэнгэрийн хүү" жүжгийн ямар дүрд ажиллаж байна?
-Жүжгийн аравтын баатруудын нэгээр тоглож байгаа.
-Ирээдүйд олон сайхан дүр бүтээх байх. Бүтээхийг хүсдэг дүр бий юү?
-Олон сайхан дүрд тоглоно гэж найдаж байна, баярлалаа. Ер нь эсрэг дүрд ажиллаж үзэхийг хүсдэг.
-Гэр бүл, найзууд нь киног нь үзээд юу гэж хэлсэн бэ, цаашид ажиллах урам зориг авсан уу?
-Гэрийнхэн маань үзээд их урам өгсөн. Миний ард бат зогсож, намайг үргэлж дэмжих хүмүүс минь байгаа болохоор итгэлтэйгээр өөрийн дуртай зүйлийг хийж, мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байна даа.
-Батын хувьд бүхнийг хайртай хүнийхээ төлөө хийсэн. Тэгвэл таны хувьд хайр гэж юу вэ, яаж хайрлах хэрэгтэй гэж боддог вэ?
-Хайр янз бүр л байх. Тэр хайраа илэрхийлэх хэлбэр нь ч өөр. Гэхдээ миний хувьд Бат шиг л үнэнч хайрлах хэрэгтэй гэж боддог доо.
-Залуу уран бүтээлчийн хувьд ямар жүжигчин, хувь хүн байхыг хичээдэг вэ?
-Жүжигчин хүн эхлээд хүн байх ёстой гэдэг зарчмыг л баримтлахыг хичээдэг дээ.
-Залуу уран бүтээлчид киноны арын албанд их явдаг шүү дээ. Та хэр олон явж байсан бэ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцвал, олон зүйлс сурсан байх?
-Би өмнө нь ганцхан кинонд л явж үзсэн. Г.Эрдэнэбилэг ахын “Тэгри чину” олон ангит киноны арын албанд нэгдүгээр курсийн оюутан байхдаа зуны амралтаараа явж байсан. Хамгийн сонирхолтой зун байсан даа. Олон зүйл сурч ойлгосон. Туршлагатай ахмад жүжигчдийн ажиллах арга барилыг харж, тэр бүрээс нь суралцсан.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Надад хүрэхийг хүссэн зорилго, төлөвлөгөө олон бий. Тэр бүрийг дэлгэлгүйгээр өөртөө хадгалаад, биелүүлчихээд бодитоор нь харуулна.
| Т.НАМСРАЙ: БАТ Д.ПАГМАДУЛАМТАЙ АНХ УУЛЗСАН ЦАГААСАА Л ҮНЭНЧ БАЙСАН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |