-Сайн байна уу, шинэ уран бүтээл “Өв залгамжлагч” олон ангит кино нь удахгүй нээлтээ хийх гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Өв залгамжлагч” киноны Заяагийн дүрд ажиллаа. Киноны голлох дүр учраас олон зураг авалттай байж, өмнөх уран бүтээлүүдээсээ илүү туршлага хуримтлууллаа. Намайг сорьсон уран бүтээл байсан учраас өөрийгөө дэлгэцээр үзнэ гэхээр их сонирхолтой санагдаж байна.
-Гол дүрүүд нь бүгд залуу уран бүтээлчид байсан. Залуустай хамтарч ажиллах ямар байв?
-Долоон гол дүрүүд олон насны зөрүүгүй, нэг үеийн залуу уран бүтээлчид байлаа. Хамтарч ажиллахад тухтай, нэгнээсээ суралцаж, гар нийлэн ажиллаа.
-Уран бүтээлчид “Өв залгамжлагч” киногоороо үзэгчдэд юу хүргэхийг хүсэж байгаа вэ?
-Буруу зам, худал хуурмагийн төгсгөлд нь бүтэлгүйтэл хүлээж байдгийг харуулна. Харин шударгаар хөдөлмөрлөсөн нэгэнд юу тохиолддогийг “Өв залгамжлаг” киноноос үзээрэй. Амьдралынхаа гараан дээр байгаа залуус, ямар нэгэн сорилттой нүүр тулсан нэгэн "Өв залгамжлагч" киног заавал үзээсэй гэж хүсэж байна.
(1).jpg)
-Тус уран бүтээл бусад олон ангит киноноос юугаараа онцлог байх бол?
-“Өв залгамжлагч” олон ангит кино долоон гол дүртэй. Залуус гарааны бизнес эхэлж байгаа талаар өгүүлэх уран бүтээл учраас энэ төрлийн сэдэвт дуртай хүмүүст илүү таалагдах болов уу.
-Ажилласан анхны уран бүтээл нь "Яаралтай тусламжийн тасгийнхан" байв уу. Тус уран бүтээлд хэрхэн ажиллахаар болсон бэ?
-"Яаралтай тусламжийн тасгийнхан" бол миний анхны гол дүрд ажилласан тохиолдол байсан. Өмнө нь “Single ladies 4” киноны олны хэсэгт тоглосон юм. "Яаралтай тусламжийн тасгийнхан" кинонд хамтарч ажиллах санал тавихад дуртай хүлээн авч тоглосон.
-Эмнэлгийн байгууллагын ажилтны дүр дээр ажиллах ямар байсан бэ?
-Кино маань хүмүүст эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх үзэгдэл олонтой, эмч нарын хэрэглэдэг өвчин, эмнэлгийн хэрэгслийн нэршил нь өөр учраас тэр бүрд суралцах сонирхолтой байсан.
.jpg)
-Үзэгчид таныг “Тойрог” киноных нь дүрээр сайн таньдаг болсон шүү дээ. Аймшгийн кинонд ажиллах ямар байв?
-Аймшгийн кинонд тоглоход энгийн уран бүтээлд ажиллахаас огт өөр, өвөрмөц санагдсан. Учир нь миний дүр амьд бус биетийн дүр байсан учраас ажиллахад илүү сонирхолтой байсан л даа. Үүлэнгийн дүр надад сайн тохирсон юм шиг санагддаг учраас миний хамгийн их хайрладаг дүр.
.jpg)
-Ажилласан уран бүтээлүүдээс нь таныг хамгийн их сорьсон үе бий юү?
-“Тойрог” уран сайхны киноны Үүлэнгийн дүр намайг хамгийн их сорьсон уран бүтээл. Бид зураг авалтаа Хөвсгөл аймагт очиж хийсэн болохоор их даарсан. Аймшгийн кино учраас санаад оромгүй, сонин зүйлс хийлгэсэн нь их сонирхолтой байсан. “Өв залгамжлагч” киноны хамгийн их үгтэй нь би учраас олон юм цээжилж өөрийгөө дахин сорилоо.
-Ямар зарим баримталдаг уран бүтээлч байхыг эрмэлздэг вэ?
-Бусдын хараагүй өнцгийг харуулсан, өвөрмөц содон уран бүтээлд ажиллахыг эрмэлздэг.
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ. Энэ мэргэжилд дуртай болсон шалтгаан нь юу байв?
-Багадаа Хүүхдийн ордны драмын дугуйланд сурдаг байсан юм. Сонгоны ангийн хүүхдүүдийн шүлэг уншиж, жүжиглэж байгааг хараад жүжигчин болох талаар анх бодсон. Мөрөөдөл, хүсэл гэх мэт хийсвэр зүйл дээр тулгуурлаж энэ мэргэжлийг сонгоогүй ээ. Өөрт байгаа төрх, ур чадвараа дайчилж үзэхийг хүссэн учраас жүжигчнээр сурсан.
-Та ямар үед өөртөө хамгийн итгэлтэй байдаг вэ?
-Хүн өөртөө итгэсэн үедээ хамгийн хүчтэй нь байдаг гэж боддог.
-Цаашдын зорилго, ажиллахыг хүссэн дүр бий юү?
-Би хувцас загварын салбарт өөрийгөө сорихыг хүсдэг. Тиймээс энэ чиглэлээр сурахаар бэлдэж байгаа. Гэхдээ жүжигчнээр үргэлжлүүлэн ажиллана, өвөрмөц хэн нэгний санаад буухааргүй дүрд ажиллахыг хүсдэг.
| Ц.БУЯНХИШИГ: ОЛОН АНГИТ КИНОНЫ ГОЛ ДҮРЭЭР ӨӨРИЙГӨӨ СОРИХ СОНИРХОЛТОЙ БАЙЛАА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |