-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тус спорттой анх хэрхэн холбогдсон юм бэ?
-Сайн байна уу, багаасаа л мотоциклийн утаа, тосны хажууд өссөн хүүхэд. Ер нь спортод их сонирхолтой усанд сэлэлт, бокс, дугуйн спортоор хичээллэсэн. Гэхдээ мотоцикл л надад хамгийн сайн тохирсон. Гэр бүлийнхэн минь дэмжиж, аавтайгаа хамт бэлтгэл хийсээр өнөөдрийг хүрсэн дээ.
-Аавтайгаа хамт мотоцикл унаж, уралдаанд бэлддэг байсан талаараа ярихгүй юу?
-2004 онд аав “Storm Riders” клубтэй байсан. Тухайн үед ижил сонирхолтой залуусыг цуглуулж туршлага солилцохоос гадна хол, ойрын аялалд явдаг байсан юм. Тэр бүрд нь аавтайгаа хамт явна. Аав минь намайг дасгалжуулж улсын аварга шалгаруулах тэмцээнд оруулдаг байсан. Өглөөнөөс эхлээд аав хүү хоёрын бэлтгэл эхэлдэг байлаа. Бэлтгэлийг үнэхээр шаргуу хийдэг байсан.
.jpg)
-“Silk way rally” тэмцээний талаар ярихгүй юу, 11 өдөр үргэлжилсэн гэсэн. Урт хугацаанд уралдах амаргүй байдаг байх даа?
- "Silk way" буюу Торгоны замын уралдаан олон жилийн түүхтэй. Монголд анх 2019 онд зохион байгуулагдаж байсан. Миний хувьд 2021 онд оролцож, өсвөр насны ангилалдаа тэргүүлсэн. Дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдсөн энэхүү тэмцээний шилдэг аравт багтсан. Энэ жилийн уралдааны онцлох зүйл нь Монголд тэмцээний зам дуусаж, ялагчаа тодруулж, шагнал гардуулсан нь байлаа. Нийт 11 өдөрт 5500 километр замыг туулсан. Урт хугацаанд бартаат замаар уралддаг энэ спортод хамгийн их дуртай. Энэ төрлийн уралдаан хамгийн багадаа гурван хоног үргэлжилдэг. Мото спорт сонирхогч нарын хувьд олимп гэгддэг "Дакар Ралли" уралдаан 14 хоног үргэлжилнэ. 14 хоногийн турш өөрт байх бүх л хүчээ гаргаж, бартаат замыг мотоциклоор туулна гэдэг амаргүй. Гэхдээ өөрийгөө сорьсон сайхан үйл явдал. Эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд орох хамгийн сайхан мөч. Намайг өөртөө хамгийн ихээр татдаг спортоороо амжилттай хичээллэж байгаа.
-Экстрим спортод дурлах шалтгаан юу байв?
-Спортын төрөл бүрд хүнийг татсан нэг амт байдаг. Мото спорт бол хүний тархи, булчин, мэдрэмжийг ажиллуулдаг. Би хурдлах дуртай, хүнтэй өрсөлдөх, намайг сорьсон зүйлд дуртай учраас экстрим спортод илүү дурласан байх.
(1).jpg)
-Тамирчид олон саад бэрхшээлийг даван туулсан байдаг. Тус спортын тамирчин болсноор ямар бэрхшээлийг даван туулсан гэж боддог вэ?
-Техникийн спортод санхүү зарим тохиолдолд бэрхшээл болох нь бий. Гэр бүл, дэмжигч байгууллагагүйгээр гадаадын тэмцээнд оролцоход хүндрэл учирдаг. Байнгын бэлтгэл сургуулилалттай байдаг учраас чөлөөт цаг гарах нь бага. Зарим тохиолдолд хүнд гэмтэх ч эрсдэлтэй. Бэртэл гэдэг тамирчин хүнд хамгийн том бэрхшээл шүү дээ.
-“Дакар Ралли” уралдаан таны урт хугацааны зорилго, мөрөөдөл байж иржээ. Тус тэмцээнд оролцох болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Дакар Ралли миний бага насны мөрөөдөл төдий байсан зүйл. Хэзээ нэгэн өдөр Дакарт уралдана гэж ярьдаг л байлаа. Гэтэл тэр холын мөрөөдөл биелэх гэж байна. Би сүүлийн гурван жил тус уралдаанд оролцох гэж материалаа өгч, хүсэлтээ илгээсэн. Тус уралдаанд 1000 гаруй тамирчнаас сонгогдсон 150 тамирчин уралддаг.
-Бэлтгэлээ хэрхэн хийж байна?
-"Дакар Ралли" тэмцээний бэлтгэл есдүгээр сарын дундаас эхэлнэ.
-Тэмцээнд мөнгөн хураамж өгдөг юм билээ. Тус төлбөрийг бүрэн өөрөө төлдөг үү. Улсаас дэмжлэг үзүүлдэг үү?
-Спонсорууд болон энэ спортыг ойлгодог ах нар, гэр бүлийнхэн маань дэмжлэг үзүүлдэг. Одоогийн байдлаар улсаас ямар нэгэн дэмжлэг байдаггүй. Дуртай, сонирхсон спорт минь учраас тал зардлаа өөрөө, үлдсэн хувийг нь намайг болон энэ спортыг дэмждэг хүмүүс гаргадаг.

-Элсэн манхан дунд зөв замаа олж уралдана гэдэг тамирчнаас тэвчээр, ухаан шаарддаг байх даа?
-Саяхан л элсэн манхан дунд хүмүүс замаа яаж олдгийг нь гайхаж байсан. Абу-Дабид очиж уралдахдаа хүртэл тэднийг хэрхэн замаа олж уралдаад байгааг нь гайхсан. Гэхдээ хүн учраас олчихдог юм билээ. Тэр дундаа монголчууд аливаа зүйлийн учрыг хурдан олж, дасдаг. Элсэн цөлийн 40 хэмийн халуунд, халуун мотоцикл унаад уралдах зүүд шиг байлаа. Элсэн дунд замаа олж уралдах боломжтой гэдгийг ойлгосон.
-Гэр бүлийнхэн нь экстрим спортоор хичээллэдгийг нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Гэр бүлийнхэн минь намайг бүх талаас нь дэмждэг. Унасан ч, боссон ч хажууд минь байдаг. Гэр бүлийнхэн нь дэмжихгүй бол аливаа спортоор хичээллэх амаргүй гэж боддог.
-Таны анхны тэмцээн, анхны шагнал хэзээ байсан бэ. Тэр үеийн талаар дурсвал?
-2011 оны улсын чанартай уралдаанд гутгаар байрт шалгарсан. Тухайн үед 30 мянган төгрөгөөр шагнуулчихаад баярлаж байснаа мартдаггүй юм. Гэр бүлийнхэндээ шагналаа үзүүлж байсан мөч хамгийн дурсамжтай.

-Одоогоор хэдэн мото вэ. Мөрөөдлийн мото бий юү?
-Надад хоёр мотоцикл байна. Нэг нь уралдаанд зориулагдсан нөгөөг өдөр тутамдаа унадаг. Эхнэр маань заримдаа миний мотоциклийг унадаг. Түгжрэл ихтэй үед унахад хамгийн тохиромжтой. Мөрөөдлийн мотоцикл олон бий. Уралдааны төрөл бүрдээ тохирсон мотоциклтой болохыг хүсдэг.
-Монголд тус спорт хэр хөгжиж байгаа вэ, хөгжилд нь бэрхшээл болж буй зүйл бий юү?
-Сүүлийн таван жил энэхүү спорт хурдацтай хөгжиж байна. Суррон, электрон дугуй хэрэглэгчид насанд хүрээд мотоцикл унаж эхэлдэг. Мэргэжлийн тамирчин болохоор бэлдэж буй хүүхдүүд ч бий.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Мөрөөдөл байсан "Дакар Ралли" ойрын зорилго болсон байна. Уралдаандаа амжилттай оролцож, дараа дараагийн жилүүдэд гаргасан амжилтаа ахиулах хүсэлтэй байгаа. Мөн олон залуу тамирчныг бэлдэх хүсэлтэй байгаа.
Монгол Улсынхаа нэрийг экстрим спортоор дэлхийн тавцанд гаргаж буй тамирчин П.Мөрөнгийн "Дакар Ралли"-гийн шаргал элсэн дээр уралдах зам нь дардан байх болтугай.
| П.МӨРӨН: МОТО СПОРТЫН ОЛИМП ГЭГДДЭГ “ДАКАР РАЛЛИ”-Д УРАЛДАХ ГЭЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |