Ингээд “Гарц” олон ангит киноны Хуягаагийн дүрд ажилласан залуу жүжигчин Т.Оюунболдтой ярилцсанаа хүргэж байна.
Үнэт зүйлтэй хүмүүс бууж өгдөггүй юм
(4).jpg)
-“Гарц” олон ангит киноны Хуягийн дүрд тоглохоор болсон үеэс нь яриагаа эхлэх үү?
-2023 оны долдугаар сарын сүүлээр найруулагч маань яриад, киноныхоо зохиолыг өгсөн. Эхнээс нь дуустал ганц ч таслалгүй уншсан. Уг нь ганцхан Хуягийн дүрийг унших бодолтой байсан ч зохиолдоо хөтлөгдөөд бүгдийг нь уншсан. Тэгж л сонирхолтой санагдсан кинондоо ажиллах болсон доо.
-Таны хувьд Хуяг ямар хүн бэ?
-Хайртай хүмүүсийнхээ төлөө юу ч хамаагүй хийхийг эрмэлздэг. Гэхдээ асуудлыг хүчээр шийдчих гээд байдаг нэгэн. Асрамжийн газраас нийлсэн ч нэг гэр бүл болоод амьдралын хатуу, хүндийг хамтдаа туулж байгаа ах дүүстэй. Гэхдээ төрсөн дүүгээ алдана гэдэг хорвоогийн хамгийн хэцүү зүйл. Тиймээс ч Хуягаа өшөөгөө авахыг хүсэж, өөрийгөө алдах зүйлгүй гэж бодож байгаа. Гэхдээ түүнийг тогтоож, барьж байгаа ганц зүйл нь багаасаа хоолоо хувааж идэж өдийг хүрсэн Бархас, Санчир, Уярал гурав. Миний хувьд Хуяг их зүйл бодуулсан, хэцүү дүр байсан.
-Амьдрал дээр Хуягаатай хэр төстэй зантай вэ?
-Ер нь зан ааш нэлээн төстэй шүү. Багаасаа жаахан сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
-Киноныхоо дараагийн ангийг үзэх гэж тав дахь өдрийг хүлээдэг үнэнч үзэгч олон бий. Үзэгчдийн таашаалд нийцсэн киноны уран бүтээлч байх ямар байна?
-Сэтгэгдэл үнэхээр өндөр, хөөрсөн, жаргалтай өдрүүдийг өнгөрүүлж байна. Бидний сэтгэлээ шингээж хийсэн уран бүтээлийг үзэгчид сайнаар хүлээж авах сайхан байна. Шүүмжлэл ч ирж байгаа, тэр бүрийн хүлээн авч дараагийнхаа кинонд хэрэгжүүлнэ ээ. Манай киноны гол дүрүүдийн дийлэнх нь залуу жүжигчид байлаа. Бидний хувьд үзэгчид “Яаж хүлээж авах бол” гэдэг айдас их байсан. Б.Саруулбуян найруулагч сцен бүр дээр сэтгэл зүрхээ шингээж, жижиг зүйлсэд хүртэл анхаарч ажилласан. Сэтгэлээ шингээсэн учраас хүмүүст хүрч байгаа байх. Нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс үзэгчдэдээ баярлаж байгаагаа хэлмээр байна.
(2).jpg)
-Бархасын дүрд ажилласан Ц.Давааням жүжигчинтэй найзууд юм билээ. Найзтайгаа хамт кинонд тоглох ямар байв?
-Бид хоёр чинь багаасаа найзалсан. Нэг ерөнхий боловсролын сургуулийн хоёр өөр анги байлаа, СУИС-ийг ч хамтдаа төгссөн. Бүх зүйлд хамт явж байдаг хүүхдүүд байлаа. Цаанаасаа л нэг холбоотой, найзууд болох гэж учирсан хоёр. Ц.Давааням бид хоёр хамт уран бүтээлд тоглох юм сан гэж их ярьдаг байсан. Найзтайгаа хамт кинонд тоглох болсноо мэдээд найруулагчдаа их баярласан. Найзтайгаа хамт байна гэдэг чинь их түшиг тулгуур юм билээ. Уулзах бүрдээ, машиндаа хүртэл үгээ бэлдсэн.
-“Гарц” олон ангит кинонд ахын дүрд ажиллаа. Амьдрал дээр айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би чинь амьдрал дээрээ “санаа, санаа” байхгүй юу. Айлын бага, хоёр ахтай. Хоёр ахтай өссөн хүн томоотой байх үндэслэлгүй шүү дээ.
-Айлын бага хүүхэд, асарч, халамжлах дүүтэй ахын дүрд ажиллах ямар байв?
-Эвгүй юм билээ. Хамгийн эхэнд хоёр ахыгаа бодсон. “Хэрвээ миний ах нар ийм байдалд орсон бол яах байсан бол” гэж их бодсон. Ах гэдэг чинь ямар ч нөхцөлд дүүгээ хамгийн эхэнд боддог хүн юм билээ.
-Гэрийнхэн нь уран бүтээлийг нь үзээд юу гэж байна?
-Манай хоёр ах их хүлээлттэй үзэж байгаа. “Дараагийн анги дээр яах вэ, арын хаалга байхгүй юу” гэдэг.
.jpg)
-Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?
-Ц.Давааням бид хоёр Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн нэрэмжит “Халзан тавхай” хүүхдийн урлагийн наадамд сургуулиа төлөөлөөд байнга ордог байсан. Тэр үеэс жүжигчин болох сонирхол төрсөн дөө. Өвөө минь хөдөө, орон нутгаар явж тоглолт хийдэг, найруулагч хүн байсан юм билээ. Энэ талаар сонсоод сонгосон мэргэжилдээ илүү итгэлтэй болсон.
-Киноноос нь таны сэтгэлд хамгийн их хүрсэн, сэтгэлд үлдсэн хэсэг аль нь вэ?
-Содоогийн гэрээс хардаа аваад ирсэн Уярал, тэр үед уйлаад үлддэг Бархасын хэсэг л хамгийн хэцүү нь байсан даа. Хуягаагийн зүгээс ахын хувьд гаргаж болохгүй шийдвэр гаргасан. Гэхдээ арга ядсан үед хүний эцсийн найдвар гэж байдаг шүү дээ. Тэр найдвар нь Уярал байсан байх. Миний хувьд дүүгээ үхэл рүү нь түлхчихэж байгаа юм шиг санагдсан. Баригдсан бол юу болохыг мэдэхгүй. Уяралтай уулздаг хэсэг бид дөрвийн хувьд хамгийн хэцүү нь байсан. Алдчихлаа гэж айж байсан дүүгээ эсэн мэнд харж байгаа Бархас, дүүтэйгээ хуйвалдаж, ямар буруу шийдвэр гаргаснаа ухаараад уулзаж Хуягаа, өмнөөс нь ч хамгаагүй үхэхийг хүсдэг, юу ч байсан хамаагүй үсрээд орж чадах Санчир ахын сэтгэл тэнд харагдсан байх.
-Киноных нь төгсгөлийн анги энэ долоо хоногт цацагдана. Сэтгэгдэл ямар байна?
-Нэг талаараа үнэхээр их баяртай байна. Гэхдээ ингээд л дуусчихна гэхээр хөнгөн гунигтай. “Хэзээ гарах билээ, хүмүүс яаж хүлээж авах бол” гэсэн бодолтой өдрүүд дахиж байхгүй гэхээр жаахан сонин санагдаж байна.
.jpg)
-Тэгвэл эхний гурван анги цацагдсан өдрийн мэдрэмжийг эргэж дурсвал?
-Үнэхээр догдолсон, айсан. Эхний анги ах дүүсийн талаар гарсан шүү дээ. Тиймээс “Хүмүүс яаж хүлээж авах бол” гэж бодсон, өөрийн эрхгүй л тэгж бодогдоод байдаг юм билээ. Гэрийнхэн үзэж байхад би хажууд нь байгаагүй ээ, хэцүү санагдаад байсан юм. Эхний ангиуд гарч байхад кино багаараа уулзаад “яаж байгаа бол” гэж их ярьсан даа.
-Ажиллахыг хүсэж байгаа дүр бий юү?
-Залуу насны дүр төрхөө түүхэн кинонд үлдээхийг хүсдэг дээ. Түүхэн уран бүтээлийн дүр жүжигчдийг хамгийн их сорьдог гэж боддог.
-“Гарц” олон ангит киног үзэгчдэд хүргэсэн багийнхныхаа талаар ярихгүй юу?
-Б.Саруулбуян найруулагч 2020 онд “Гарц”-ыг бүрэн хэмжээний кино болгож бичсэн юм билээ. Тэгээд гурван жил бодож, төлөвлөсний эцэст олон ангит кино болгосон. Жүжигчидтэйгээ зөөлөн харьцаж, бүх зүйлд хөшүүрэг, түшиг болдог хүн. Б.Одончимэг эгч зураг авалтын турш зааж, зөвлөсөн. Нийт кино багийнхандаа баярлалаа, баяр хүргэе.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
Түүнтэй ярилцаж байхдаа тэр хатуу чанга Хуягаагийн дүрийг яаж ийм зөөлөн яриатай, нүүр дүүрэн инээсэн, дулаахан хүн гаргасан юм бол гэж бодож суусан юм. Айлын бага хүү Т.Оюунболд, нөмөртэй хэрнээ гэнэт л дүү нарынхаа төлөө буруу сонголт хийж киног хэзээ ч эргүүлчихэж мэдэх Хуягаагийн дүрийг чадварлаг гаргажээ.
| Т.ОЮУНБОЛД: ӨШӨӨ АВАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА ХУЯГААГ ТОГТООЖ БАЙГАА ГАНЦ ЗҮЙЛ НЬ АХ ДҮҮС |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |