-Танд энэ өдрийн мэнд хүргэе, шинэхэн уран бүтээлүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Өнгөрсөн намар “EP” цомгоо гаргасан. Тус цомогт миний Тайланд Улсад амьдрах таван сарын хугацаанд бичсэн таван дууны дөрөв нь багтсан. Дуундаа тухайн арал дээр байх үедээ авсан мэдрэмжээ шингээж, бүтээсэн.
-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байсан үеийнхээ талаар дурсамж задлаач. Тус шоунд яагаад оролцохоор болсон тухайгаа ч юм уу?
-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, их сургуульд орсны дараа хэсэг хугацаанд юу хийх ёстойгоо мэдэхгүй хавчигдмал байдалд орсон. Тэр үед тус шоунд оролцох гэнэтийн шийдвэр гаргасан даа. Тухайн үед гэр бүлийнхэндээ тэмцээнд оролцох болсноо хэлээгүй, гитараа үүрч очоод урьдчилсан шалгаруулалтад оролцсон. Шоунд оролцохоос өмнө гэрийнхэн миний дуулахыг төдийлөн дэмждэггүй байлаа. “Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсоны дараагаас уран бүтээл хийхийг минь дэмждэг болсон.
 • Instagram photos and videos(1).png)
-Хэдэн жилийн дараа “The Voice of Mongolia” шоугаар эргэн ирсэн шүү дээ. Дахин шоу, нэвтрүүлэгт оролцсон шалтгаан нь юу байсан бэ?
- “The Voice of Mongolia” шоунд их сургуулиа төгссөнийхөө дараа орсон. Тэр үед уран бүтээл хийж эхэлж байсан учраас хүмүүст хүргэж, таниулах хэрэгтэй байсан юм. Өмнө нь “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, тайзан дээр, шүүгчдийн өмнө гарч үзсэн учраас өөртөө илүү итгэлтэй, тайван оролцсон.
-“Хэцүү байна” дууны шинэчилсэн хувилбар олон хүний сонсох дуртай дуу боллоо шүү дээ. Тус уран бүтээлийн талаар ярихгүй юу, шинэчлэн дуулах ямар байсан бэ?
-Реппер Эбо “Хуучны дуу сэргээж, шинэчилж дуулдаг контент хийж байгаа. Би энэ дууг чамтай хамтарч дуулмаар байна” гэж санал тавьсан. Багадаа “Хэцүү анги” олон ангит киног үздэг, “Хэцүү байна” дуунд дуртай, сонсдог байсан учраас саналыг нь дуртай хүлээн авсан. Хоёр өдрийн дотор дуугаа шинэчлэн дуулж, бүрэн дуусгасан.
 • Instagram photos and videos.png)
-Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Багадаа нэлээн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсан. Насанд хүрсэн ч багын зангаа тавиагүй, хөдөлгөөнтэй хэвээрээ. Цэцэрлэгт байхаасаа урлагт дуртай, ямар л урлагийн тэмцээн байна бүгдэд нь оролцдог байсан. Идэвхтэй оролцсон ч шалгардаггүй байсан болохоор өөрийгөө “Авьяасгүй юм байна” гэж бодож, их гуниглана. Гэхдээ тэр үед ээж минь намайг урамшуулж, дэмждэг байсан болохоор бүр мөсөн шантраагүй.
-Дууныхаа үгийг өөрөө бичдэг гэсэн шүү дээ . Ямар үед дууны үг хамгийн сайн бичдэг вэ?
-Бүх дууныхаа шүлгэн дээр өөрөө ажилласан. Уран бүтээл дээр ажиллаж, дууныхаа үгийг бичье гээд суухаар нэг л болж өгдөггүй. Гэтэл машин барьж байхад, хол замд гарах үед, өдөр тутмын ажлуудаа хийж байхад гэнэт дууны үг, шинэ санаа орж ирдэг. Их сонирхолтой, чихэнд аялгуу нь сонсогдоод л ирдэг.
-Уран бүтээлдээ ямар хэв шинж шингээхийг боддог вэ. Бусад уран бүтээлчээс ялгарах онцлог тань юу вэ?
-Миний амьдралд тохиолдсон зүйл надад ямар мэдрэмж, ямар сургамж өгсөн талаар дуундаа шингээхийг илүү зорьдог. Ямар туршлага хуримтлуулж, ямар адал явдал туулж байгаагаа бүтээлдээ үлдээхийг хүсдэг гэх үү дээ.
 • Instagram photos and videos(1).png)
-Та уран бүтээлүүдээ ихэвчлэн англи хэлээр дуулдаг шүү дээ. Эх хэлээрээ уран бүтээл хийх бодол бий юү?
-Анх дууны үг бичиж эхлэхдээ л англи хэл дээр бичих нь илүү амар байсан. Учир нь, зарим сэтгэл хөдлөл илэрхийлсэн үгийг монголоор бичихэд утга нь алдагдаж, жаахан төвөгтэй болдог. Гэхдээ монгол хэлээрээ дууны үг бичих чадвараа сайжруулж, шинэ уран бүтээл хийж байгаа.
-Хөгжим тоглох, дуу дуулах үедээ авдаг мэдрэмжээ илэрхийлбэл?
-Үгээр хэлэмгүй мэдрэмж байх. Орчлон ертөнцөөс тасарч, хийсвэр ертөнцөд очоод хөвж байгаа юм шиг сэтгэлд тухтай, жаргалтай мэдрэмж авдаг. Тэр өдөр жаахан тааруу өнгөрсөн байвал дуу хөгжим намайг яг л эмч шиг анагаадаг.
-Та юунаас хамгийн их сэтгэл ханамж авдаг вэ?
-Би хайраас хамгийн их сэтгэл ханамж мэдэрдэг. Бүх зүйлийг хайрлах хайраас хамгийн гоё мэдрэмж авдаг. Надаас гарсан дуу, аялгуу, үг бүр хайраас үндэслэдэг.
-Ихэрсувдыг илэрхийлэх зүйлсийн талаар яривал. Таныг юу юу хамгийн сайн илэрхийлэх бол?
-Өөрийнхөөрөө, дэггүй зан чанар намайг хамгийн сайнаар илэрхийлдэг байх. Мөн зүрхнээс минь хайртай хамт гарч буй дуу хөгжим намайг илэрхийлнэ.
-Таны ойрын төлөвлөгөө, зорилго юу вэ?
-Олон төлөвлөгөө байгаа. Тун удахгүй дүрсжүүлсэн шинэ дуугаа сонсогчдодоо хүргэнэ. Мөн шинэ уран бүтээлүүдээ гаргахаар завгүй ажиллаж байна даа.
| Б.ИХЭРСУВД: ДУУ ХӨГЖИМ НАМАЙГ АНАГААДАГ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |