-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Цахим сүлжээнд ярилцлага авч буй сэтгүүлчийнхээ гарыг дулаацуулж байгаа дүрс бичлэг нь тавигдсан шүү дээ. Тухайн үед юу болсон юм бэ?
-Биднийг талбай дээр жагсаж байх хугацаанд оройн цагаар ярилцлага хийхээр ирсэн хүн байгаагүй юм. Харин хоёр хоногийн өмнө Монголын үндэсний радио телевизийн сэтгүүлч шөнийн сурвалжилга хийхээр ирсэн. Бид гадаа хонож байгаа учраас зузаан хувцас өмссөн байсан ч ярилцлага авахаар ирсэн ах нимгэн хувцастай байсан. Яриа өгч байх үед сэтгүүлчийн гар бээрч, чичрэхийг харсан. Тэр хүний гар даарч байгааг мэдсээр байж гарыг нь дулаацуулж өгөхгүй юм бол миний сурсан эрдэм юу болох юм бэ. Хүн хүнээ хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй. “Нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ” гэдэг шиг надаас ярилцлага авах гэж ирээд, даараад зогсож байхад урд нь зогсож байгаа би дулаацуулахгүй юм бол өөр хэн дулаацуулах юм.
-Эсэргүүцлээ илэрхийлж байгаа иргэдийг мөнгө авч жагсаалд оролцож байгаа гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тавигдаад байгаа. Энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Миний бодлоор шударга, үнэнийг амархан харлуулж чаддаггүй юм. Учир нь тэр зүйл үнэ цэнтэй, амьтай байдаг. Хүний хандлага мэдрэгддэгтэй л адилхан хүний мэдрэмж худлаа хэлдэггүй юм. Би өөрийгөө мундаг тэмцэгч гэж онгирохгүй. Хэзээ нэгэн цагт дахин жагсах хэрэг гарах үед жинхэнэ тэмцэгч болсон байж магадгүй.

-Нүүрсний хэрэгтэй холбоотой 17 хүний нэрийг зарлалаа шүү дээ. Жагсаал цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
-Нүүрсний хулгайтай холбоотой бүх хүний нэрийг зарлуулж, шийтгэлийг нь хүлээлгэх хүртэл жагсаал үргэлжилнэ. Мөн авлига, албан тушаалтай холбоотой хуульд өөрчлөлт оруулахаар шаардлага хүргүүлсэн. Бидний хүссэнээр хуульд өөрчлөлт орох юм бол тэр нь жагсагчдын хувьд нэг амжилт юм. Урьд нь хөөн хэлэлцэх хугацаатай, 3-5 жил хорьдог эсвэл 40 сая төгрөгөөр торгоод өнгөрдөг байсан бол хуульд өөрчлөлт оруулснаар эд хөрөнгийг нь хурааж, 15-18 жилийн ял оноодог болж өөрчлөгдөх нь байна. Би жагсаалд оролцож байгаа залуусыг өмнө нь нэг ч удаа харж байгаагүй, танихгүй. Бид тэмцлээ үр дүнд хүргэхийн тулд чадах чинээгээрээ хамтарч байгаа. Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа залуус үзэл бодлоороо нэгдсэн.
-Өмнө нь жагсаал, цуглаанд оролцож байсан уу. Монгол Улсад өрнөж байсан жагсаалуудаас энэ удаагийн жагсаалын онцлог юу вэ?
-Эх орондоо ирээд гурван сар болж байна. Цахим сүлжээнээс "Арванхоёрдугаар сарын 4-нд жагсаал хийнэ" гэсэн мэдээг харсан. Заавал энэ жагсаалд оролцож, дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй гэж бодсон учраас ирсэн. Миний хувьд анх удаа жагсаалд оролцож байгаа. Анх юу хийхээ мэдэхгүй “Сүхбаатарын талбай дээр очиж үзэл бодлоо илэрхийлэх ёстой” гэсэн бодолтой ирсэн. Олон өдөр жагссаны дараа хэрхэн тэмцдэг талаарх ойлголттой боллоо. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа залуусын дунд удирдагч гэж байхгүй, бүгд чаддаг зүйлээрээ оролцож байгаа. Засгийн газар тэмцэгч залуусыг “Ингэж байгаад больчихно” гэсэн хандлага гаргаж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ энэ удаа өөр байх болно, бид эцсийг нь хүртэл явна.
-Гадаа хүйтэнд удаан зогсож байгаа шүү дээ. Эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн үү?
-Ханиад хүрсэн, хэд хоног халуурлаа. Гэхдээ өвдлөө гэж хойш сууж, гэртээ харьсангүй. Би ирэхээ больчихвол “Энэ хүн ирэхгүй байж болж байгаа юм чинь би ч гэсэн ирэхгүй байж болох юм байна” гэж бодоод ирэхээ больчихвол жагсаалын хүч суларч магадгүй шүү дээ. Гэр барьж өгсөн ч орохыг хүсээгүй. Би эрхлэх гэж бус тэмцэх гэж ирсэн. Иргэдээсээ хоол, хувцас хэрэглэл авч, урмын үгээр тэтгүүлж байгаа би гэрт ороод тайван унтаж чадахгүй шүү дээ.
-Япон Улсад суралцаад ирсэн юм билээ. Гадаадад суралцаж байх хугацаандаа Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэх талаар бодсон уу?
-Ядуу амьдралаасаа салахын тулд Япон Улсыг зорьсон. Очоод олон төрлийн ажил хийж үзлээ. Ганцаардаж, гологдож, шилэгдэж үзсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон зүйл сурч мэдсэн. Эх орондоо амьдрахаар ирж байгаа минь нэг талаараа Монгол Улсаа хөгжүүлэхэд нэмэр болж байгаа юм. Япон Улс руу ядуу амьдралаасаа салах гэж яваад, ядуу сэтгэлгээнээсээ салаад ирсэн. Сурч мэдсэн, давж туулсан туршлагаараа улсдаа хувь нэмэр оруулна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Тэмцэгч Б.БАТ-ОЧИР: Даарсан нэгнээ дулаацуулахгүй юм бол эрдэм сурсны хэрэг гарахгүй шүү дээ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |