-Та хүмүүсийн хэлэх үгэнд ач холбогдол өгөлгүйгээр өөрийнхөөрөө хувцасладаг шүү дээ. Өвөрмөц загварыг нь хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
-Олон нийтийн газраар явахаар хүмүүс эргэж харна, гайхаж сонирхоно. Харин орчин үеийн залуус илүү нааштайгаар хүлээж авдаг. Нэг тийм намайг өөрийнхөөрөө байгааг хараад бахархсан мэт. “Хөөрхөн шивээстэй юм бэ. Хөгшрөхөөрөө шивээсээ яах вэ” гэх хүмүүс ч таарч байлаа. Тэр бүрд нь “Миний үеийн залуус шивээстэй болсон. Бид шивээстэй догь өвөө, эмээ нар болно” гэж хэлдэг.
-Гэр бүл нь таны загварын сонголтыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай гэрийнхэн их дэг журамтай, “Оройн цагаар гарч болдоггүй, үсээ хэтэрхий богино тайруулдаггүй, шивээс хийлгэхийг хориглодог” байлаа. Ялангуяа аав шивээсэнд их дургүй, анх шивээс хийлгэчхээд нуугаад л явдаг байлаа. Одоо бол ойлгож, байгаагаар минь хүлээж авсан. Миний “Хэн юу гэж хэлэх бол” гэж санаа зовж, хаагдмал амьдармааргүй байгааг ойлгосон байх.
-Хэдэн настайгаасаа шивээс, цоолбор хийлгэж эхэлсэн бэ. Одоо бие дээр нь нийт хэдэн шивээс байдаг бол?
-Анхны шивээсээ 19 настайдаа хийлгэсэн. Сүүлд тоолоход 60 гаруй жижиг, том шивээс байсан, тэр бүр тоолоод байдаггүй. Харин хүйсэндээ хоёр цоолбортой, анхны цоолбороо өөрөө хийж байлаа.
-Хэлээ хоёр хуваах шийдвэрийг яагаад гаргаж байсан бэ?
-Таван жилийн өмнө цахим хуудаснаас хэлээ хоёр хуваасан хүний зургийг хараад догь санагдсан. Монгол Улсад тэгж хийдэг газар байхгүй учраас шүдний эмчээрээ хийлгэж байлаа. Залуухан эмч байсан учраас их нааштайгаар хүлээж авсан. Хоорондоо ярилцаж, гэрээ хийгээд хэлээ хоёр хуваалгаж зүсүүлсэн.
.jpg)
-Хэр удаан эдгэсэн бэ. Амтлах мэдрэмжид өөрчлөлт орсон уу?
-Нэг сарын хугацаанд юм идэж болох хэмжээнд хүртэл эдгэрсэн. Гам сайн баривал зургаан сараас нэг жилийн хугацаанд эдгэрдэг юм билээ. Эхний хоёр хоног шүүсэн мацаг барьж, соруулаар шөл уусан. Гурав дахь хоногоос жавьж руугаа хоолоо хийгээд эвтэйхэн зажилж иддэг болсон. Амтлах мэдрэмж дээр эмч хариуцлага хүлээхгүй гэдгээ хэлсэн. “Хэлний голоор мэдрэлийн судас бага байдаг учраас эрсдэл бага, гэхдээ баталгаа өгөхгүй” гэж байлаа. Хагалгааны дараа амтлах мэдрэмжид ямар ч асуудал гараагүй, хэвийн байгаа.
-Хүмүүсийн сөрөг хандлагыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Эхэндээ хүмүүсийн сөрөг хандлагаас жаахан айдаг, харцаа буруулаад алхдаг байлаа. Сүүлдээ дасаж эхэлдэг юм билээ. Багаасаа бусад хүүхдээс өөр хувцасладаг. Хүмүүсийн тоож өмсөхгүй хувцас нь надад таалагддаг байсан. Өөрийгөө бусдаас илүү өөрийнхөөрөө, онцгой гэж хүлээж авдаг. Гэхдээ л харцаа салгалгүй хардаг хүмүүсээс жийрхдэг хэвээрээ л байна.
-Таны шивээс өнгөтэй, хүүхэлдэйн баатруудын дүрсээс бүрддэг юм байна. Яагаад дандаа өнгөтэй шивээс хийлгэдэг вэ?
-Би өнгөлөг зүйлд их дуртай. Миний үсний засалт, хувцас, будалт гээд бүгд л өнгөлөг байдаг. Дэлхий үзэсгэлэнтэй шүү дээ. Миний шивээс ихэвчлэн эгдүүтэй төрлийнх байдаг учраас хүүхдүүд надаас айхгүй харилцдаг нь сайхан байдаг.
-Залуучуудад хандаж хэлэхийг хүсдэг үг бий юү?
-Төрөх нь үнэн, үхэх нь үнэн учраас харамсалгүй амьдраарай. Хэтэрхий их зүйл битгий бодоорой. Бас байнга зовохын шалгаан нь шунал байдаг учраас шуналаа хаяж сураарай. Өөрийнхөө хүссэн зүйлсийг хийж, сэтгэл хангалуун амьдраарай.
(6).jpg)
| Б.ЭРДЭНЭТУЯА: ХЭЛЭЭ ХУВААСАН НЬ МИНИЙ АМЬДРАЛДАА ХИЙСЭН ХАМГИЙН ДОГЬ ШИЙДВЭР |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |