-Хамгийн анх ямар шивээс хийж байсан тухайгаас нь яриагаа эхлэх үү?
-Шивээсний машин худалдаж авчихаад өөрийнхөө гар дээр инээмсэглэсэн эможи шивж байлаа. Гараа өргөхөд л над руу инээмсэглэж байгаа юм шиг. Би 16 настайгаасаа үйлчилгээний байгууллагад ажилласан. Үйлчлүүлэгчид шалтгаангүй загнаж, бухимдана. Өсвөр насны хүүхэд байсан учраас тэр бүрийг хүндээр хүлээж авна. Хэцүү санагдах бүрд инээмсэглэсэн шивээс минь надад “Үргэлж хамт, хичээх ёстой шүү” гэж байгаа юм шиг санагддаг байлаа. Өөр хүнд гэвэл цар тархлын үед найз залуудаа шивээс хийж байлаа. Тэр үед “Одоо хийж байгаа шивээс муухай болбол ирээдүйд сайн шивээсчин болж байгаад хамгийн гоёыг нь хийж өгнө” гэж өөртөө амласан. Анх удаа хүн дээр хийж байгаа учраас айдастай, цахим сүлжээнээс үзсэн мэдлэгтэйгээр л шивээсээ хийж байлаа. Хүний бие дээр бүтээл туурвиж байгаа учраас тайван, өөртөө итгэлтэй ажиллах ёстой гэдгээ л сайн мэдэж байсан.
-Шивээсчин болохоор шийдсэн түүхээсээ хуваалцаач?
-Надад зураг зураад сууж байдаг, насаараа зөвхөн зураг зурж амьдармаар санагдаж байсан үе бий. Найз минь нэг удаа “Чи зурах дуртай юм чинь шивээс чамд яг тохирно” гэсэн. Тэгээд л шивээсний машин авсан хэрэг. Студи нээх хүртэл 4-5 сарыг шивээс хэрхэн хийхэд суралцахад зарцуулсан.
-Гэр бүлийнхэн нь шивээсчин болно гэдгийг нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Би гэрийнхэндээ “Шивээсчин боллоо” гэж хэлээд л шууд хиймэл арьсан дээр даалгавраа хийгээд суучихсан. Аавын хажууд минь суугаад сонирхон харж байсан харц мартагддаггүй юм. Тэгээд “Аав нь чамайг дэмжиж байна. Дуртай ажлаа хий. Гэхдээ өөрийнхөө бие дээр шивээс хийж болохгүй шүү” гэж байлаа. Аав намайг дэмжсэн учраас би тууштай үргэлжлүүлэх итгэлтэй болсон.
(1).jpg)
-Эмэгтэй шивээсчин гэхээр хүмүүсийн хандлага ямар болдог вэ?
-Хүмүүс их гайхдаг, “Яагаад эмэгтэй хүн шивээс хийгээд байгаа юм” гэж асуусан хүн ч бий. Гэхдээ эрэгтэйгээсээ эмэгтэй нь юмыг илүү нямбай хийдэг гэсэн ойлголт байдаг учраас надаар шивээс хийлгэхийг хүсдэг хүн цөөнгүй. Намайг зорьж ирээд бие дээрээ үүрд байх шивээс хийлгэж байгаа хүмүүсийн аз жаргалтай харцнаас нь урам авч, маш ажлаа сайн гүйцэтгэхийг зорьдог.
-Өнөөдрийг хүртэл олон шивээс хийсэн байх. Тэр дундаас таны хувьд хамгийн утга учир, үнэ цэнтэй нь аль вэ?
-Одоогоор 30 орчим насны эмэгтэйд хийж өгсөн шивээс хамгийн үнэ цэнтэй байна. Нөхөртэйгөө ханилаад 13 жил болсон, дөрвөн хүүхдийн аав ээж байсан ч, нөхөр нь нас барчихсан. Нөхөртөө насан туршдаа хайртай, хэзээ ч мартахгүй гэсэн утгаар шивээс хийлгэмээр байгаагаа надад хэлсэн. Бид ярилцаад, цээжнийх нь зүүн талд зүрхтэй ойрхон хязгааргүйн тэмдэг болон нөхрийнх нь нэрний эхний үсгийг шивж байлаа. Харахад жижигхэн, энгийн шивээс мэт боловч хийсэн, хийлгэсэн хоёрт сайхан дурсамж болж үлдсэн.
-Таны хувьд шивээс ямар утга учиртай вэ?
-Миний нэг гар бүтэн шивээстэй. Би шивээсийг өөртэйгөө мөнхөлж үлдээхийг хүссэн. Хүн бүрд шивээс өөр утгатай байх. Миний хувьд үүрд гэдэг үгний нотолгоо нь шивээс юм болов уу.
-Хүнд шивээс хийх үедээ ямар мэдрэмж авдаг вэ?
-Амьсгалахгүй удаан байж байгаад амьсгалж байгаа юм шиг тайвширсан мэдрэмж авдаг. Хүн бүр дуртай зүйлээ хийхдээ ийм мэдрэмж авдаг байх.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Нэг зүйл эхлүүлсэн бол эцсийг нь үзэхийг хичээдэг. Залуу хүн гээд юм болгонд хайнга, хөнгөн хандаад, “Залуу хүн алдаж болно” гэдэг үгээр өөрийгөө хаацайлахыг хүсдэггүй.
-Залуучууддаа хандаж хэлэхийг хүсдэг үг бий юү?
-“Залуу нас ганцхан олдоно” гээд өнөөдрөөрөө амьдарч болохгүй шүү. Ирээдүйд аз жаргалтай амьдрахын тулд өнөөдрөөс хичээгээрэй, “Хүн юу тарина түүнийгээ хураана” гэдэг учраас одооноос эхлээд өөртөө хэрэгтэй гэж бодсон зүйлдээ илүү их цаг зарцуулаарай.
(3).jpg)
| ШИВЭЭСЧИН Ц.АНУЖИН: ҮҮРД ГЭДЭГ ҮГНИЙ НОТОЛГОО НЬ ШИВЭЭС |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |