-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Жүжигчин мэргэжлийг сонгосон тухайгаас нь яриагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Би дөрөвдүгээр ангиасаа дуулсан. Арван жилдээ хамтлагтай байлаа. Соёл урлагийн их сургуульд дуулаачийн ангид шалгалт өгөх гээд судалж эхэлсэн. Гэтэл гэнэт л надад жүжигчин мэргэжил хүнийг илүү задалж, хөгжүүлдэг юм шиг санагдсан. Тэр нь миний сонирхлыг их татсан хэрэг л дээ. Ингэж л жүжигчин мэргэжлээр суралцах болсондоо. Намайг урлагийн хүн болоход хамгийн их дэм болсон Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багын сургуулийн хөгжмийн багш МУСТА П.Оюунцэцэг болон бусад багшдаа талархаж явдаг.
-Дуучин болохоор шийдсэн байж шүү дээ. Жүжигчин мэргэжил сонгохдоо хэр итгэлтэй байсан бэ?
-Итгэлтэй болох хүртлээ бэлтгэл хийсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчхөөд СУИС-д ур чадварын шалгалт өгөхөөр мэргэжлийн жүжигчнээс 14 хоногийн сургалт авч байлаа. Гэхдээ Соёл урлагийн их сургууль дээр шалгалт өгөх гэж ирээд сүрдсэн шүү. Надтай адил хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд ирсэн сайхан охид, залуучууд байсан. Ирсэн зорилгоо ч биелүүлж, жүжигчний ангид амжилттай элссэн дээ.
(3).jpg)
-Олон киноны туслах дүрд ажиллаж, тушлага хуримтлуулж байв уу?
-Оюутан байхаасаа "Нийслэл хүүхэн", "Зура", "Single Ladies 4" зэрэг киноны арын албанд ажиллахаас эхлүүлээд олны хэсэг, туслах дүрд нь ажиллаж байлаа. 2021 онд “Search” олон ангит киноны гол дүрд тоглосон.
-Нээлтийн товоо зарлахаар бэлдэж байгаа “Зурвас” уран сайхны кинон дээр ажилласан дүрийнхээ талаар яривал?
-Би цэрэгт татагдаад удаагүй шинэ цэргийн дүр дээр ажилласан. Багаасаа аав ээжгүй өссөн, ахыгаа ямар айлд өргүүлснийг мэдэхгүй, шинэ цэрэг учраас дээд оны ах нараасаа их зүйл сонсож, суралцдаг, дархан хил гэж ямар үнэ цэнтэйг мэдэрсэн залуугийн дүр байлаа. Миний бодлоор бид ганц л олдох энэ амьдралаа үргэлж хайрлах ёстой юм шиг санагдаг. Учир нь, бидний эрүүл энх, аюулгүй байдлын төлөө нүдээ ч цавчилгүй энхийн манаанд зогсож байгаа тэдгээр эр цэргүүдээ хүндэтгэн бид ч гэсэн өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах ёстой гэж боддог.
-Хилийн цэргийн 0243 дугаар ангид зураг авалтаа хийсэн юм билээ. Хүссэн үедээ очоод үзэж болохгүй бүсэд очих ямар байсан бэ?
-Төмөр тортой хашааны цаана Монгол Улсын халдашгүй дархан хил байгаа гэж бодох сонирхолтой юм билээ. Оросын Холбооны Улс болон Монгол Улсын хилийг илтгэсэн хоёр цементэн багана өөд өөдөөс хараад байрлаж байхыг харах үнэхээр сайхан сүрдэм мэдрэмж өгдөг. Хилийн зурвасаа харахын тулд хэсэгхэн ой модыг чөлөөлчихсөн, ялангуяа намрын улиралд очсон болохоор байгалийн үзэмж илүү сайхан байсан.
-“Зурвас” киноны таны ажилласан дүрээр ямар сэтгэл хөдлөл, зан чанарыг төлөөлүүлэн гаргахыг зорьсон бол?
-Амьдралын зовлон бэрхшээл, сайн бүхнийг үзэж яваа залуугийн дүр. Тушаал авсан цэрэгт байх ёстой ном журмыг биелүүлж байгаа залуу. Миний хувьд энэ дүрийн хэлдэг онцлох өгүүлбэр бий. “Би өнчин өчсөн учраас хүчээр шахуу цэргийн албанд ирсэн ч харамсахгүй байна. Учир нь, энд олон ах, эгчтэй болж, амьдралын найзтай болж байна” гэх хэсэг бий.

-Цэргийн сэдэвтэй киноны дүрд тоглоход бэрхшээл байв уу?
-Миний хувьд цэргийн алба хаагаагүй. Гэхдээ гэр бүлийн гишүүн дунд цэргийн хүн цөөнгүй учраас тодорхой хэмжээний сонссон мэдлэг, туршлагатай очсон. Надад морь унах, буу зэвсэг ашиглах гэхээсээ илүү бэрхшээлтэй байсан асуудал нь захны давуу оёх байлаа. Хамтран тоглосон жүжигчдээсээ ихээхэн тусламж авсан.
-"Зурвас" кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ. Таны өмнө нь бүтээсэн дүр сахилгагүй хөвгүүний дүр байсан шүү дээ?
-Цэргийн дүрд тоглох саналыг үнэхээр сэтгэгдэл өндөр хүлээж авсан. Надад итгэж өгсөн дүр учраас чадан ядан тоглохыг хүссэн. Өмнө нь тоглосон “Search” киноны дүр бол амьдрал дээр байдаг, ажиглагддаг үйл явдлыг уран сайхны хэтрүүлэгтэйгээр хүнд ойлгуулахыг хүссэн гэж хардаг.
(2).jpg)
-Дууны клипэнд ажиллах, кино тайзны уран бүтээл дээр ажиллахаас хэр өөр байдаг вэ?
-Найруулагчаас миний дүрийн гаргах өгүүлэмжийг надад тайлбарлаж, зааварлаж өгдөг. Гэхдээ кино, тайзны уран бүтээлээс онцгойрох зүйл нь би нэг ч өгүүлбэр хэлэхгүйгээр, царай, үйл хөдлөлөөрөө хүмүүст тухайн дүрийг хүнд юу хэлэх гээд байгааг ойлгуулах ёстой. Энэ нь нэг талаар намайг сорих шалгуур болж байгаа юм.
-Энэ жилийн наадмын нээлтийн ажиллагаанд туслах найруулагчийн үүрэг гүйцэтгэсэн. Жүжигчин хүний хувьд найруулагчаар ажиллах ямар байв?
-Том аз, завшаан тохиосон гэж харж байгаа. Хоёр багшийнхаа туслах найруулагчаар нь ажилласан. Миний хувьд олон төрлийн ажил хийдэг 1000 гаруй хүнтэй харилцаж, ажилласан учраас хүнтэй харьцах чадвар маань улам нэмэгдсэн юм шиг санагдсан. Өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаанд гар бие оролцсон маань нэр төрийн хэрэг болсон.
-Цаашид кино уран бүтээл дээр найруулагчаар ажиллах төлөвлөгөө бий юү?
-Ерөнхий найруулагчаар ажиллахгүй ч арын алба, туслах найруулагчаар нь ажиллах боломж олдвол тухайн боломжийг зүгээр өнгөрүүлэхгүй. Гэхдээ мэргэжлийнхээ дагуу жүжигчнээрээ ажиллах илүү сонирхолтой.
-Тайзны уран бүтээлийн дүрд ажиллах зорилго байдаг уу. Таны хувьд бүтээхийг хүсдэг дүр бий юү?
-Кино уран бүтээлд би алдаа гаргавал дахин нэг удаа жүжиглэж, бичүүлэх боломжтой. Миний тоглосон киног үзэгчид өргөн дэлгэцээр дамжуулан үздэг. Харин тайзан дээр гараад надад алдах эрх байхгүй. Миний жүжиглэлтийг үзэгчид шууд хүлээн авч, хариу үзүүлдэг. Би хүний сэтгэлд үлдсэн этгээд дүрд ажиллахыг хүсдэг. Тоглосон киног маань үзээд миний ажилласан дүрийг үзэн ядаж, жихүүцэх хэмжээний дүр дээр ажиллахыг хүсдэг.
(4).jpg)
-Залуу уран бүтээлчийн хувьд бусдадаа бяцхан зөвлөгөө хүргээч гэвэл?
-Ямар ч мэргэжлээр төгссөн, ажиллаж байгаа хүний хувьд баг, хамт олон гэдэг хамгийн чухал. Нэг хүсэл зорилго дор нэгдэж чадах хүмүүсийг олох хэрэгтэй. Анд гэдэг үг аав, найз, дүү гээд бүх л хүнийг илтгэдэг юм шиг санагддаг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
(5).jpg)
(6).jpg)
| Г.ЭРДЭНЭБОЛД: ҮЗЭГЧИЙН СЭТГЭЛД ҮЛДСЭН ЭТГЭЭД ДҮР БҮТЭЭХИЙГ МӨРӨӨДДӨГ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |