-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Жинжиймаа дууг шинэчлэн дуулсан шүү дээ. Тус уран бүтээлийн талаар ярихгүй юу?
-Жинжиймаа дуу, кино хоёулаа олон хүний сэтгэлд тод үлдсэн дурсамж шүү дээ. Тиймээс “Monstar” болон “Сэрүүн” брэндийн хамтарсан “Monstar mix content” цувралд Жинжиймаа дууг өөрийн хэв маяг, орчин цагтай уялдуулж өөрчлөөд, сонсогчдодоо хүргэсэн дээ. Таатай хүлээж авсан бүх хүмүүстээ талархаж байгаа.
-Хуучны сэтгэлд хоногшсон дуу шүү дээ. Шинэчилж дуулахаар хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж бодсон уу?
-Хэрхэн хүлээж авах бол гэсэн бодол байсан, гэхдээ маш бага. Учир нь бусдад заавал таалагдах албагүй гэж боддог.Миний оюун ухаан, сэтгэл зүрхнээс гарсан уран бүтээл, бүхэлдээ мэдрэмж сэтгэхүй шүү дээ. Дууны үгээ бичихдээ хүн бүхэн ойлгох бус, өөрийнхөө мэдрэмжээр мэдэрч, ойлгоосой гэж хүссэн.
-Зохиогчийн эрхтэй холбоотой асуудал гарсан уу?
-Зохиогчийн эрхтэй холбоотой асуудал гараагүй ээ.
(4).jpg)
-Тус уран бүтээлийг сонгох шалгаан байсан уу?
-Дуутай холбоотой дурсамж байдаг болохоор сонгосон. Тухайн үеийг дурсахад цаг сайхан байдаг юм
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Сүүлийн үеийн уран бүтээлийн хувьд шинэ содон хамтралууд болон цомог дээрээ л ажиллаж байна даа.
-Ямар уран бүтээлчтэй хамтарч уран бүтээл гаргахыг хүсдэг вэ?
-Уран бүтээлийн тал дээр би монгол үндэсний хэв маяг, үнэт зүйлсийг шингээсэн, түүнийг орчин үеийн хэв маягтай нийцүүлж ямар нэгэн байдлаар уялдуулан илэрхийлэхийг хүсдэг. Тиймээс хамтрахыг битүүхэндээ хүсдэг гэвэл та бидний мэдэх “The Hu” хамтлаг байна даа.
-Анх уран бүтээлч болохоор шийдэж байсан үеэ дурсахгүй юу?
-Уран бүтээлч, артист болно гэж огт боддоггүй байлаа. Хүүхэд наснаасаа л дуу хөгжимд дуртай, өөрөө ч дуулдаг байсан. Тиймээс уран бүтээлч больё гэж шийдэж, шийдвэр гаргаж үзээгүй. Би ч өөрийгөө дуучин гэж хэлэхгүй, тэгж боддоггүй. Дурласан зүйлдээ бүхнээ зориулж, тууштай шат ахиж буй энгийн нэгэн залуу л гэж боддог. Ер нь өөрийгөө магтаж, цоллох дуртай хүн биш гэх үү дээ. Дуртай зүйлдээ л дурласан.
-Анхны уран бүтээлээ гаргах үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Анхны дуугаа цацсан үеэ маш сайн санадаг, арга ч үгүй байх. Ямар ч зүйлд сайн муу талууд харилцан адилгүй оршдог гэж боддог. Тиймдээ ч анхны дуугаа цацсаны дараагаар хүмүүсийн сэтгэгдлүүдийг их сонирхож уншдаг байсан. Сайн, муу аль алийг нь хүлээн авч, магадгүй эмзэглэж байсан үе тэр л үе байх. Тэгээд л ойлгосон. Хүмүүст заавал таалагдах албагүй гэдгийг. Түүнээс хойш “Би өөрийнхөө дуртай зүйлийг хийнэ, хэн нэгэнд ойлгогдож аль эсвэл сайшаагдах алба үгүй” гэдэг байр сууринаас ханддаг болсон доо.
-Залуу реппер, артистууд олон болсон шүү дээ. Тэднээс юугаараа онцгойрохыг хүсдэг вэ?
-Залуу уран бүтээлчид олонтой болж байгаатай санал нэг байна. Тэд бүгд онцгой гэж би хардаг. Учир нь хүн бүрийн өөрийгөө илэрхийлэх хэлэмж өөр өөр байдаг. Минийх ч өөр, би тэднээс онцгойрохыг хүсдэггүй ч адилхан байхыг хүсдэггүй. Өөрийнхөө ертөнцдөө л онцгой нэгэн байхыг хүсдэг.
-Хөгжмийн фестиваль, тоглолтуудад оролцоход ямар байдаг вэ?
-Маш сайхан бас тайван санагддаг. Энэ л миний хийх ёстой ажил, байх ёстой газар гэж тайзандаа хэлдэг. Би ерөөс их дуу цөөтэй хүн. Тиймээс дуугаараа л ярьдаг гэхэд буруудахгүй байх аа.
-Дуунд дуртай ч дуучин болох талаар бодож байгаагүй гэсэн. Тэгвэл ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Кино найруулагчийн мэргэжлийг эзэмшсэн.

-Эзэмшсэн мэргэжил нь уран бүтээл хийхэд тус болж байв уу?
-Кино найруулагч мэргэжлийн хувьд бүгдийг төлөвлөн төсөөлж, урьдаас нэг биш нэлээд олон алхмын цаадхыг харах хэрэгтэй болдог. Мөн кино бол бүхэл ертөнц , тэнд дуу авиа ямар нэгэн байдлаар оролцож л байдаг. Нэг цаг 40 минутын киног гурван минутын дотор бүрэн илэрхийлж чадах цор ганц зүйл дуу хөгжим гэхэд хилсдэхгүй. Аймшгийн кино үзэж суухдаа дуу оруулсан хэсгээс нь л бид айдаг шүү дээ. Тиймээс аливаа зүйлс ямагт хоорондоо ямар нэгэн байдлаар хэлхээ хамааралтай байдаг гэж хардаг. Мэргэжил маань уран бүтээлүүдийн минь хувьд дуугаа найруулахад их тусалдаг гэх үү дээ.
-Кино найруулбал ямар жанрын уран бүтээл хийх талаар төсөөлж, төлөвлөж байв уу?
-Би найруулагч гэхээсээ илүүтэйгээр кино продюсер болох нууцхан хүсэлтэй. Харин ямар уран бүтээл хийхээ кино продюсер болбол, тэр үедээ л бодох байх даа.
-Амьдралаас юуг чухалчилдаг вэ?
-Одоо байгаа бүхнээ л чухалчилдаг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
| ЗАЛУУ ДУУЧИН RAFOR: БИ ДУУГААРАА ДАМЖУУЛЖ ЯРЬДАГ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |