-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Авьяаслаг монголчууд шоунд оролцсоноор нь хүмүүс сайн таних байх.Тус тэмцээний талаар яривал
-"Гэгээн алсын одод" хүүхдийн урлагийн их наадамд оролцож тэргүүн байрт орж байлаа. Түүнээс хэдэн жилийн дараа Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгийн анхны дугаарт найзтайгаа оролцож байлаа. Бидний тэмцээнд оролцсон шалтгаан, зорилго нь Монгол Улсад тайзны бүжгийг түгээн дэлгэрүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх байсан. Шилдэг найман оролцогчийн нэг болохын тул хичээсээ 2-3 сар чөлөө авч бэлдсэн.
-Бяцхан оролцогчдын нэг байсан шүү дээ. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юү?
-Монгол Улсад зохион байгуулагдсан анхны том тэмцээн байсан байх. Шургуу бэлдсэн үзүүлбэрээ олон хүний өмнө үзүүлэх, үзүүлбэрийг минь ойлгож, дэмжиж байгаа нь гайхалтай байсан.
-Бүжгийн урлагийг сонирхож эхэлсэн үеэ дурсахгүй юу?
-Багаасаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Анх бүжиглэдэг байхдаа заримдаа гайхдаг байсан "ингээд багшийнхаа бүжиглэж байгааг хараад, дуурайж хөдлөх гол мөн чанар юм уу" гэж бодсон. Гэхдээ удалгүй багш нарынхаа бүжиглэж байх үедээ авдаг мэдрэмжийг мэдэрч эхэлсэн. Мөн тайзан дээр хүмүүсийн өмнө үзүүлбэр үзүүлэхэд намайг дэмжиж байгаа тэр дуу хоолой хамгийн сайхан нь.
-Өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсэн шалтгаан байдаг уу?
-Миний амьдрал бүжигтэй салшгүй холбоотой болсон. Би кино найруулагч мэргэжлээр суралцаж байгаа. Бүжиглэж эхэлснээр илүү олон зүйл хийх боломжтой болсон. Ер нь урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг үг үнэн юм билээ.
-Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгийн дараа амьдралд нь өөрчлөлт гарсан уу?
-Илүү хичээнгүй болж, бүжгийн дэглэлтээ их хурдан сурч эхэлсэн. Тухайн үедээ олны анхаарлын төвд байсан учраас хийж байгаа үйл хөдлөлдөө их анхаардаг болсон байсан.

-Бүжиглэж байх үедээ царайны хувиралдаа их анхаардаг юм шиг санагдсан. Энэ талаар яривал?
-Үнэхээр их анхаардаг байсан. Хийж байгаа хөдөлгөөн бүрээ амилуулах царайны хувирлыг гаргах гэж бэлддэг. Гэтэл бүжгийг ойлгоод эхэлсэн царайны хувирлыг тусгайлан бэлдэх бус чин сэтгэлээсээ бүжиглэх үе өөрөө гарч, хувирч байдаг зүйл гэдгийг ойлгосон. Миний сэтгэл хөдлөл л ил гарч байгаа хэрэг л дээ.
-Бүжгийн багшаар ажиллаж байгаа юм билээ. Багшлах ямар байна?
-Бүжгийн багш болоод удаагүй байна. Бүжиг зааж байх үедээ өөрөө өөрийгөө бэлдэж байна. Хэрхэн хүнд юм заах вэ гэдгээ ойлгож мэдэж байгаа. Надаас бүжиг сурч байгаа хүүхэд яг надтай адилхан хөдлөхдөө бус өөрийн мэдрэмжийг давхар ил гаргаж байвал надад илүү таатай байдаг. Миний нэг хувилбар болоод ямар ч хэрэггүй шүү дээ. Хуур хөгжмийн наадамд манай баг бүрэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаа. Найз охинтойгоо хамт бүжиглэдэг учраас нэгтэнтэйгээ ярилцаж, хамдаа асуудлыг шийддэг учраас их түшигтэй байдаг.
-Удаан хугацааны бүжгийн бэлтгэлийн үр дүнд бүжиг бэлэн болж, хүмүүст үзүүлдэг шүү дээ. Бэлдсэн бүх зүйлсээ хүнд үзүүлэх тэр мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?
-Гурван минутын бүжгийн үзүүлбэр үзүүлэхийн тулд 1-3 сар бэлтгэл хийдэг. Ая, бүжгийн дэглэлт, шилжилт хөдөлгөөн гээд олон зүйл бэлдэнэ. Тайзан дээр гараад үзэгчдээс авдаг тэр сайхан мэдрэмжээ алдахгүйн тулд өөрийгөө залхаахгүйгээр бэлтгэх хийхийг хичээдэг.
-Таны сэтгэлд дурсамж үлдээсэн тайз байдаг уу?
-"Ub dance" фестивальд өөрөө бие даан бэлдэж шилдэг дөрөвт үлдэж байлаа.Тухайн үедээ гудамжны бүжгийг ойлгодог, мэддэг шүүгчдэд үнэлүүлж шилдэгт үлдэж чадсандаа их баярладаг.

-Бүжиглэж байх үедээ хүмүүст юу харуулахыг хүсдэг вэ?
-Өөрийнхөө бүжиглэж байх үедээ авдаг сайхан мэдрэмжийг хүмүүст харуулахыг хүсдэг. Миний бүжиглэж байгааг хараад уур бухимдлаа орхиж тайвширдаг байвал сайхан. Миний туйлын зорилго монгол бүжигчдийн дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх.
-Шантарсан үе гарч байсан уу?
-Шантарсан үе тийм ч олон байсангүй. Гэр бүл, бэртэл гэмтэл, сургуулиас шалтгаалаад шантарч байсан үе бий. Бүгдийг нь зэрэг амжуулж чадахгүй үедээ хойш ухарч шантардаг юм билээ. Гэхдээ тэр үеэ даваад гарсан.
-Танд хамгийн том шалгуур болсон зүйл байсан уу?
-Амьсгаа задрах үе юм болов уу. Бахардаж унатлаа бэлтгэх хийх үе олон байсан.
-Бүхнийг цааш үргэлжлүүлэх эрч хүч авдаг зүйл тань юу вэ?
-Мөрөөдөл, хүрээлэл, гэр бүлээсээ их эрч хүч авдаг. Хамт зүтгэдэг олон хүн байдаг учраас илүү хичээх шалтгаантай болдог.
-Залуучуудад хандаж хэлэхийг хүсдэг үг бий юү?
-Хүмүүс нэг зүйлдээ тууштай бай гэж хэлдэг. Хүсээгүй зүйлдээ тууштай байгаад ямар ч хэрэггүй. Тиймээс олон зүйл оролдож үзээд тэр дундаас яг өөрийн хийж чадах эцсийн зүйлээ олоод тухайн зүйлд зарцуулах цагаа зөв тооцоолж байгаарай. Соёлтой хүн байхыг хичээгээрэй, боловсролтой биш ч соёлтой байх хэрэгтэй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
- Баярлалаа
| Б.ТЭМҮҮЛЭН: Бүжиглэж байхдаа авдаг мэдрэмжээ үзэгчдэд мэдрүүлэхийг хүсдэг |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |