-Энэ өдрийн мэнд хүргэе. “The Core Studio” үүсгэн байгуулагдаж байсан түүхээс хуваалцаж болох уу?
-Сонирхол, мөрөөдөл нэгдсэн таван залуу анх хамтлагаа байгуулж байлаа. “The CORE Studio” нь 2018 оны есдүгээр сарын 3-нд анх үүсгэн байгуулагдаж байсан, одоо нийт 15 гишүүнтэй бүжиг болон дууны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ одоогоор к-поп бүжгийн ковероор дагнан ажиллаж байна. Манай хамтлагт ахлагч гэж байхгүй. Анх хамтлагаа бий болгосон үндсэн таван гишүүн зааж чиглүүлдэг. Жилд нэг удаа шинэ гишүүн авах сонгон шалгаруулалт явуулдаг.
-Таны хувьд хэзээнээс бүжгээр хичээллэсэн бэ?
-Анх дунд ангидаа “BTS” хамтлагийн дуунуудаас сонсож эхэлсэн. Тэр үед яагаад ч юм миний насны эрэгтэй хүүхдүүд кпоп хөгжмийг тэр бүр сонсдог байгаагүй учраас гэртээ очоод бүх дууг нь сонсож үзэж байлаа. Тэгээд дууг нь сонсож, үзүүлбэрийг нь үзэх үедээ бүжгээрээ дамжуулж дуугаа илүү илэрхийлж байгааг нь хараад сонирхож эхэлсэн. Ингээд зүгээр л дуртай зүйлсээ сонсож, хардаг биш, өөрөө хийж эхэлье гээд бүжиг сурч эхэлсэн дээ.
.jpg)
-Анх өөрөө бие даан бүжиг сурч байв уу, мэргэжлийн багшаар заалгасан уу?
-Өөрөө бие дааж сурч байлаа. Анх бүжгээ бэлдэх тольгүй учраас зүгээр өрөөнийхөө цонхны тусгалд харж бэлддэг байсан. Дууны үг, утга, ая цохилт болгоныг нь мэдрэнгээ хөдөлгөөнийг нь цээжилдэг байсан.
-Бүжгийн урлагт к-поп урсгал хөтөлсөн юм байна шүү дээ. Таныг бүжиглэж эхлэх хүртэл сэтгэлийг нь татсан зүйл юу байсан юм бол?
-К-поп урсгалын хөгжмөөрөө дамжуулан өгч байгаа утга санаа, илэрхийлдэг мэдрэмж нь миний сэтгэлд хүрсэн. Мөн дууныхаа дүрс бичлэгээр дамжуулан дуугаа бүрэн дүүрэн илэрхийлдэг, сонирхолтойгоор зохиомжилдог нь таалагддаг. Тайзан дээр үзүүлбэр үзүүлж байхдаа, энгийн үед ч биеэ зөв авч явдаг нь хамгийн их сэтгэлд үлддэг. Мөн тэр зангаас нь үлгэр дуурайлал авдаг даа.
(1).jpg)
-Бүжиглэж эхэлснээсээ хойш тэмцээн, уралдаанд оролцож байв уу?
-Тайзны үзүүлбэр үзүүлэх болон бүжгийн тэмцээн уралдаанд 2019 оноос оролцсон. “WORLD CHANGWON FESTIVAL IN MONGOLIA 2019” тэмцээний хоёрдугаар байр, “KOREA WEEK IN MONGOLIA 2019” тэмцээний тэргүүн байр, “K-POP FESTIVAL MONGOLIA” шоу нэвтрүүлэгт хоёр жил дараалан тэргүүн байр эзэлсэн.
-Олон к-поп дууны бүжгийг ковер хийсэн шүү дээ. Нэг дуу ковер хийхийн тулд хэр урт хугацаанд бэлтгэл хийдэг вэ?
-Тухайн бүжгээс их зүйл шалтгаална. Гаргахад хэцүү илэрхийлэмж болон дэглэлттэй бүжиг бол хоёр долоо хоног, харьцангуй хөнгөн дэглэлттэй бүжиг нэг долоо хоног орчим бэлддэг. Бид бүжиг ковер хийхдээ дан ганц хөдөлгөөнийг нь сурдаггүй. Дууныхаа утга, илэрхийлэмж гээд олон зүйлийг гаргаж ирнэ бас дууныхаа үгийг цээжилнэ. “roleplay” буюу дуучныхаа оронд тэр дууг амилуулж байгаа учир илүү хариуцлагатай ажиллах хэрэгтэй болдог.
-Удаан хугацаанд хүч хөдөлмөрөө гаргаж бэлдсэн бүжгээ хүмүүст үзүүлэх тэр мөчид ямар мэдрэмж авдаг вэ?
- Маш их догдлол хүлээлтээр үзүүлбэрээ үзүүлдэг. “KPOP IN PUBLIC” буюу гадаа талбайд олон хүний өмнө үзүүлбэрээ үзүүлдэг учир бидний бүжгийг үзэж байгаа хүмүүсийн хариу үйлдэл үнэхээр чухал байдаг.
-Өнөөдрийг хүртэл олон дууны ковер хийсэн шүү дээ. Тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн дурсамжтай коверийнхаа талаар яриач?
-“BTS” хамтлагийн “ON” дууг ковер хийхэд олон хүн тусласан. Мөн бидний анхны албан ёсны, бие даан хийсэн ковер учраас алдаа дутагдал их ч сэтгэлд хамгийн гэгээлэг дурсамж болж үлдсэн. Бидний эхлэлийн цэг шүү дээ.
-Хамтлагийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд тулгардаг бэрхшээл бий юү?
-Бидний хувьд хамгийн том асуудал мэдээж бүжгийн бэлтгэл хийх заал байдаг. Бүжгийн дэглэлтээ төгс болгохын тулд хамтдаа бэлдэх ёстой учраас нэгдсэн зааландаа хамт байх хэрэг гардаг. Заал асуудалгүй байгаа үед гишүүдийн цагийн хуваарь таарахгүй үе бас гардаг.
-Бүжгийн ковер хийхээс гадна бүжгийн сургалт зохион байгуулж, олон хүнд хичээл заадаг шүү дээ. Хүүхдүүдэд хичээл зааж байхдаа юун дээр нь илүү анхаардаг вэ?
-Бүжиг заахад хамгийн чухал, анхаарах ёстой асуудал нь уур амьсгал байдаг. Хүнд юм зааж байгаа ч заримдаа өөрөө нөгөө хүнээсээ суралцах үе ч байна. Хамтдаа суралцаад хөгжөөд явдаг даа. Заримдаа надаар хичээл заалгаж байгаа хүний сэтгэл санаа таагүй байвал чадахаараа өргөхийг, зөвлөхийг хичээдэг.
(2).jpg)
-Гэр бүлийнх нь гишүүд бүжгээр хичээллэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Намайг бүжгийн урлагт дурлаж хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн маань эсэргүүцдэг байлаа. Гэхдээ тэр үед шантралгүйгээр нууцаар бүжгийн бэлтгэлдээ явдаг байсан. Өөрийнхөө мөрөөдлийг бодит болгож, дуртай зүйлээ хийхийн тулд тууштай явах хэрэгтэй юм билээ. Тууштай явж байгааг минь хараад гэр бүлийнхэн минь дэмжиж эхэлсэн. Гол нь ярилцаж зөвөөр ойлгуулж, гарч байгаа үр дүнгээ хуваалцдаг, үзүүлдэг байх хэрэгтэй юм билээ.
-К-поп урсгалын талаар сөрөг бодолтой явдаг хүн цөөнгүй шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Хүмүүс тайзны будалт дээр ихээхэн шүүмжилдэг. Гэхдээ энэ бол аль ч улсын урлагийн хүнд байх тайзаа хүндлэх соёл гэж боддог. Харин арьсаа арчлах тал дээр ямарч хүн өөрийн гоо сайхандаа анхаардаг байх хэрэгтэйг Солонгос Улсад очоод мэдэрсэн.
-Танд эерэг сэтгэгдэл их ирдэг ч зарим үед сөрөг сэтгэгдэл авах үе байдаг байх. Сөрөг сэтгэгдэл аваад шантарч байв уу?
-Анх эхэлж байхдаа ирсэн сөрөг сэтгэгдэл бүрийг хүндээр хүлээж аваад уурлаж, гомдож, бухимддаг байсан. Одоо бол зүгээр энгийнээр хүлээж авдаг болсон, бараг тоохгүй хаячихдаг. Аль болох сөрөг зүйлстэй зууралдаад байлгүй ойлгох хүмүүстээ ойлгуулаад ойлгохгүй байгаа нэгнийг нь тоохгүй орхидог болсон. Ер сайн сайхан зүйлс мэдэрмээр байвал хэцүү зүйлсийг ч туулж үзэх хэрэгтэй гэж боддог.
-Бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Өөрийнхөө дотор байгаа бүх л мэдрэмжээ хөдөлгөөнөөр гаргаж байгаа болохоор сэтгэл хөдлөлөө их мэдэрч бүжиглэдэг. Үзүүлбэр үзүүлж байх хугацаандаа бүх хүчээ гаргадаг.
-Ирээдүйн зорилго төлөвлөгөөнөөс хуваалцаж болох уу?
-Ирээдүйд Монгол Улсын бүжгийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, нэг биш нэлээд хэдэн алхмаар урагшлуулмаар байна. Залуучуудыг урлаг ойлгодог мэдрэмжтэй гоё үе болон өсөж, хамтдаа хөгжүүлэхийг хүсдэг.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| Ө.ТЭМҮҮЖИН: БҮЖИГ БОЛ ГАЙХАМШИГ, ЭНЭ ГАЙХАМШГИЙГ ОЛОН ХҮНД МЭДРҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |