-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх бүжиглэж эхэлсэн үеэс нь яриагаа эхлэх үү?
-Би өөрийгөө бүжиглэнэ гэж боддоггүй байсан. Багаасаа К-поп урсгалд дуртай учраас хамтлагийнхныгаа мэддэг, цахим хуудсыг нь дагадаг байлаа. Тэгээд нэг жилийн өмнө шинэ гишүүн авах сонгон шалгаруулалт зохион байгуулахад нь оролцож тэнцсэн. Ингээд бүжиглэж эхлээд яг өөрийгөө олчихсон юм шиг санагдсан. Хамтлагийнхаа гишүүдтэй дотно болж, өөрийнхөө байх ёстой газартаа ирсэн гэдгээ цаг тутамд мэдэрч байна.
-Солонгос хамтлаг, дуучдыг хэзээнээс сонсож эхэлсэн бэ?
-Манай ах “Big Bang” хамтлагийн дууг их сонсдог байсан. Мөн наймдугаар ангид байхдаа “Black pink” хамтлагийг сонсдог болсон доо. Дуртай болсон учраас к-поп урсгалын талаар судалж олон хамтлаг дуучдын уран бүтээлийг сонсдог болсон. Энэ дундаас багаасаа сонсож өссөн гэдэг утгаараа “Big bang” хамтлагийн гишүүн “G-dragon”-оос үлгэр дуурайлал их авдаг.
-Хүн дуртай зүйлээсээ илүү их зүйл сурч мэддэг гэдэг шүү дээ. Танай хувьд к-поп сонссоноор ямар өөрчлөлт гарсан бэ?
-Би к-поп урсгалын хөгжим сонсож, тэр хүмүүсийг хардаг байснаараа тэднээс их зүйл сурсан юм билээ. Энэ салбарын талаар судалж, сонсдог учраас тэдний аливаа зүйлд тууштай хандаж, хичээл зүтгэл гаргадаг занг өөр дээр тусгаж авч сурсан байсан. Хамгийн гол к-поп салбарын дуучид биеэ маш зөв авч явдаг тэр ёс суртахуунтай байдлыг нь үлгэрлэн суралцсан юм болов уу. Бага насны хүүхдүүд үзсэн ч буруу үлгэр дуурайлал авах зүйл гаргахгүй байхыг хичээдэг.
(1).jpg)
Би өмнө дотогшоо, бүрэг хүүхэд байсан. Тэгээд надад илт мэдрэгдэж эхэлсэн зүйл нь би нээлттэй болж хүнтэй зөв харьцдаг болсон. Буруу зуршлуудаасаа салж, илүү сэтгэлийн хаттай болсон. Өмнө нь хүндхэн зүйл тохиолдох бүрд хаяад явахад бэлэн байсан бол одоо даваад гарахыг эрмэлздэг. К-поп дуучид “Намайг дага, би ийм зүйл чадна, чамд зааж өгье” гэж хэлдэггүй зүгээр өөрсдийн хичээл зүтгэл, байгаа байдлаар үлгэрлэдэг.
-Энэ жил зохион байгуулагдах “XMF” наадамд оролцох гэж байгаа юм билээ. Үүнээс өөр тэмцээнд оролцож байв уу?
-Миний хувьд ганцаараа тэмцээнд оролцож байгаагүй. Хамтлагт орсноос сар гаруй хугацааны дараа NTV телевизийн зохион байгуулсан “Kpop Festival” нэвтрүүлэгт оролцож байсан. Тэр миний хамгийн анхны тайз юм даа.
-Удаан хугацааны бүжгийн бэлтгэлийн үр дүнд бүжиг бэлэн болж, хүмүүст үзүүлдэг шүү дээ. Бэлдсэн бүх зүйлсээ хүнд үзүүлэх тэр мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?
-Төгс бүжиг үзүүлэхийн тулд бэлтгэлээ шаргуу хийнэ. Яг олон нийтийн өмнө үзүүлбэр үзүүлэхэд үзэгчдийн хариу үйлдэл үнэхээр чухал байдаг. Хүмүүс ямар ч хариу үйлдэлгүйгээр үзэх юм бол бүжгийн хөдөлгөөн, эрч хүч сулраад эхэлдэг. Харин биднийг дэмжээд орилж байгааг нь сонсох мөчид дотроос нэг зүйл огшоод байгаа бүх л хүчээ зарцуулж бүжиглэдэг.
-Ковер бүжгийн бичлэгүүдийг нь үзэхээр хувцас, нүүр будалт, орчинд их анхаарал хандуулсан харагддаг. Өөрсдөө бэлддэг үү?
-Бүх зүйлсээ өрсдөө хийдэг. Бид нэг хамтлагийн уран бүтээлийг ковер хийж байгаа учраас тэр хүмүүстэй аль болох адилхан хувцас өмсөж, ижилхэн үйлдэл гаргаж байж хүмүүст хүрдэг. Ер нь бүжгээ үзээд бэлдэж байх хугацаандаа хувцас болон хаана зураг авалт хийлгэх талаараа ярилцдаг.
.jpg)
-Бүжгийн хамтлагт тохиолддог асуудал бий юу?
-Бидний хувьд хамгийн том асуудал бол бэлтгэл хийх заал байдаг. Бидэнд бүжгийн заалгүй байх үе олон байсан. Заримдаа өөрсдийн мөнгөөр түрээсэлдэг байлаа. Саяхан хийсэн ковер бүжгийн өдөрлөгийн бэлтгэлийг хийх байхад орой зааланд бэлдэж болохгүй учраас цэцэрлэгт хүрээнд очиж бэлддэг байсан. Заримдаа дуу чимээ хэтэрхий их гаргаж байсан гэсэн гомдол ирнэ. Нэг удаа бүжгийн бэлтгэлээ хийж байх үед "Дээд айлаас чинь дуу чимээ гаргаад байна" гэсэн гомдол ирлээ гээд цагдаа орж ирж байлаа. Гэхдээ бид хэд аль чадахаараа чимээгүй бүжгээ бэлдэхийг хичээж байсан.
-Хийж байгаа зүйлийг нь ойлгохгүй байх үед шантарч байв уу?
- Анх эхэлж байх үед хэцүү байсан шүү. Гэхдээ одоо бол ойлгохгүй байсан хүмүүс нь багасаж, бид ч тоохгүй байхыг хичээх болсон. Бидэнд олон эерэг сэтгэгдэл ирдэг. Гэхдээ тэр дунд сөрөг сэтгэгдэл ч байдаг. Хүмүүс аливаа зүйлийг сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Манай хамтлаг анхнаасаа бүжгийн ковер хийх зорилготой байгуулагдсан учраас энэ чиглэлээрээ л явна. Гэтэл хүмүүс ковер гэдгийг ойлгохгүй “Солонгос дуучдыг дуурайж байна, үндэсний бүжгээ бүжиглэсэнгүй” гэсэн сэтгэгдлүүд ирдэг.
.jpg)
-К-поп дуу хөгжим сонсож байгаа залуусыг буруу үлгэр дуурайлал авч байна гэсэн сэтгэгдэл цөөнгүй байдаг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Яах аргагүй к-поп салбарын талаар мэдлэггүй хүмүүсийн нүдээр харахад бид эмэгтэйлэг харагдаж болно. Гэхдээ энэ урлагийн талаар мэддэг хүмүүс биднийг эергээр хүлээн авч байгаа нь чухал. Ганцаараа бүжиглэдэг байсан бол их хүндээр тусах байсан байх. Хамтлагаараа байгаа учраас нэгэнтэйгээ ярилцаад тайвширч чаддаг. Манай хамтлагийн гишүүд маш сайн зөвлөгч, найз, гэр бүл байж чаддаг. Бэлтгэлийн зааландаа өглөөнөөс хойш орой хүртэл хамтдаа байж бүгдийг хийдэг. Хамтлагт шинэ гишүүн орж ирэхэд зайгаа барих бус нэгэндээ уусгаж хүлээж авдаг.
-Өнөөдрийг хүртэл олон ковер бүжиг бүжиглэлээ шүү дээ. Тэгвэл тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн ковер жүжгийнхээ талаар ярьж болох уу?
-Миний хамгийн ковер үргэлж сэтгэлд байдаг. Шалгаруулалтад тэнцээд дараагийн өдрөөс нь шууд бүжгийн бэлтгэлдээ орж байсан. Өмнө нь бүжиглэж байгаагүй учраас бүжгийн бэлтгэл жаахан хэцүү байж билээ. Ковер бүжгийн дүрс бичлэгтэй өдөр гадаа сайхан цаг агаартай гээд бүх л зүйл төгс байсан даа. Анх удаа камерын өмнө гарч байгаа учраас догдлол сандрал гээд бүх л мэдрэмжүүдийг мэдэрсэн. Одоо тэр үеийн бүжгийн дүрс бичлэгийг үзэхээр би тааруу бүжиглэж байгаа ч анхных гэдэг утгаараа надад үнэ цэнтэй.
(2).jpg)
-Огт бүжиглэж байгаагүй хүн шалгаруулалтад орж тэнцэх үедээ юу мэдэрсэн бэ?
-Би өөрийгөө тэнцэнэ гэж найдаагүй хэр нь тэнцчихвэл яах бол гэсэн бодол байсан. Тэгээд хамтлагт тэнцсэн гэдгийг сонсчхоод хэсэгхэн ямар ч хөдөлгөөн хийлгүйгээр гайхаж, эргэлзэж зогссон. Дотроо “Нээрээ тэнцчихэж байгаа юм байхдаа. Өмнө нь бүжиглэж үзээгүй шүү дээ, яах вэ” гэх бодлууд эргэлдсэн. Одоо бол жилийн өмнөхөөс илүү их туршлага болж, дээшилсэн. Гэхдээ сурах зүйл их байгаа.
-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Манай хамтлаг ингээд ганцхан бүжгийн ковер хийхгүйгээр илүү өсөж дэвшихийг хүсдэг. Цаашдаа томоохон энтертайнмент болж өөрсдийн дуу, уран бүтээл гаргахыг хүсдэг. Миний хувьд бүжгийн урлагт чадах бүхнээ зориулаад хэсэгхэн амрах цаг гарах тэр үед суралцахыг хүсдэг. Энэ талаар ээжтэйгээ ярилцахад “Өөрөө бэлэн болсон үедээ сургуульд сураарай. Ямар хүсэлгүй байх үедээ сурах юм бол юу ч сурахгүй. Энэ чигээрээ өөрийгөө хөгжүүлээд, бүжгээ бүжиглээрэй” гэж хэлсэн. Юу ч болсон намайг дэмждэг гэр бүлтэй байна гэдэг хамгийн сайхан.
-Өөрөө сурахаас гадна бусдад бүжгийн хичээл ордог шүү дээ. Таны хувьд хүнд бүжиг зааж өгөх ямар байдаг вэ?
-Анх бүжиг зааж эхлэх үедээ "Өөрөө сайн сурч чадаагүй хэр нь хүнд юу заах билээ" гэж их бодсон. Тэгээд сургалт эхлэх үед тухайн бүжгийг сурах гээд хичээж байгаа хүүхдүүдийг харахаар илүү урамтай болдог. Дараа нь миний заасан бүжгийг тэр хүүхэд сайн бүжиглэчихээр бахархмаар юм билээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Урьж оролцуулсанд баярлалаа.
| А.БЭХБАТ: АНХ БҮЖИГЛЭЖ БАЙХДАА ЖИНХЭНЭ ӨӨРИЙГӨӨ ОЛЧИХСОН ЮМ ШИГ САНАГДСАН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |