-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа анх хэрхэн тик ток дүрс бичлэг хийж эхэлсэн тухайгаас нь ярих уу?
-Ярилцлагыг минь уншин суугаа уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Анх тик ток хийж эхлэхдээ заавал хийх ёстой гэсэн бодолгүйгээр зөвхөн сонирхолдоо хөтлөгдөөд л бичиж байлаа. “Ямар зориулалтай аппликэйшн юм бол” гэж сонирхоод хийсэн дүрс бичлэгүүд маань санасныг бодвол олон хүнд хүрсэн. Олон эерэг сэтгэгдэл ирсэн. Тийм гоё сэтгэгдлүүдийг хүлээн авах тусам дахиад бичлэг хиймээр санагддаг юм билээ.
-Өдөрт хэр олон дүрс бичлэг хийдэг вэ. Нэг тик ток хийхэд хэдий хугацаа шаардагдаг вэ?
-Идэвхтэй үедээ өдөр бүр дүрс бичлэг хийхийг зорьдог. Янз бүр л байдаг, заавал оруулах тогтсон хугацаа байхгүй учраас аль боломжтой үедээ хийнэ. Долоо хоногт 2-3 дүрс бичлэг. Огт зав гарахгүй бол ядаж нэг бичлэг оруулдаг.
-Анхны дүрс бичлэгээ хийхдээ тик токийн олон дарааллыг хэрхэн ойлгож, ашиглаж байв?
-Анх хийхдээ олон зүйл ашиглалгүй гээд бага зэрэг халтуурддаг байсан. Тэгээд хийх тусам илүү нарийн дарааллын дагуу хийдэг болсон. Тик ток хийхэд орчин маш чухал гэдгийг ойлгоод орчноо их сольдог болсон.
-Тик ток хийж, хүмүүст танигдаж эхэлж байх үеийн сэтгэл хөдлөлөөсөө хуваалцахгүй юу?
-Гадуур явж байсан чинь нэг охин гүйж ирээд “Ах аа, тантай зураг даруулж болох уу” гэж асуусан. Тэр үед гайхаад “Юу, надтай яагаад зургаа даруулах гэж байгаа билээ” гэсэн чинь “Та тик ток хийдэг шүү дээ” гэж байсан. Тэр үед ямар сайхан санагдсан гэж санана. Одоо ч хүмүүс таниад мэндлэх, зураг даруулах үед ичдэг хэвээрээ байгаа.
-“Boomerang Mongolia” тик ток хийдэг залуусын нэгдэл шүү дээ. Анх хэрхэн нэгэнтэйгээ нийлж байв?
- Тик ток Монгол Улсад эрчээ авч, хүмүүс мэддэг болсон үе. Тэр үед “Alimaa's movie guide”-ийн Эгшиг биднийг цуглуулаад, "Хамтдаа гоё зүйлс хийдэг баг болцгооё" гээд эхэлж байсан. Одоо бол У.Басбиш биднийг удирдаад явж байгаа. Бидний уриа “We share happiness” буюу нийгэмд тулгамдаж байгаа асуудал тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн асуудлыг ил тод гаргаж ирэх, нийгэмд эерэг гэрэл цацруулахыг хүсдэг. Анх шинэ хүмүүстэй танилцах сайхан байсан. Эхэндээ нэг зорилго тэмүүлэлтэй хүмүүс байсан бол одоо нэг гэр бүл шиг болсон. Уулзахгүй удахаар нэгнээ санана, нэгэндээ зөвлөгөө өгнө, тусалж дэмжинэ. Бидний дунд сайхан нөхөрлөл бий болсон гэх юм уу.
(3).jpg)
-Богино хэмжээний дүрс бичлэг дээрээ жүжиглэдэг шүү дээ. Ирээдүйд кино урлагт орох бодол байдаг уу?
-Цаашдаа кино урлагт орох хүсэл мөрөөдөл бий. Гэхдээ жүжигчин болох номын дууг нь сонсоогүй учраас зориглон орж чадахгүй л байна. Мэргэжлийн хүмүүсийн өмнө жүжиглэнэ гэдэг хэцүү шүү дээ. Ирээдүйд томхон кинонд тоглох үе ирэх байх аа.
-Өнөөгийн нийгэмд өөрийн дүрс бичлэгээ цахим орчин цацах нь хувь хүнээс зориг шаарддаг болсон байна. Хүмүүс сайшаахаас илүү муулах нь их байдаг. Таны хувьд сөрөг сэтгэгдэл аваад ямар хариу үйлдэл гаргаж байсан бэ?
-Намайг эхэлсэн цагаас хойш эерэг сэтгэгдэл дийлэнх хувийг эзэлж байсан. Гэхдээ сөрөг сэтгэгдэл авахаар сэтгэлээр унадаг юм билээ. Хүмүүс зүрх сэтгэлтэй хүнтэй харьцаж байгаагаа ойлгохгүй аймар сэтгэгдэл их бичнэ. Сөрөг сэтгэгдлээс болоод хэсэг тик ток хаягаа хааж байлаа. Одоо бол тоохоо больсон доо. Би хүн бүрд таалагдах албагүй гэдгээ ойлгосон. Миний хувьд шүүмжлэлийг хүлээн аваад засахыг хичээдэг. Доромжлолыг тоохгүй орхихыг боддог. Минийхээр сөрөг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс хүний өнөөдөр сонсоод маргааш өөрчилж чадахгүй зүйлээр нь их гоочилдог. Би маргааш гэхэд жин нэмж, өндөр болж чадахгүй шүү дээ. Би сөрөг сэтгэгдэл сонсоод тэгж их гутарч байхад өсвөр насны хүүхэд бүүр их гутарснаар амиа хорлох талаар боддог байх. Тиймээс хүмүүсийг цахим орчин эрүүл байж, үг хэлээ боддог байгаасай гэж их хүсдэг дээ.
ЦАХИМ ОРЧИНД ЭРҮҮЛ ХАРИЛЦАА ҮҮСГЭЖ БАЙГААСАЙ
(2).jpg)
-Багадаа хэр хөдөлгөөнтэй хүүхэд байсан бэ?
-Их даруухан хүү байлаа. Дотроо олон юм хийхийг хүсдэг хэрнээ ил гаргахаасаа айдаг хүүхэд байсан. Оюутан болоод Улаанбаатар хотод орж ирээд олон зүйлтэй танилцаж, өөрийгөө эвдсэн юм болов уу. Үүнээс гадна тик ток хийж эхэлсэн минь намайг огт өөр, шинэ хүн болгосон шиг санагддаг. Илүү дайчин, илүү зоригтой бас олон зүйл бодож, сэтгэж, нийгмийн амьдралыг арай өөрөөр харах, ойлгох ухаарлыг өгсөн гэж боддог.
-Гэр бүлийн гишүүд нь тик ток тэргүүтэй сошиал ажлыг нь хэрхэн хүлээж авдаг вэ?
- Гэр бүлийнхэн минь их дэмждэг. Гэртээ дүрс бичлэг, шууд дамжуулалт хийх гэж байгаагаа хэлэх үед “За, ээж нь саад болохгүй ээ, энд сууж байя” гээд саад болохгүй. Хааяа яг хажууд миний дүрс бичлэгийг үзээд сууж байна. Тэр үед жаахан ичдэг ч гэсэн их сайхан санагддаг.
(1).jpg)
-Тик ток хийлгүйгээр эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад явж байсан бол ямар байх талаараа төсөөлж байв уу?
-Одоо явж байгаа зам минь их зөв зам гэж боддог учраас тэгж төсөөлөх нь ховор шүү. Заримдаа төсөөлөхөөр гоё ч юм шиг санагддаг. Гэхдээ хэн ч намайг шахаагүй, өөрийн хүссэн зүйлээ хийж байгаа учраас дуртай байдаг. Бусдад инээд, аз жаргал бэлэглэнэ гэдэг сайхан зүйл.
-“Хүннү Эйр” компанид хэсэг хугацаанд ажилласан талаараа яривал?
-2019 оны эхээр онгоцны үйлчлэгчээр ажилд ороод яг гурван жил ажиллаад гарсан байна. Нисэхийн байгууллагад ажиллах сайхан байсан шүү. Би ажилд орохын тулд олон даваа "давсан". Гэхдээ шинэ зүйл хийж, өөрийгөө хөгжүүлэх гээд ажлаасаа гарсан.
-Анх зар сурталчилгаанд тоглохдоо сандарч байсан уу. Сурталчилгааны саналыг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Анхных гэвэл Тик ток дээр хийх чипсний сурталчилгааны богино дүрс бичлэг байсан учраас сандраагүй. Харин албан ёсны зураг авалттай нь Монос компанийн гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаа байсан. Анхных учраас их сандарсан гэрэл зураг даруулж байхдаа яаж авахуулах, ямар хөдөлгөөн хийхээ мэдэхгүй байх тохиолдол гарч байсан. Багадаа телевизээр хардаг байсан тэр гоё загвар өмсөгчидтэй адилхан болсон байгаадаа баярласан.
(1).jpg)
-Цаашдын хүсэл мөрөөдөл, зорилгоосоо хуваалцвал?
-Миний хувьд ирээдүйд өөрийгөө хөгжүүлэхэд түлхүү анхаарлаа хандуулна. Магистраар гадаад улсад суралцах төлөвлөгөө, зорилготой байгаа.
-Үеийнхэн, дүү нартаа хандаж хэлэхийг хүсдэг зүйл бий юү?
-Дуртай зүйлээ хийх нь хүнд аз жаргал өгдөг. Тиймээс зөвхөн тик ток дээр бус, амьдрал дээр ч өөрт байдаг ямар нэг айдсаа даван туулж, хэнээс ч ичихгүйгээр зоригтой амьдраарай гэж хэлмээр байна. Бид нэг л удаа амьдрах учраас бусдаас ичиж санаа зовохгүй амьдраарай.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| А.ЖАМЪЯННЯМ: "ТИК ТОК" НАМАЙГ ДАЙЧИН БОЛГОХООС ГАДНА ЭРГЭН ТОЙРНОО ӨӨРӨӨР ХАРАХ, ОЙЛГОХОД ЗҮГ ЧИГ БОЛСОН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |