-Олон улсын физикийн олимпиадаас мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Энэхүү олимпиадад хэр хугацаанд бэлдсэн бэ?
-Манай сургууль зургадугаар ангиас нь физикийн олимпиад, шалгалтад бэлдэж эхэлсэн. Тиймээс миний хувьд зургадугаар ангиасаа эхэлсэн олимпиадад бэлдэж, оролцсон. Олон улсын физикийн олимпиад өмнө жил оролцож хүрэл медаль авч байлаа. Энэ жил амжилтаа ахиулсандаа баяртай байгаа.
-Хоёрдахь удаагаа оролцож байгаа учраас өмнөхөөсөө илүү туршлагатай байж чадсан уу?
-Өмнө жилээсээ хавь илүү туршлагатай болсон байсан. Олон улсын физикийн олимпиадаас гадна Азийн физикийн олимпиадад хоёр жил оролцсон. Гэхдээ энэ олимпиадаас шагналт байранд шалгарах жаахан хэцүү. Ер нь олон физикийн олимпиадад оролцож туршлага хуримтлуулсныхнаа ачаар олон улсын физикийн олимпиадад амжилттай оролцсон байх. Олон улсын олимпиадууд таван цаг онол, таван цаг туршилт гэсэн журмаар явагдаг. Таван цаг гэж сонсохоор урт юм шиг хэр нь олимпиадын үед бол маш бага хугацаа. Тиймээс энэ таван цагийг үр бүтээлтэйгээр, алдаагүй хийхийг суралцах хэрэгтэй болдог. Олон олимпиадад оролцсоноор цагаа хуваарилж, сандрал багатайгаар ажиллаж сурсан.
-Олимпиадад оролцохдоо хэр сандардаг вэ?
-Нэлээн сандарсан шүү. Бүтэн жилийн турш бэлдсэн учраас урт хугацааны бэлтгэлийнхээ үр шимийг хүртэж чадах болов уу гэсэн айдас, сандрал байсан.
-Олон төрлийн хичээл байгаа шүү дээ. Тэр дундаас физикийн хичээлийн яагаад сонгож, гүнзгийрүүлэн сурсан бэ?
-Манай сургууль хичээлдээ сайн хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь математикийн олимпиадад бэлдэж эхэлдэг. Гэхдээ тэр үед ээж минь багаасаа хичээл, олимпиад гээд явчихвал ядарчихна гээд оруулаагүй юм. Тэгээд зургадугаар ангид байхад физикийн олимпиадад бэлдэх боломж гарч ирсэн. Ингээд суралцах явцдаа олимпиадад орж алтан медаль авсан юм. Нэг амжилт гаргачихаар дахин амжилт гаргахын тулд хичээдэг болчихдог юм билээ. Тэгээд аравдугаар ангиас хичээлийн сэдвүүд хүндэрч, агуулга нь гүнзгийрч эхэлсэн. Тэр нь надад их таалагдсан л даа. Ер нь би багаасаа сониуч, бидний эргэн тойронд болж байгаа зүйл яаж бий болж, яагаад байдаг талаар нь мэдэхийг хүсдэг байсан.
Миний сонирхсон асуудлыг физик атомын түвшинд хүртэл нь тайлбарлаж, бүх сэдвүүд нь хоорондоо уялдаа холбоотой байдаг таалагддаг.
(1).jpg)
-Олимпиадад оролцох бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Бэлтгэл хүнд хэдий ч хамтдаа бэлдэж байгаа багийнхантайгаа илүү дотно болсон. Багийнхантайгаа хамтдаа ядарсан үедээ тоглож хөгжилдөж байсандаа баяртай байна. Миний хувьд энэ жил их чухал гадаад сурахаар төлөвлөж байгаа учраас гадаадын сургуулиудад өргөдлөө өгөхийн хажуугаар олимпиаддаа бэлдсэн. Өөрийгөө ядрахгүйгээр бэлтгэл хийсэн гэвэл худлаа болох байх. Гэхдээ ядарсан ч ард нь гарч чадсан.
-Гэр бүлийнхэн, багш нар нь хэрхэн тусалж, дэмждэг вэ?
-Гэр бүл минь өнгөрсөн жил шинэхэн гишүүнтэй болсон учраас завгүй хүмүүс байдаг. Гэхдээ тэр их ажлын хажуугаар надад урам өгч дэмждэгт нь баярлаж явдаг. Бидэнд өмнө олон улсын физикийн олимпиадад Монгол Улсаа төлөөлж оролцоод мөнгөн медаль авч байсан н.Оргилбол ах, н.Цэрэнчимэг эгч бэлдсэн. Бидэнд хичээлийг эхнээс нь зааж, өөрсдөө өмнө оролцож байсан туршлагаасаа хуваалцаж ажилласан. Зөвхөн хичээл дээр туслахаас гадна олимпиадын өмнөх сэтгэл зүй байдал дээр их тусалж дэмжсэн. Манай баг энэ жил их амжилттай оролцсон, бүгд шагналт байранд орсон шүү дээ. Мөн хүрэл медалиуд нь мөнгөн медалийн дайтай үнэ цэнтэй байсан. Онооны босго гэж байдаг, тэдний оноо их өндөр байсан.
.jpg)
-Хүн бүрд өөрсдийн амжилттай суралцах арга гэж байдаг шүү дээ. Таны хувьд ямар арга барилаар суралцдаг вэ?
-Ер нь шууд цээжлэх гэхээсээ илүү томьёогоо ойлгох хамгийн чухал байдаг. Яагаад тэр томьёо гарч ирж байгаа юунд ашигладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Томьёоны гаргалгаагаа ойлгочихсон тохиолдолд томьёогоо мартсан ч эргүүлээд саначихдаг.
-Олон олимпиадад оролцохдоо бүгдэд нь хичээл зүтгэл гаргасан байх. Тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн олимпиадынхаа талаар ярих уу?
-Улсын физикийн олимпиадад наймдугаар ангидаа оролцож байсан. Олимпиад Өмнөговь аймагт болсон учраас хотоос оролцож байгаа хүүхдүүд автобусанд суугаад очиж байлаа. Хөдөө зохион байгуулагдсан учраас жижигхэн спортын тэмцээн, арга хэмжээнүүд болсон нь их дурсамжтай. Сүүлийн хэдэн жил цар тахлаас болоод хөдөө орон нутаг, олон улсын олимпиадад оролцох боломжгүй болсон.
-Хүүхдүүд хичээлээс үүдсэн сэтгэлзүйн тогтворгүй байдалд их ордог юм билээ. Таны хувьд олон олимпиад, шалгалтад бэлддэг учраас сэтгэл зүйгээ хэрхэн тайван байлгадаг вэ?
-Сэтгэл зүйгээ тайван байлгахын тулд өөртөө хангалттай гэж бодох хүртлээ хичээлээ бэлдэхийг хичээдэг. Өөрөө сайн бэлдэж чадаагүй гэдгээ мэдэж байгаа учраас сандарч, дарамтад ордог. Тиймээс өөртөө хангалттай гэж бодох хүртлээ хичээж бэлдээд өөрийгөө тайвшруулдаг. Хүн сандрах үедээ мэддэг зүйлээ ч чадахаа больчихдог шүү дээ. Гэхдээ л шалгалтын өмнөх сандрал байсаар байдаг.
-Гадаадад сурах төлөвлөгөөтэй байгаа юу?
-Америк Улсад сурах төлөвлөгөөтэй байгаа. Орох боломжтой сургуулиудаа бодсон. Одоо олимпиад дууссан учраас гадаадад суралцахдаа анхаарлаа хандуулна гэсэн бодолтой байгаа.
-Үеийн найзууддаа хэлэхийг хүсдэг үг, зөвлөгөө бий юу?
-Аливаа зүйлийн тэнцвэрийг олж байгаарай гэж хэлмээр байна. Би хэчнээн физикт анхаарч бэлддэг хэдий ч эрүүл мэнддээ анхаарал хандуулдаггүй. Эрүүл мэнд гэдэг бүх зүйлсийн суурь шүү дээ. Суурь нь байхгүй бол яаж ч хичээгээд амжилт олж чадахгүй байх тохиолдол гардаг.
-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Хүссэн их сургуульдаа орох хамгийн ойрын мөрөөдөл байна. Миний хувьд дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ авч чадах мэргэжилтэй болохыг хүсдэг. Энэ зорилгодоо хүрмээр байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
(1).jpg)
| О.АНИРЧУЛУУ: Би дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ авч чадах мэргэжилтэй болохыг хүсдэг |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |