-Энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Ч.Номин-Ангараг гэдэг. Соёл урлагийн их сургуулийг 2016 онд жүжигчин мэргэжлээр төгссөн. Чадварлаг жүжигчин болохоор хичээн ажиллаж байна.
-Сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцах уу?
-Коронавирусийн хөл хорионы үеэр “Orange entertainment” болон “NTV” телевизийн хамтын бүтээл “Search” цувралын гол дүрд тоглосон. Одоо бол “5 дахь улирал” уран сайхны киноны гол дүр дээр ажиллахаар бэлдэж байна.
-“Search” цувралд гол дүр бүтээх ямар байсан бэ?
-Би XII ангийн охины дүрд тоглосон. Гэхдээ би чинь одоо 25 настай, арван жилээ төгсөөд нэлээд удчихсан хүн шүү дээ. Тиймээс хүмүүст “Худлаа харагдаж, надад дүр минь наалдахгүй байх вий дээ” гэсэн айдас их байсан. Надаас бусад жүжигчин сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүд учир насны хувьд хол зөрүү харагдахгүй байсан. Мэдээж анхны гол дүр минь учраас их хайрлаж, хичээж ажилласан.

-“X tuts” продакшнд ажиллаж байсан юм билээ. Хэдий хугацаанд ажилласан бэ?
-Их сургуулиа төгссөнийхөө дараа “X tuts” продакшнд хоёр жил ажилласан. Анх урлагт хөл тавихдаа “X tuts” продакшнаар овоглосондоо баярлаж явдаг. Ажиллаж байх хугацаандаа тайзны хоёр шоу тоглолт болон “Өвлийн инээмсэглэл” жүжигт дүр бүтээж байлаа. Одоогоор надад харьяалагдсан продакшн байхгүй, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна.
-Урлагийн хүн болохоор шийдэж байсан мөчөөсөө хуваалцаач. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?
-Анх Монголын хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд явж эхэлсэн. Тэгээд бүжиг, загвар гээд олон сургалт дамжаанд явдаг, ямар ч байсан урлагийн хүн болно гэдэг маань тодорхой байсан. Тавдугаар ангидаа анх удаа хошин өгүүллэг уншаад, өөртөө жүжигчин болох чадвар байгаа гэдэгт итгэсэн. Мөн багаасаа хөгжүүлсэн олон авьяас жүжигчин хүнд байх хэрэгтэй гэдгийг ойлгоод шалгалтаа өгч байсан.
-Урлагаар их сургуульд ороход нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх эрс эсэргүүцэж байсан. Намайг анагаахын их сургуульд эмчээр орох эсвэл гадаадад сургана гэж ярьж байсан. Тэгээд эцэг, эхээсээ нууцаар СУИС дээр очиж шалгалт өгөөд нэгдүгээр байраар жагсаж, сургуульдаа орж байсан. Нэгдүгээр байрт орчихсон хүнд гэрийнхэн маань үг хэлж чадалгүй хүссэн сургуульд минь оруулсан.
-Хичээлдээ сууж эхэлсэн чинь төсөөлснөөр өөр байсан тохиолдол олон уу?
-Төсөөлсөн шиг байгаагүй ээ. Ядаргаанд орж үзээгүйгээрээ ядарсан. Гэхдээ шантарч, хойш ухрах талаар огт бодоогүй. Зүгээр л миний дотроо төсөөлж, мөрөөдөж, ургуулан бодож байснаас сургалтын арга барил нь өөр байсан. Миний мэдэхгүй зүйл олон байсан. Гэхдээ сургуульдаа сурсандаа би баярладаг.
-Тайз, дэлгэцийн уран бүтээлийн ялгааг хэрхэн мэдэрч байна вэ?
-Энэ хоёр төрлөөс авч байгаа мэдрэмж их өөр юм билээ. Нүүрний хувирал, дуу хоолойны өнгө гээд бүгд өөрчлөгддөг. Тайзны уран бүтээлээс илүү дэлгэцийн уран бүтээл нь илүү хэцүү. Алдсан тохиолдолд дахин зураг авч болдог ч жүжигчнээс илүү их мэдрэмж, жүжиглэлт шаарддаг юм шиг санагддаг.
-Иргэний нисэхэд ажиллаж байсан юм билээ. Урлагийн хүн хэрхэн нисэх хүчинтэй холбогдсон юм бэ?
-Сургуулиа төгсөөд, 2018 онд Иргэний нисэхийн "Изинес Эйрвэйз" компанид зорчигч үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаа. Компанийнхаа ууган ажилтан учраас ажлаас гарахад хүндрэлтэй байсан. Гэхдээ би урлагаа сонгоод ажиллаад явж байна. Би анх ажилд орохдоо олон орноор аялна гэж бодсон. Гэтэл бодит байдал дээр маш хүнд ажил байсан. Хүнээс олон талын авьяас шаарддаг, хүнтэй муухай харьцаж болохгүй, ширхэг үс цухуйж, ил гарч болохгүй гээд хувь хүний зохион байгуулалт, эмх цэгц, хариуцлагатай холбоотой ажил.
-Жүжигчин хүний хувьд бүтээхийг хүсдэг дүр бий юү?
-Жүжигчин мэргэжлийн минь үнэ цэн, миний чадварыг шалгасан, өөрчлөлт авчирсан дүр бүтээхийг хүсэж байна.
-Одоо тоглох гэж байгаа киноныхоо талаар яриач. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-“5 дахь улирал” киног дандаа залуу уран бүтээлчид нэгдэн найруулж, бүтээж байгаа. Залуучуудын асуудлыг олон талаас нь харж, бага зэргийн хэтрүүлэгтэйгээр илэрхийлэх гэж байгаа.
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Урлагаасаа дөрвөн жил хөндийрсөн. Тэр алдсан хугацаагаа маш хурдан нөхөхийн тулд, урлагийн ах эгч, дүү нартаа өөрийгөө таниулахын тулд илүү их хөдөлмөрлөе гэж бодож, зорилго тавьсан. Миний хувьд өөрийгөө авьяастай гэж итгэдэг. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрийнхөө төлөө яваагүйдээ жаахан харамссан. Одоо бол багын хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, урлагийн замналаа эхлүүлэхийг хичээж байна. Бүтээсэн дүрээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд үлдэхийг хүсдэг.
-Баярлалаа, цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа.

| ЖҮЖИГЧИН Ч.НОМИН-АНГАРАГ: Бүтээсэн дүрээрээ хүмүүсийн сэтгэлд хүрэхийг, үлдэхийг хүсдэг |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |