“Солиот эх” киноны чадварлаг жүжигчин Бороо хүүгээс “Тэгри Чину” киноны Хавтай хүүгийн дүрд тоглосон залуу жүжигчин Г.Тэнүүн-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр хамгийн анх “Гэрлэн дохио” олон ангит кинонд дүр бүтээсэн бөгөөд түүнээс хойш та бидний сайн мэдэх “Илд цэцэг", "Бүсгүйчүүд хайрыг хүснэ", "Солиот эх", "Гэрч", "Хэвтрийн хүн", "Нэхүүл" зэрэг кинонд дүр бүтээжээ.
-Дүр бүтээсэн “Тэгри Чину” кино нь саяхан нээлтээ хийлээ, баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу, намайг Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ гэдэг. Би 13 настай “Оюунлаг” сургуулийн долдугаар ангид сурдаг. “Тэгри Чину” киноны Хавтайгийн дүрийг бүтээсэн. Одоогийн байдлаар 11 кинонд тоглосон байна. Зарим кино нь хийгдсэн ч гэсэн арай гарч амжаагүй байгаа.
-Тэнүүн-Эрдэнийг хүмүүс “Солиот эх” киноны Бороо хүүгийн дүрээр таньдаг болсон. Тэгвэл хамгийн анхны дүр бүтээсэн кино нь ямар кино байсан бэ?
-Хамгийн анх “Гэрлэн дохио” олон ангит киноны нэг анги дээр нь тоглосон. Тэр үед зургаан настай, аав тус кинонд тоглох байсан юм. Тэгээд хамт явж байгаад санамсаргүй байдлаар дүр бүтээхээр болсон доо.

-“Солиот эх” кинонд тоглохдоо нас бага байсан шүү дээ. Хэрхэн энэ кинонд дүр бүтээхээр болсон бэ?
-Цахим орчинд дүр сонгон шалгаруулалтын зар байхыг хараад өөрийгөө сориод үзье гэж бодсон. Тэгээд ах бид хоёрыг царай төрхийн хувьд адилхан нэг хүний дүр бүтээхэд тохиромжтой гээд сонгосон. Миний анхны гол дүр Бороо хүү байлаа. "Солиот эх" киноны зураг авалтаар анх удаа натурт гарсан, анхны гол дүр гээд надад олон гайхалтай дурсамж, туршлага өгсөн кино шүү.
-Цахим орчинд байсан уран бүтээлчдэд хандан нэгэн сэтгэгдэл гарсан байсан. Юу гэж вэ гэхээр "Яаж хөдөөний хүүхэд олж тоглуулсан юм бэ" гэсэн сэтгэгдэл байсан санагдаж байна. Уншссан уу, уншаад юу гэж бодсон бэ?
-“Хүмүүс хөндөөний хүүхэд тоглуулсан юм уу” гэж их ярьсан. Анх тийм сэтгэгдэл сонсоод эвгүй санагдаж, дургүй байсан нууц биш. Тэгээд хүмүүс ч тэгж ярихаа болиод би ч дасаж эхэлсэн. Одоо бол “Би тэгж сайн дүрээ бүтээсэн юм байна” гэж боддог доо.
.gif)
-Тус кинонд тоглохдоо мэдээж жаахан хүүхэд байсан шүү дээ. Тиймээс кино багийн гишүүд их өхөөрддөг байв уу. Хэцүү бэрхшээлтэй үеүд хэр олон байсан бэ ?
-“Солиот эх” киноны Бороо хүүгийн дүр уйлдаг хэсэг ихтэй. Их уйлаад байх хэцүү, гэхдээ киноныхоо утга агуулгыг ойлгочих юм бол уйлчихдаг. Кино багийнхаа багачуудын эгнээд жагсана, хамт тоглож байгаа жүжигчин ах, эгч нар их өхөөрддөг байсан.
-Саяхан нээлтээ хийсэн киноныхоо талаар ярих уу. Ямар дүр дээр ажилласан бэ?
-Найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Тэгри Чину” кинонд Хавтайгийн дүр дээр ажиллаа. Түүхэн кино учраас тэр үеийн хэллэгийг хэлэх хэцүү, эхний хэдэн хэсгийн зураг авалтын үед хэлж байгаа үгнийхээ утгыг сайн ойлгохгүй байсан.
-Энэ кинонд туршлагатай мундаг жүжигчидтэй хамтран тоглосон шүү дээ. Тэднээс их зүйл сурсан болов уу гэж бодож байна?
-“Тэгри Чину” кинон дээр С.Ариунбямба ах надад их зөвлөгөө өгсөн “Энэ хэсэг дээр яг ийм байдалтай хийгээрэй” гээд олон зүйл зааж өгсөн.
-Нэлээд олон киноны дүр дээр ажилласных туршлага их хуримтлуулав уу?
-Өөрийнхөө зорьж боддог шиг туршлагатай бол болоогүй байна. Гэхдээ хичээж байгаа.

-Аав тань найруулагч, жүжигчин хүн шүү дээ. Зөвлөгөө хэр өгдөг вэ ?
-Би аавтай киноны зураг авалтад явж байгаагүй. Гэртээ хамт байх үед аав надад олон зүйл зааж өгнө, бид найзууд шиг л ярилцдаг. Жишээлбэл “Ийм дүрд тоглож байгаа юм чинь тэр хэсэгт нь илүү анхаараарай. Камерын урд өөрийнхөөрөө байгаарай” гэх зэрэг зөвлөгөөг өгнө дөө.

-“Солиот эх” кинонд төрсөн ахтайгаа тоглосон. Ахтайгаа хамт дэлгэцийн бүтээлд оролцох үед ямар мэдрэмж төрсөн бэ?
- Хамт кинонд тоглоход ганцаараа байснаас илүү амар байх нь гэж бодож байв. Гэхдээ бид хоёрын зураг авалт тусдаа хийгдэж байсан. Ах маань одоо зураглаачаар ажиллаж байгаа даа
-Ирээдүйн мэргэжлээ сонгосон уу. Өөр мэргэжил сонголоо гэхэд дахин кинонд тоглох санал ирвэл яах вэ?
-Одоогоор мэргэжлээ сонгож амжаагүй байна. Гэхдээ ирээдүйд урлагаа орхилгүйгээр хийж байгаа ажилтайгаа хослуулаад явахыг хүсдэг.
-Чиний хувьд багаасаа дэлгэцийн уран бүтээлд тоглосон олны танил хүү шүү дээ. Ангийнхан нь хэрхэн хүлээж авдаг вэ. Бас чи хааяа онгирдог уу?
-Манай ангийнхан намайг тоодоггүй юм аа, кинонд тоглосон ч гэж хардаггүй байх. Харин “Солиот эх” кинонд дүр бүтээсний дараах хоёр жилд гудамжаар явж байхад хүмүүс их таньдаг байлаа. Харин заримдаа өөр санаатайгаар найз болох гэж сонин хандлага гаргаад байгаа хүүхдүүдтэй таардаг. Тэднээс аль болох холуур байхыг хичээдэг.
-Хүмүүсийн таньдаг олны танил нэгэн болоход ямар мэдрэмж авч байсан бэ. Хүмүүс таниад байхаар гоё байсан уу?
-Анх тэгж олны танил болох гоё байх гэж төсөөлж байсан. Гэхдээ сүүлдээ жаахан залхаж эхэлдэг юм билээ. Зарим хүн над дээр ирээд хэтэрхий их юм асууна, тэр бүрээс нь залхсан байх.
-Багш нар нь хэр их дэмждэг вэ. Заримдаа чөлөө авах үе гардаг байх ?
- Сайн дэмждэг, зарим кинонд тоглохын тулд заавал хичээл завсардах шаардлага гардаг. Тэр бүрд асуудалгүйгээр дэмжиж тусалдаг.
-Хэр хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд вэ?
-Кинонд тоглоод өөрийнхөөрөө байж сурсан. Хэтэрхий биеэ барьсан, хүмүүсийн хэлдгээр хэлбэр зантай хүмүүс онцгүй харагддаг. Харин миний хувьд өөрийнхөөрөө байж чаддаг. Сахилгагүй хүүхэд шүү, гэхдээ хэтэрч болохгүй гэдгийг мэддэг.
САХИЛГАГҮЙ ХЭДИЙ Ч ХЭТЭРЧ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ МЭДДЭГ
-Хийх дуртай зүйлээсээ хуваалцаач ?
- Би төгөлдөр хуур тоглож, дугуй унах дуртай. Төгөлдөр хуурыг хоёрдугаар ангиасаа хойш тоглосон. Дугуй унаж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна, байнга биш ч өдөрт 2-4 цаг дугуй уначихдаг болсон доо.
-Кино зураг авалтын үеийн дурсамж их байх. Тэр дундаас хамгийн сэтгэлд ойр байгаа дурсамжаасаа хуваалцаач?
-“Тэгри Чину” киноны зураг авалтыг хийх гээд хотоос гараад Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум руу явах замдаа шаварт долоо хоног суусан. Тэр хугацаанд кино багийнхаа гишүүдтэй илүү дотно болсон.
-Цаашдын зорилго, төлөвлөгөөгөө гаргасан уу?
- Цаашдаа жүжиглэх чадвараа илүү сайжруулмаар байна.
-Олны танил хүн сайн, муу олон сэтгэгдэл авдаг тэр бүрийн хэрхэн хүлээн авдаг вэ?
-Сөрөг сэтгэгдлийг нэг их тоогоод байдаггүй. Сэтгэл санаагаар унахын нэмэр шүү дээ. Харин эерэг сэтгэгдэл байвал цаашаа үргэлжлүүлэх эрч хүч, урам авдаг.
-Өөрийнхөө тоглосон киног дараа нь үзэх ямар байдаг вэ?
-Ичээд үзэж чаддаггүй юм билээ. Хүмүүс намайг хараад юу гэж бодож байгаа бол гээд санаа зовоод байдаг байсан. Одоо бол илүү мэргэжлийн байдлаар үздэг болсон. "Энэ хэсэг дээр ингэж тоглох байж дээ" гээд, өөрийгөө шүүмжилж үздэг болсон.
-Үеийн найзууддаа хэлмээр санагддаг үг байгаа юу ?
-Өөрийнхөөрөө байхыг хичээгээрэй. Зарим хүүхэд хэн нэгэнд дооглуулж шоглуулснаасаа болоод өөрийнхөөрөө байж чадахаа больчихдог, айдаг, үзэл бодлоо илэрхийлж чадахаа больчихдог. Тэр зүйл нь насан туршид нь хар толбо болоод үлдчихдэг. Тэр зүйлийн эсрэг өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг байгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Ирээдүйд олон дүр бүтээсэн мундаг жүжигчин болоорой.
-Баярлалаа.
| Г.ТЭНҮҮН-ЭРДЭНЭ: “Солиот эх” киноны Бороо хүүгийн дүр надад туршлага бас дурсамж нэмсэн |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |