-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Кино урлагтай холбогдож байсан түүхээ ярьж өгөөч?
-Би багаасаа л урлагийн хүн болно гэж боддог байсан. Тэр ч утгаараа нэгдүгээр ангиасаа “Яргуй” урлагийн наадамд оролцдог байлаа. Хамгийн анх долдугаар ангийн сурагч байхдаа кинонд тоглосон. Арван жилээ төгсөөд Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангид элсэн орж суралцсан даа. Чамлалтгүй олон кинонд туслах дүр бүтээсэн байна. Харин анхны тоглосон олон ангит кино нь “Хавтаст хэрэг” байлаа.
-Анх кинонд дүр авсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Жүжигчний мэргэжлээр сурчихсан учраас дүр авахдаа хөөрч догдлох бус авсан дүрээ хэрхэн сайн гаргах талаар л бодож байсан даа.
-Та чадварлаг жүжиглэхээс гадна дуулдаг шүү дээ. Цаашид хослуулаад л явах уу?
-Дуу дуулах бол миний сонирхол юм л даа. Заавал жүжигчин хүн гээд ганцхан кинонд тоглож, тайзан дээр жүжиглээд явж болох ч гэлээ өөр зүйлсийг ч бас хийж үзэх хэрэгтэй гэж боддог. Америкаас гэвэл Jamie Foxx дуучин, жүжигчин, ая зохиогч, продюсер гээд бүгдийг нь хийж байна. Монгол Улсад ч дээд үеийн жүжигчдээс маань дуулдаг хүмүүс бий шүү дээ. Анхнаасаа л дуучин, жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Мөрөөдлийнхөө төлөө л явж байна.
Би багаасаа л урлагийн хүн болно гэж боддог байсан
.jpg)
-“Хавтаст хэрэг” олон ангит кинонд дүр бүтээх болсон тухайгаа хэлж өгөөч?
-Надад кинонд тоглох санал ирсэн. Ерөнхий продюсер Н.Отгонбат, гүйцэтгэх продюсер С.Сумьяа эгч “Хавтаст хэрэг” олон ангид киноны Мандах гэж залуугийн дүр байгаа. Чамайг тоглуулах сонирхолтой байна” гэсэн санал ирсэн. Цагдаагийн дүрд тоглоно гэдэг чинь өөрөө гоё, яагаад гэхээр хүүхэд байхаасаа л цагдаа болж тоглодог байлаа. Тийм ч учраас уриалгахнаар саналыг хүлээж авсан.
-Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэтэй өмнө хамтарч кинонд тоглож байсан шүү дээ. Харин энэ удаа "Хавтаст хэрэг" олон ангит кинонд хамт дүр бүтээх нь ямар санагдсан бэ?
-Боогий ахтай анх танилцсан түүх гэвэл би Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байхдаа танилцаж, ах дүүс болсон. Тайзан дээр “Гамлет” жүжигт хамтарч тоглож байлаа. Хамт кинонд гол дүр бүтээх сайхан байдаг. Хүнийхээ хувьд ч, ур чадвар, үлгэрлэлийнх нь хувьд ч сурах, харах зүйл ихтэй.
-“Хавтаст хэрэг” кинонд хөдөө, орон нутгийн зураг авалт их байсан. Хүндрэлтэй зүйл гарсан уу ?
-Хүндрэлтэй зүйл байсангүй. Бид Өмнөговь аймагт 14 хонож, тал газар зураг авалтаа хийсэн, үнэхээр сайхан байсан шүү.
-Кинонд толгойгүй хүүхдийн цогцос олдож, хэргийн мөрөөр хайдаг хэсэг байдаг шүү дээ. Тэр хэсгийн талаар жүжигчин Г.Номуун "Яг бодит юм шиг харагдсан учраас эвгүй байсан" хэмээн ярьсан байсан. Танд тэр хэсгийн зураг авалт ямар санагдсан бэ?
-Манай Номуун өөрөө хүүтэй болохоор жаахан эвгүй л байсан байх. Надад бол тийм хэцүү байгаагүй. Би яг тэр толгойг зураг авалтад зориулж хийж байхад нь хараад “Ямар эвгүй юм бэ” гэж бодоод өнгөрсөн дөө.
-Мандах IT чиглэлээр мөрдлөг явуулдаг, чадварлаг цагдаагийн дүр байсан. Магад та үзэгчдэд тэгж харуулж чадсан байх?
-IT-гийн хэлтэст очиж үзсэн. Кино танилцуулгын үеэр биднийг тэр хэлтэстэй танилцуулсан ч дотогш бол оруулаагүй. Харанхуй орчинд компьютерын ард суучихсан бүгдийг нь хянаад сууж байдаг юм билээ. Ер нь манай цагдаагийнхан сайн ажилладаг юм билээ. Тэдний тухай кино хийж байхдаа мөрдөгч, цагдаагийнхны зовлон жаргалыг илүү ойлгож, мэдэрсэн гэх юм уу даа. Үнэхээр зогсолтгүй хөдөлмөрлөдөг юм билээ.

Тэдний тухай кино хийж байхдаа мөрдөгч, цагдаагийнхны зовлон жаргалыг илүү ойлгож, мэдэрсэн гэх юм уу даа. Үнэхээр зогсолтгүй хөдөлмөрлөдөг юм билээ
-Таны хувьд "Хавтаст хэрэг" кино бусад олон ангит киноноос юугаараа онцлог байсан бэ?
-Энэ кинонд гарч байгаа хэргүүд бүгд бодит үйл явдал. Монгол Улсад болсон шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүд гэдгээрээ давуу талтай. Зохиол бичиж байгаа зохиолын багийнхан тухайн хэрэг болж байхад ийм үйлдэл болсон гээд дарааллын дагуу бичсэн. Тэр гарч байгаа үйл явдлууд нь бодит учраас хүмүүст илүү таалагдсан болов уу.
-Киногоо үзээд танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Бид таван сар хагасын хугацаанд маш шахуу цагийн хуваарьтай олон газар, объект сольж зургаа авахуулсан. Маш богино хугацаанд олон хүний хүч хөдөлмөр шингээж бүтээгдсэн ч хурдан гарч дууссанд нь бага зэрэг сэтгэл дундуур байсан. Бусдаар бол үнэхээр сайхан байлаа.
-Монгол Улсын хувьд цуврал алуурчин байсан гэдгийг киногоор харуулсан шүү дээ. Таны хувьд энэ талаар мэдэх ямар байсан бэ?
-Бидний хувьд гадаад киноноос цуврал алуурчин гэдэг зүйлийг хардаг байсан. Гэтэл Монгол Улсад ч байгаа гэдгийг сонсчихоод “Үнэхээр байдаг юм уу. Ямар сонин юм бэ” гэж хүлээж авсан даа. “Хавтаст хэрэг” кинон дээр энэ талаар гарч байгаа нь “Гэмт хэрэгтэнд гишгэх газар үгүй” гэдгийг мөрдлөгийн ажиллагаа, хууль хяналтын ажиглалтын үйл явц байнга үргэлжилж байдгийг харуулсан хэрэг юм шүү дээ. Бид энэ киногоороо гэмт хэрэг хийвэл ийм үр дагаварт хүрдэг гэдгийг харуулах, сэргийлэхийг зорьсон.
Кинонд гарч байгаа хэргүүд бүгд бодит үйл явдал
-“Хавтаст хэрэг” олон ангит киноны Мандахын дүр хүмүүст юу илэрхийлж, хүргэсэн дүр вэ?
-Ерөнхийдөө зохиолоо уншаад гэгээлэг залуугийн дүр гэж харсан. Угаасаа анги бүр дээр гэмт хэргийн талаар гарна. Гэмт хэрэг бол өөрөө хар бараан зүйл, миний дүр гэгээлэг тал нь байх гэж бодсон. Хүмүүс цагдаа гэхээр муухай харж, уурласан хүн байх ёстой юм шиг хүлээж авдаг. Тэгвэл цагдаа хүн яагаад инээсэн, хөгжилтэй хүн байж болохгүй гэж. Тэр талыг нь барьж, дүрээ гаргахыг хичээсэн.
-Жүжигчин хүний хувьд бүтээхийг хүсдэг дүр байгаа юу?
-Тайзны уран бүтээлүүдэд тоглох гоё байдаг. Жүжигчин хүн бүр түүхэн хүний дүр бүтээхийг хүсдэг байх. Би ч тэдний нэг. Өнгөрсөн зун түүхэн кинонд тоглосон, одоохондоо нээлтээ хийгээгүй байгаа.

-Киноны явцад хэцүү зүйл байгаагүй гэлээ. Тэгвэл нэг үзэгдлийн зураг авалтыг олон удаа давтаж авсан тохиолдол гарсан уу?
-Долоо хоног шахуу хуваарьтай өдөрт бараг арван үзэгдлийн зураг авалттай байсан. Тэр хэдэн өдөр жаахан унтах юм сан гэсэн бодол бол төрж байсан. Гэхдээ хэсэгхэн зуур гарсан завсарлагаанаар нүдний хор гаргадаг байсан. Түүнээс биш, өөр хүндрэлтэй зүйл байгаагүй. Нойргүй ажиллах, дүрээ сайн гаргахын төлөө илүү цагаар сууж суудлах гэдэг бол жүжигчин, уран бүтээлч хүнд байх л ёстой зүйл. Бид чинь дуртай ажлаа хийж байгаа учраас ерөөсөө түүртээгүй. Дуртай зүйлээ хийж байгаа учир мэдээж хөгжилтэй. Надад “Аз жаргалтайгаар ажлаа хийх” гэдэг зарчим байдаг. Тэр зарчмаараа ажиллаж, амьдрахыг ч хүсдэг. Хэцүү үедээ хэцүү, даарах үедээ даарна. Гэхдээ л инээсэн сайхан уур амьсгал дунд кино маань дууссан даа.
-Таны хувьд бүтээсэн бүх дүр нь нандин байдаг байх. Тэр дундаас хамгийн их нандин дүр нь ямар уран бүтээлийн, хэний дүр вэ?
-Бүгд л нандин байдаг. Би бүх юмандаа сэтгэл зүрхээ зориулж хийдэг учраас яг тэрийг гэж хэлэх хэцүү. Гэхдээ би одоогоор “Хавтаст хэрэг” киноны Мандахын дүрдээ илүү хайртай.
-Дуучин хүний хувиар хийсэн анхны уран бүтээл нь ямар дуу байсан бэ?
-Би чинь олон хамтлагт байсан, “Only Top”, “SS” ,“Mic avenue” гээд цахим цомог хүртэл гаргаж байлаа. Тэгээд гадаадаас ирээд найзуудаараа нийлээд “Тоонот” студийг эхлүүлээд явж байна. "Тоонот" студиэс цацагдсан миний анхны дуу “5 Minutes” байсан.
-Таны “After rain” дуу олон хүнд хүрсэн. Хүмүүс таны уран бүтээлийг сонсоод явж байгааг харах ямар мэдрэмж өгдөг вэ?
-Анх дуугаа хийгээд цацчихсан, сурталчилгааны ажил хийгээгүй байсан юм. Дууны үгийг Dessant бичсэн. Энэ дууны хөгжмийг аваад, ая хийсний дараа надад “Нормоор байна уу" гэсэн үг л байгаад байсан. Тэгээд би “Энэ яг нормоор байна уу гэдэг дуу юм байна” гэсэн чинь манайхан “Нормоор байна уу” гэж ямар дуу байдаг юм гээд инээлдэж байсан. Би энэ дуундаа хайртай, гоё дуу шүү дээ. Би хөгжим хийхдээ дууныхаа насжилтыг харж, бодож хийдэг. Миний дуу гараад олон хүнд хүрэхгүй байж болно. Би хөгжим хийхдээ аль болох “сүнстэй”, тухайн үедээ л олон хүнд хүрээд дуусах биш, хэр урт наслахыг нь бодож хэдэн жилийн дараа сонссон ч хүнд хүрдэг тийм л дуу хийхийг хичээдэг.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Төлөвлөгөөнүүд гарчихсан, одоо манай студиэс O.Z-ийн бие даасан цомог гарах гэж байна. Араас нь миний бие даасан цомог гарна. Энэ зуны хувьд "Тоонот" студийнхэн Монгол Улсынхаа 21 аймгийн төвөөр аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байж байна даа.
-Цаг гарган ярицлага өгсөн танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа, танай хамт олонд амжилт хүсье.
Би хөгжим хийхдээ аль болох “сүнстэй”, тухайн үедээ л олон хүнд хүрээд дуусах биш, хэдэн жилийн дараа сонссон ч хүнд хүрдэг тийм л дуу хийхийг хичээдэг

| Б.БАЯРЖАВХЛАН: Би аз жаргалтайгаар ажлаа хийх дуртай |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |