-Сайн байна уу. Хавтаст хэрэг олон ангит кино гарч дууслаа. Кино багийнханд нь баяр хүргэе. Анх энэхүү кинонд хэрхэн тоглох болсон бэ?
-Сайн байна уу. Хавтаст хэрэг киноны хувьд манай ангийн хөвгүүдийн байгуулсан "Халх" продакшны Отгонбаатар хэд хэдэн ангийн зохиол бичиж редакторласан юм. Тэгээд надад дүрийн шалгаруулалтад орохыг санал болгосон. Намайг очиход ихэнх дүрээ сонгочихсон, ганцхан Халиунаагийн дүрийг сонгоогүй байсан. Миний хувьд шинэ төгсөгч дээрээс нь цар тахалтай хичээлдээ бүрэн суух боломжгүй үеийн оюутан байсан учраас туршлага бага байсан. Гэхдээ кино багийнхан надад итгээд, ахлах дэслэгч Халиунаагийн дүрийг өгсөн. Анх хамт тоглох жүжигчдийгээ хараад эмээсэн ч, өөрийгөө чадахыг мэдэж байсан учраас тоглохоор болсон. Найруулагч маань намайг Халиунаагийн дүрд сонгосныхоо дараа “Чиний дүрийг маш их хайсан” гэж хэлсэн.
-"Хавтаст хэрэг" киноны эхний зураг авалтад орох ямар байсан бэ?
-Хамгийн эхний зураг авалт Мандах бид хоёрын цагдаагийн газрын гадаа таардаг хэсэг байсан. Тэр үед ахтай анх удаа уулзсан л даа. Ах өөр уран бүтээлийн ажилтай байсан болохоор зохиол уншлагын үеэр ирж амждаггүй байсан юм. Анхны өдөр учраас сандрал ихтэй гэхдээ өөрийгөө хянаж, жүжиглэлтээ сайн гаргахыг хичээсэн.
-Зураг авалтын явцад хэн хамгийн их туслаж дэмжиж байсан бэ?
-Өөрөө зохиолоо сайн уншаад, аль хэсэгт хэрхэн тоглохоо төлөвлөнө. Хамт тоглож байгаа жүжигчид маань туршлагатай хүмүүс учраас зааж зөвлөдөг байсан. Тэр дунд хэн ч “Чи болохгүй байна,тэгэхгүй байна” гэсэн шүүмж хэлж байгаагүй. Г.Алтаншагай ах “Нараа ингэвэл дээр юм байна” гээд зөвлөдөг байсан. Бүгд л аль хэсэг дээр хэрхэн жүжиглэхээ ярилцдаг. Цагдаагийн тухай кино учир мэдэхгүй зүйл их гарна. Тэр бүрд нь цагдаагийн албан хаагчид “Эмэгтэй цагдаа нар ийм байдаг. Буугаа ингэж барина” гээд зааж, зөвлөж байсан.
-Зураг авалтын дундуур хөгжилтэй зүйлс тохиолдсон уу?
-Хөгжилтэй зүйл зөндөө болсон. Гол дүрийн таван гишүүн хамт байгаа цагт инээхгүй байна гэж байхгүй. Ялангуяа Г.Алтаншагай, С.Болд-Эрдэнэ ах нар хамт байгаа цагт үргэлж инээдтэй зүйлс болдог. С.Болд-Эрдэнэ ах сахилгагүй, Алтаншагай ах байнга инээдтэй зүйл ярьдаг. Би яг тэр гээд ярихаар хөгжилтэй зүйлийг муу ярих гээд байна.

ЦАГДААГИЙН ДҮРД ТОГЛОСОН УЧИР ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ ХИЧЭЭХ БОЛСОН
-"Хавтаст хэрэг" олон ангит кино телевизээр гарч саяхан дууслаа. Кино дуусахад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Таван сар орчмын хугацаанд зураг авалтын багийнхантайгаа 16 ангит киноны ард гарсандаа маш их бахархсан. Тийм амархан ажил байгаагүй. Киногоо үзэх болгондоо тухайн ангийн зураг авалтын ард юу болсон тухай боддог юм билээ. Эхнийхээ ангийг үзэхдээ өөрийгөө хараад ичээд байсан. Гэхдээ цаашлаад үзэх тусам өөрийгөө харах бус бусдынхаа дүрээ хэрхэн гаргасан, киноныхоо хийц зэргийг харж, илүү уран бүтээлч талаасаа үздэг болсон.
-Таны хувьд "Хавтаст хэрэг" кино бусад олон ангит киноноос юугаараа онцлог байсан бэ?
-Миний хувьд "Хавтаст хэрэг" кино нууцлалын зэрэгтэй Монгол Улсад болж байсан гэмт хэргүүдээс сонгож, кино зохиол бичиж хийсэн болохоор содон байсан. Мөн эрэлттэй, чадварлаг олон уран бүтээлч энэ кинонд тоглосон гэдэг утгаараа хүмүүсийн сонирхлыг татсан байх. Өөр улсын цагдаа бус яг Монгол Улсын цагдаа ямар байдаг, яаж ажилладаг гэдгийг арай илүү амьдралд ойр байдлаар харуулсан. Кинон дээр хүнд гэмт хэргүүдийн талаар гарах бүрд найзууд маань надаас “Нээрээ ийм хэрэг гарч байсан юм уу” гэж асуудаг. Үнэхээр тийм хэрэг гараад, бид сэдэвлээд кино хийсэн гэхээр итгэдэггүй. Энэ гэмт хэргүүдээс сэдэвлээд кино хийж байгаа нь хүмүүст “Битгий ийм алхам хийгээрэй, ийм үр дагаварт хүрдэг юм шүү” гэдгийг анхааруулах, харуулахыг зорьсон. Энэ кино гарсны дараа гэмт хэргийн тоо буураасай гэж хүссэн.
-Хүмүүс "Хавтаст хэрэг" киноных нь дүрээр шууд хүлээж авсан үе байгаа юу?
-Үнэнийг хэлэхэд, хүмүүс намайг таньдаг болно гэж бодоогүй. Тэгсэн миний төсөөлж байснаас илүү хүлээн авч “Энэ нөгөө хөөрхөн Халиун байна” гэсэн үгийг их сонсон. Хамгийн гоё санагдсан зүйл нь замын цагдаа зогсоочихоод намайг таниад “ Халиун уу, киноных нь тэр анги их таалагдсан. Бидний ажлын хэсгийг хүмүүст бодитоор харуулж байгаад баярлаж байгаа шүү” гэсэн. Хүмүүс намайг таниад харж эхлэхээр биеэ барьж эхэлдэг юм билээ. Цагдаагийн үүрэгт албан хаагчийн дүр дээр ажилласан, хүмүүс намайг цагдаа эмэгтэйгээр минь харж байгаа учраас гадуур явахдаа хүмүүс буруугаар ойлгочих вий дээ гэж санаа зовсон үе байсан.
БҮЖИГЛЭНЭ ГЭХЭЭР НҮД СЭРГЭДЭГ ХҮҮХЭД БАЙСАН

-“No rules” “Хавтаст хэрэг” киноны дүрүүдийг бүтээхэд өөртэй нь адилхан санагдсан зүйл байгаа юу?
-Яг ижилхэн зантай учраас тухайн дүрд тоглоно гэж байхгүй. Адилхан бас өөр олон зүйлс байсан. Дүрүүдийн хувьд гэвэл хоёулаа надаас хэт эгч хүмүүсийн дүр байсан. Би яг өөрийнхөө насны гоё хайрлаж, дурласан залуу охин, тийм дэврүүн насны тухай гардаг уран бүтээлд тоглох юм сан гэж мөрөөддөг.
-Дараагийн уран бүтээлийн санал ирсэн үү?
-Өөр киноны санал ирсэн л дээ. Гэхдээ цагдаа, эмчийн дүр байсан. Хувьдаа бодохдоо төрийн албан хаагчийн дүрд тоглох юм бол миний цаашдын уран бүтээл энэ чиглэлийн хүмүүсийн дүр байх юм шиг санагдсан. Хүмүүс зөвхөн тэр төрлийн киногоор нь харчих юм бол бусад найруулагч, хүмүүст цагдаагаас өөр дүрээр харагдахаа больчих байх гээд татгалзсан байгаа. Би “Mongolia Entertaiment ” хамтлагийн бүжигчин. Тиймээс хамтлагийн ажилдаа төвлөрөөд явж байгаа.

-Бүжгийн хамтлагт байдаг гэлээ. Мэргэжлийн бүжигчин үү, эсвэл сонирхлоороо бүжиглэдэг үү?
-Миний мөрөөдөл бүжигчин л дээ. Хөгжим бүжгийн коллежийг Ардын бүжгийн ангийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгсчихөөд СУИС-ийн Кино драмын ангид орсон. Сурч байх явцад маань бүжигчин мэргэжил том давуу тал болж өгдөг учраас энэ мэргэжлээр сурсандаа баярладаг. Гэхдээ өмнө нь би хэзээ ч жүжигчин болно гэж бодож байгаагүй.
-Хүүхэд байхдаа урлагийн хүн болно гэж бодож байсан уу?
-Бүр багаасаа бүжигчин болно гэж боддог, цэцэрлэгт байхаасаа л бүжиглэдэг байсан. Гэхдээ хичээлээ хийдэггүй, бүжиглэнэ гэхээр нүд нь сэргэдэг, бүжиглэж л байвал болдог тийм хүүхэд байсан. Би жоохон бие муутай болохоор эцэг, эх маань бүжиглүүлэхгүй гэдэг байсан юм. Аав, ээждээ хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч тэнцсэн гэдгээ эцэг, эхийн гарын үсэг хэрэг болох үед нь хэлсэн/ инээв/. Хэчнээн бие муутай байсан ч хүн дуртай зүйлдээ яаж ийгээд явдаг юм билээ. Миний хувьд бүжиг надад дархлаа суулгаж өгсөн гэж боддог доо.
-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?
-Урлагийн замналаа хэзээ ч хаяхгүй. Бүжиглэнэ, жүжиглэнэ багаасаа л уран бүтээлч болно гэж боддог байсан учраас урлаггүй бол би галзуурах байх гэж боддог. Одоогоор төлөвлөсөн ажил байхгүй учраас ингэж бодож байж мэднэ. Гэхдээ сарын дараа би өөр зүйл төлөвлөөд явж байж магадгүй. Хүнд заримдаа юм хийж бүтээмээр эсвэл зүгээр л сууж баймаар үе байдаг шүү дээ. Би яг тийм бодолтой үе дээрээ байгаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа, амжилт хүсье.

| Н.НАРХАЖИД: Дурлалт охины дүр бүтээхийг мөрөөддөг |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |