-Та математикийн багш, шүдний технологич мэргэжилтэй юм билээ. Гэхдээ одоо дэлхийн нэр хүндтэй, нөлөө бүхий компаниудын сурталчилгаанд моделиор ажиллаж байна. Загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн түүх нь сонирхолтой бөгөөд олон хүнд сургамж болсон үйл явдал юм билээ. Энэ түүхээ ярьж өгөөч?
-Багадаа загварын сургалтад явдаг байсан ч загвар өмсөгчөөр тууштай ажиллаж байгаагүй юм. БНСУ-ын их сургуульд сурч байхдаа сургуулийн сайтын нүүр царайгаар зураг авалтад анх оролцож байсан. Гэхдээ Сөүл хотоос нэлээн хол газар сурч байсан учраас үргэлжлүүлж, загвар өмсөгчөөр ажиллаж амжилгүй орхисон. Хүндээр өвдсөнийхөө дараа хүн хийхийг хүссэн зүйлээ хийж, мэдэрч, турших хэрэгтэйг ойлгосон. Бие тэнхэрч, эмнэлгээс гарсныхаа дараагаас энэ салбарт идэвхтэйгээр ажиллаж байна даа. 2019 оны долдугаар сард бүдүүн гэдэсний хорт хавдрын дөрөвдүгээр шатанд орсон байна гэсэн оноштойгоор бүтэн 12 цагийн хагалгаанд орсон. Дараа нь 12 удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн. Одоо энгийн ярьж байгаа ч тэр үе үнэхээр хэцүү цаг хугацаа байсан. Эмчилгээний дараа үс ургаж, жин нэмээд хуучин хэвэндээ орж эхэлсэн тэр үедээ буюу 2021 оны дөрөвдүгээр сард умайн хүзүүний хорт хавдартайгаа мэдсэн. Эхэн үе дээр нь мэдсэн учраас яаралтай хагалгаа хийлгээд, одоо хүртэл хяналтад байгаа. Дараа жилийн дөрөвдүгээр сард бүрэн эдгэрсэн гэсэн хариугаа авна гэдэгтээ итгэлтэй байна. Бүдүүн гэдэсний хорт хавдрын хувьд бүрэн эдгэрсэн гэх мэдээг 2024 оны долдугаар сард сонссон. Анх хавдартай гэдгээ мэдээд үнэхээр хэцүү байсан ч цаг өнгөрөхийн хэрээр давж гарах арга зам хайж эхэлдэг юм билээ.
-Эмнэлгийн орон дээр өвчинтэйгөө тэмцэхэд хамгийн их дэм болж, таныг хөл дээрээ дахин босгосон зүйл юу вэ?
-Багадаа олон хэцүү бас сайхан зүйл туулсан учраас сэтгэлийн хаттай болж өссөн байх. Гэхдээ л “Хорт хавдар” гэдэг оношийг хоёр удаа сонссоны дараа “Яагаад би юм бэ” гэж эрхгүй бодогддог юм билээ. Гэсэн ч “Би л шантарчих юм бол надад ирсэн энэ амьдрал утга учиргүй өнгөрчихнө шүү дээ. Тиймээс энэ бүхнийг ямар ч хамаагүй аргаар даваад гарна” гэж л хүссэн. Хүний дотор өөрийнх нь бодож байгаагаас ч илүү хүч, тэнхээ байдгийг ойлгосон. “Ингээд үхнэ гэж юу байх вэ дээ” гэсэн бодол намайг хөл дээр минь босгосон байх. Хэцүү өвчинтэй тулгарсны дараа бодол, хүнтэй харилцах харилцаа, амьдралын хэвшил өөрчлөгддөг юм билээ. Эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа хурдан эдгэрэхийг мөрөөдөж, хийхийг хүссэн бүхнээ хийж байх хэрэгтэйг ойлгосон. Эдгэрснийхээ дараа хийх зүйлээ төлөвлөн бодож, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх жаргалтай мөчүүдээ төсөөлсөн. Төсөөлөл бүр минь надад хөл дээрээ босох урам зориг хайрлаж байсан. Хүүхэд минь жаахан байсан учраас үрээ бодож, тэр бүх өвчнийг тэвчсэн юм шиг санагддаг. Ингээд ярьсан чинь надад олон зүйл урам, зориг өгч байжээ.
.jpg)
-Гэдсэн дээрх сорви нь загвар өмсөгчийн ажилд нь нөлөөлж байв уу?
-Хэдийгээр том сорвитой ч загвар өмсөгчийн ажилд нөлөөлж байгаагүй ээ. Дотуур хувцасны зураг авалтын үеэр л хүмүүс мэддэг. Анх сорвиноосоо санаа зовдог байсан. Царай, биеийг минь хараад зөвшөөрсөн ч би “Бие дээр минь том сорви байгаа. Мэдэж байгаа юу, зүгээр үү” гэж асуудаг байсан. Сүүлийн жилүүдэд төдийлөн тоохоо больсон. Учир нь, цахим сүлжээнд сорвио ил гаргасан олон зургаа нийтэлж байсан учраас хүмүүс мэддэг болсон байх. Би сорвиноосоо ичиж байгаагүй ээ. Тун хэцүү давааг даваад гарсны минь гэрч шүү дээ.
-Дуучин, жүжигчин, загвар өмсөгчид гээд загварын салбарт ажиллах хүн олон шүү дээ. Тэднээс ялгарах таны онцлог юу вэ?
-БНСУ-д загвар өмсөгчөөр ажиллахад өрсөлдөгч олон байдаг нь үнэн. Үүнийгээ дагаад тэднийг ажиллуулах зах зээл нь ч бий. Миний тэднээс ялгарах онцлог нь ази болон европ төрхийг хослуулсан царай, төрх минь. Өвөрмөц төрх минь ажлаа хийхэд давуу тал болдог. Солонгосчууд гадаад, европ төрхтэй моделиудтай хамтран ажиллах дуртай байдаг. Мөн БНСУ-д олон жил амьдарч байгаа учраас орчуулагч шаардахгүйгээр зурагчин, найруулагчидтайгаа харилцдаг минь давуу тал болдог.
-Таныг догдлуулж, баярлуулсан сурталчилгааны санал бий юү?
-Алдартай жүжигчин Kim Soo Hyun-той хамтарч сурталчилгаанд тоглохдоо л хамгийн их догдолсон доо. Хэдийгээр цалин бага байсан ч дуртай жүжигчинтэйгээ нэг сурталчилгаанд тоглож байгаадаа баяртай байсан. Алдартай жүжигчинтэй хамтарч байгаа минь нэр төрийн хэрэг шүү дээ. Дараа нь хуримын даашинзны зураг авалтад найман цаг оролцоод, 17 сая вонийн цалин авч байсан. Нэг өдрийн дотор тийм өндөр цалинтай ажилласандаа баярлаж, өөрөөрөө бахархсан. Загвар өмсөгчөөр ажиллаж эхлэхдээ хожим харамсах зүйлгүй байхыг хүссэнээс биш, тийм их цалин авна гэж төсөөлөөгүй шүү дээ.
-Эх орондоо байнга ирдэг үү. БНСУ-д байхдаа хамгийн их санадаг зүйл тань юу вэ?
-Найзуудыгаа л хамгийн их санадаг даа. Гоо сайхны эмнэлэгт ажиллаж байхдаа гурван сар тутамд Монголд ирж зөвлөгөө өгдөг байсан юм. Тэгэхээр санах нь бага байсан байх л даа. Сүүлд есдүгээр сард гэртээ очоод ирсэн. Оюутан байхдаа бол гэрээ их санадаг байсан. Одоогийнх шиг цалинтай ажил хийдэггүй байсан учраас удаан хугацааны дараа очиж байгаа гэрийнхэндээ бэлэгтэй очих гээд цагийн ажил хийж, мөнгө цуглуулдаг байлаа.
-Сүүлийн жилүүдэд БНСУ-д загвар өмсөгчид кинонд тоглох нь элбэг болсон шүү дээ. Танд жүжигчнээр ажиллах сонирхол бий юү?
-Монголд байхдаа нэг энтертайнмент чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажилладаг байсан юм. Тэр үед жүжигчид намайг хараад “Чи жүжигчин болохгүй яасан юм бэ” гэж их асуудаг, жүжиглэж чадна гэж урамшуулдаг байлаа. Тэр магтаал санаанаас огт гардаггүй. Боломж гарах юм бол кинонд тоглохыг мөрөөддөг.
-Хувцасны брэндтэй болохыг хүсдэг талаар нь сонссон юм. Та хүмүүст ямар хувцас урлаж өгөхийг хүсэж байгаа вэ?
-Эмэгтэй хүний гоо сайхныг тодотгосон догь хувцасны брэндтэй болохыг хүсдэг. Хүн навсгар хувцас өмсөх тусам биеэ гаргуунд нь гаргадаг. Тиймээс хүмүүст өөртөө итгэх итгэл бэлэглэсэн, гол нь өдөр тутам өмсөхөд тохиромжтой хувцас зохион бүтээж өгөхийг хүсдэг. Хувцас үнэтэй, брэндийнх байхдаа чухал биш, биеийнх нь онцлогт тохирсон байхад л үнэ цэн нь оршдог.
-Та ирээдүйн мөрөөдөл, зорилгоосоо хуваалцахгүй юу?
-Нөхөртэйгээ Монголд аялал жуулчлалын компанитай болохыг хүсдэг. Манай хүний мэргэжил нь аялал жуулчлалтай холбоотой учраас олон жил үүнийг мөрөөдөж байна. Дэлхийгээр аялж, бусад улсын соёлтой танилцах нь ч миний мөрөөдөл. Бусад хүний хувьд энгийн зүйл боловч эдгээр мөрөөдөл миний хувьд үнэ цэнтэй. Баян цатгалан амьдрах нь гол биш, аз жаргалтай, хүссэнээ идэж, хайртай хүмүүстэйгээ хамт байх нь хамгийн сайхан зүйл гэдгийг би ойлгосон.
| Ж.НАМУУН: ХОРТ ХАВДАРТАЙ НҮҮР ТУЛСНЫХАА ДАРАА “SAMSUNG”, “APPLE”, “TOYOTA” ТЭРГҮҮТЭЙ КОМПАНИЙН СУРТАЛЧИЛГААНД ТОГЛОДОГ ЗАГВАР ӨМСӨГЧ БОЛСОН |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |