• Өнөөдөр 2025-05-20

ШҮҮХ: С.БАТДӨЛИЙГ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН ХЭРГЭЭР ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН

2023-01-09,   495

           Шүүхээс С.Батдөлийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, татвараас зайлсхийсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ. 
 
         Энэ талаар шүүхийн зүгээс“ С.Батдөл нь 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө худалдан борлуулан олсон орлогоос их хэмжээний татвар ногдох орлого буюу долоон сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 хорооны орон сууц болон өөрийн орон сууцанд нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн татвараас зайлсхийсэн орлого болох 7.3 тэрбумыг мэдсээр байж ашигласан. Түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 2022 онд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах зэргээр өөрчлөх байдлаар байнга тогтвортой мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл үйлдсэнд нь яллагдагчаар татсан байна. С.Батдөлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3.1 хэсгийн заалт буюу татвараас зайлсхийх, мөн 18.6.2 хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна” гэв. 
 

ШҮҮХ: С.БАТДӨЛИЙГ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН ХЭРГЭЭР ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-09 12:45:43
    б: сулалсан гээ биз дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188