• Өнөөдөр 2026-10-27

Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо

      Бильярдын  эмэгтэйчүүдийн “World Open” тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөв. Хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Монгол Улсын аварга Ч.Адьяадолгор хэсэгтээ дэлхийн чансааны  VII эрэмбэтэй,  дэлхий аварга, Энэтхэгийн тамирчин Р.Анупамаг 2:0-ээр, Сингапурын тамирчныг мөн 2:0-ээр хожсон. Хонконгийн тамирчинд 2:1-ээр, Малайзын тамирчинд 2:0-ээр хожигдож хэсэгтээ гуравдугаар байрт орсон. Харин тэрбээр "Seniors" ангилалд хэсэгтээ хожигдсон Малайзын тамирчныг 2:0-ээр буулган авч, “Seniors” ангиллын хагас шигшээд шалгаран үлдээд байна.

    Монгол Улсын аварга, ОУХМ, Ази тивийн хошой аварга, “WWS” дэлхийн чансааны 13-д эрэмбэтэй ОУХМ  Б.Нарантуяа  дэлхийн аварга, “WWS” нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Хятадын Бай-Ю-Лу , Дэлхийн 12  удаагийн аварга,  “WWS” дэлхийн чансааны IV эрэмбэтэй Гүржийн Риан Эванс, дэлхийн аварга, “WWS” дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэтэй Хонконгийн Он-Eэ-Нж , дэлхийн аварга “WWS” дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэтэй Тайландын Минк Нутчарут Нарт  хэсэгтээ нэг  ч фрэйм алдалгүй бүх өрсөлдөгчөө 2:0-ээр хожин шигшээ 16-д үлдээд байна.


 

 


Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188