• Өнөөдөр 2026-10-26

"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ

Монголын хүүхэд багачуудын сайн мэдэх «Маамуу нааш ир» дуу олны хүртээл болсны 70 жилийн ой өнгөрсөн бямба гарагт буюу 10 дугаар сарын 25-нд тохиолоо.

Уг дууны аяыг хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиож, үгийг яруу найрагч Ч.Лхамсүрэн бичсэн бөгөөд 1956 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын гавьяат жүжигчин В.Долгор анх дуулж, олны хүртээл болгосон юм.

Энгийн, уянгалаг аялгуу, хүүхдэд ойр дотно үгтэй учраас дуу олон нийтийн дунд хурдан түгэн дэлгэрч, үе үеийн хүүхэд багачуудын хайртай дуу болжээ. Өдгөө «Маамуу нааш ир» нь Монголын хүүхдийн дууны сонгодог бүтээлүүдийн нэгд тооцогддог.

Уг дуунд зориулсан хөшөөг 2011 онд Улаанбаатар хотын Хүүхдийн төв ордны баруун талд босгосон байдаг.

 


"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188