• Өнөөдөр 2026-10-27

Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо

Япон улсын Айчи-Нагоя хотод аравдугаар сарын 18–24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн V пара наадамд Монгол Улсын баг амжилттай оролцлоо.


"Айчи Нагоя 2026" Азийн Пара наадамд Монголын 44 тамирчин, 18 дасгалжуулагч спортын 10 төрөлд оролцож спортын таван төрлөөс дөрвөн алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, нийт 10 медаль хүртэж, 45 улсын багаас медаль хүртсэн улсуудаас 14 дүгээр байранд бичигдлээ.

Тухайлбал, тамирчдын тосгонд гэхэд оролцогч орнуудын багийн төв штаб болон ширээний теннис, тэргэнцэртэй сэлэм, тэргэнцэртэй сагсан бөмбөгийн тамирчид байрласан юм. Энэ хүрээнд Монгол улсын баг тамирчид тамирчдын тосгоноос гадна есөн өөр зочид буудалд, нийт 10 байршилд байрлаж тэмцээн уралдаандаа оролцлоо. Гэсэн хэдий ч Монгол Улсын багийнхаа бүх төрлийн тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүсийг нэгдсэн удирдлагаар сайтар хангаж, бүгдэд нь хүрч чадаж, мэдээлэл тодорхой дамжуулж, машин унаа захиалах, бүх багуудаар тойрон явж очиж, биечлэн уулзах гээд олон ажлыг нэг дор шуурхай сайн зохион байгуулж амжилттай ажиллав. 

Монгол Улсын багийн штабын ажилтнууд хамгийн түрүүнд аравдугаар сарын 13-ны өдөр Нагояд хүрэлцэн очсон бол хамгийн сүүлд 10 дугаар сарын 27-ны өдөр эх орондоо ирнэ.


Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188