• Өнөөдөр 2026-10-26

Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа

     Казахстан Улсын Астана хотод "Астана-2026" сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. ДАШТ-ий 87 кг-ын жинд Ц.Батбаяр, Ираны Алиреза Мохмадитай хүч сорилоо. "Парис-2024" олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий хошой мөнгөн медальт Алиреза Мохмади эл барилдаанд бүхэл дөрвөн онооны мэхээ хоёр ч удаа даалгаж, 11:0-ээр ялав.

    Алиреза Мохмади сүүлийн гурван жилд олимпын наадам болон Азийн аваргад тус бүр нэг удаа, ДАШТ-д хоёр ч удаа финалдаад байгаа билээ. Хэрэв Ираны тамирчин амжилтаа бататгаж уг тэмцээний шигшээ барилдаанд шалгарвал Ц.Батбаяр дагах барилдааныг хийх юм.


 

 


Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-26 17:16:32
    Зочин: Ийм хоолны савнуудыг яах гэж явуулдаг байна, ирэхээр нь зардалыг нь төлүүлбэл таарна, 11-0 байхдаа яах вэ дээ, арай хэтэрхий, муугаа мэдээд гэртээ хэвтэж байхгүй хариуцлагагүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188