• Өнөөдөр 2026-10-27

Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна

         Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар цахим орчинд Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ талаар ЕТГ-аас хариу тайлбар мэдээлэл хийлээ. ЕТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Ерөнхийлөгчид Австрали Улсад байр орон сууцтай мэт мэдээлж байна. Энэ бол ташаа мэдээлэл. Ерөнхийлөгч тус улс руу 12 жил зорцоогүй. Мөн хотын төвд Андууд таур гэдэг орон сууцыг Ерөнхийлөгчийг бариулж байгаа мэт ярьж байна. Гэтэл энэ барилга нь нийслэлийн өмчийн газар юм билээ. Хотын дарга байсан хүн үүнийг мэдэхгүй байна гэж байхгүй

       Улмаар барилгыг барьж байгаа Асар-Өргөө компанийг эзэмшигч нь Г.Ганзориг гэх хүн байгаа. Холбоо хамаарлыг нь үзвэл Ардчилсан намаас НИТХ-д сууж байсан хүний хамаарал бүхий компани байна. Мөн 300, 400 сая төгрөгийн үнэлгээ бүхий Бага тэнгэрийн аманд байгаа хаус хотхонуудыг Ерөнхийлөгчийн өмч мэтээр мэдээлсэн. Мөн л ор үндэслэлгүй мэдээлэл байна. Бага тэнгэр орчимд 164 айлын амины орон сууц байна. 280 орчим айлын нийтийн орон сууц байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хадгаламжаасаа 2022 онд 360 мянган доллароор, 2025 онд 250 сая төгрөгөөр Бага тэнгэрт амины орон сууц худалдаж авсан.

    Түүнийгээ өөрийн хөрөнгө дээрээ ил тод мэдээлсэн байдаг. Гэтэл өөр хүний нэр дээрх хаус хорооллуудыг Ерөнхийлөгчийнх мэтээр ярьж байна. Мөн үнэтэй машины цуглуулгатай залууг Ерөнхийлөгчтэй хамаатуулсан. Нямдаваа гэгч залууг Ерөнхийлөгчтэй холбож гүтгэсэн хүн нь тогтоогдсон" гэлээ. 


Ц.ГАНЗОРИГ: Хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийн талаар ор үндэслэлгүй мэдээллүүд хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188