• Өнөөдөр 2026-10-27

Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна

     Улаанбаатар, Хөх хот ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтаар хот төлөвлөлт, тохижилт, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр туршлага солилцох, эдийн засгийн чөлөөт бүсийн хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг хэлэлцэв.

    Мөн хоёр хотын аялал жуулчлалын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн харилцан зорчих, аялах таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар санал дэвшүүлжээ. Хөх хотын Засаг дарга Лянь Дун эдгээр саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, хоёр хотын гадаад харилцааны болон салбар хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, санал санаачилгыг бодит ажил хэрэг болгох нь чухал гэдгийг онцолсон байна. Уулзалтын төгсгөлд талууд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал, боловсрол, хүүхэд, залуучуудын сургалт солилцоо, хот байгуулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188