• Өнөөдөр 2026-10-26

Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа

     Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны аравдугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Спортын сайд Ковальчук Сергей Михайловичтай Минск хотноо уулзлаа.Талууд уулзалтаар биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагаагаа өвлийн спорт, спортын анагаах ухаан, үндэсний шигшээ баг, тамирчдын хамтарсан бэлтгэл сургуулилалт, бүх нийтийн биеийн тамирын боловсрол олгох чиглэлээр үргэлжлүүлэхээр тохиров. Түүнчлэн сайд Ж.Алдаржавхлан хоёр орны спортын байгууллага хооронд шууд холбоо тогтоон хамтран ажиллахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.


 

 


Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188