• Өнөөдөр 2026-10-27

ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 26-ны өдөр нийт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 723, гэмт хэргийн шинжтэй 115 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 21, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 66, хулгайн 18 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 109 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 75 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188