• Өнөөдөр 2026-10-27

Б.МӨНХТАМИР: АИ92, дизель, онгоцны түлшийг БНХАУ-гаар дамжуулан оруулж ирнэ

     Шатахууны шуурхай штабын Ажлын хэсгээс шатахууны үнийн талаар мэдээлэл өглөө.

        Энэ үеэр АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир "2026 оны аравдугаар сард энгийн АИ92 шатахууны хэрэглээ импортын захиалгын 57 мянган тонн байгаа. Үүнээс 36 мянган тонн нь Монгол Улсад орж ирсэн байна. Замд зургаан мянган тонн явж байгаа. Цаашлаад 15 мянга орчим тонн ачигдаагүй хүлээж байна. Арваннэгдүгээр сарын шатахууны үнийн мэдээлэл хараахан ирж амжаагүй байна. Урьдчилсан байдлаар нийт захиалгын тоо өсөх магадлалтай байгаа бол үнийн хэмжээ бага зэрэг буурах магадлалтай байна. ОХУ-аас импортолж орж ирж байгаа шатахуун Монгол Улсын хэрэглээг бүрэн хангахгүй байгаа учраас үлдэгдэл шатахууны мэдээллээ импортлох боломжийг БНХАУ болон гуравдагч улсаас судалж оруулж ирэхээр ажиллаж байна. Үүний хүрээнд БНСУ-тай хамтын ажиллагааны харилцан санамж бичиг, гэрээний ажлыг энэ долоо хоногтоо багтаад зурах бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. Үүнтэй холбоотой аж ахуй нэгжүүд маань БНСУ-аас АИ92 болон дизель, онгоцны түлшийг БНХАУ-гаар дамжуулан оруулж ирнэ. Эхний ээлжит 12 мянган тонн захиалга арваннэгдүгээр сарын эхээр орж ирэхээр төлөвлөж байна. Цаашид тогтмол хугацаанд гуравдагч улсаас шатахуун импортлох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн Шуурхай штабын хурал дээр ОХУ-ын төмөр замын засвар, зарим нэг шатахууны тээвэрлэлтийн асуудал удааширсантай холбоотой өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд бага зэрэг хомстол нэмэгдлээ. Энэ ч үүднээс замын хөдөлгөөнд үүсээд байгаа нөхцөл байдал, хур тунадас, цас их орсонтой холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын зүгээс мэдээллийг өглөө. Энэ хүрээнд авч хэрэгжүүлэх дараах арга хэмжээг өнөөдрийн шуурхай штабаас гаргасан байна. Нийт төв шугамын дагуу байгаа шатахуун түгээх станцуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах ажлыг гаргаж ирж байна. Мөн ээлж солих хугацааг 11:00 цагаас хийлгэхээр Шатахуун түгээх станцуудад үүрэг өгсөн байна. Мөн ОХУ-аас ачилт хийгдэхгүй байгаатай вагон эргэлттэй холбоотой асуудал яригдаж байна" гэв.


Б.МӨНХТАМИР: АИ92, дизель, онгоцны түлшийг БНХАУ-гаар дамжуулан оруулж ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188