...Дөрвөн улирлын дэлгэр өдрүүдийг өртөөлөн түүчээлсээр бидний байгуулсан Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч тантай хамт зургаан нас хүрлээ. Өдийгөөс зургаан жилийн өмнө Монголын сэтгүүл зүй гэх их айлд өрх тусгаарлаж, дөрөө нийлүүлэн байхдаа өнөөдрийн Эргэлтийг бүтээх юм сан гэж бид яарч, догдолж, сандарч, адгахын хэрээр мөрөөдөж байлаа.
Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон нь сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” сангийн шилдэг төслийн уралдаанд “Ковид-19” ба монголчуудын амьдрал” төслөөрөө шалгарч, Монголын “Балдорж” шагналт анхны редакц болсон билээ. Түүнчлэн тус сайтын хамт олон нь 2021 оны шилдэг мэдээллийн сайтаар шалгарч, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт редакц болсон юм. Мөн манай сэтгүүлч Б.Цогтбаяр, Д.Чанцалдулам, Б.Бадралмаа, Б.Гүнжид, Д.Бямбасүрэн, М.Бат-Эрдэнэ, О.Эрдэнэтунгалаг, Б.Хонгорзул нар сэтгүүл зүйн даацтай, чансаа өндөр уралдаануудад оролцож, тэргүүн байрт ээлж дараалан шалгарч ирлээ.
Мөн Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг 2021 онд эмхэтгэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал 10 ном бүтээж, уншигчдын хүртээл болгосон. Уг цуврал нь нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга тэргүүтэй сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлөөр бичсэн бүтээлүүдийг цогцоор нь багтаан гаргаснаараа онцлог. Тиймээс энэхүү “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нь нэг редакцаас “төрсөн” бүтээлүүдийн цуврал гэдгээрээ Монголын сэтгүүл зүйн салбарт анхдагч болсон юм.

Үүгээр ч зогсохгүй эргэлтийнхэн таван жилийн хугацаанд сэтгүүл зүйн бүтээлүүдийг баринтагласан “Эргэлт” эрэн сурвалжлах сэтгүүлийн дөрвөн дугаарыг уншигчдын хүртээл болгоод байна. Бидний бүтээсэн “Эргэлт” сэтгүүл Монголын уншигчдын таашаалд нийцэхийн сацуу МСНЭ-ийн “Ган үзэг” шагналыг хүртсэн амжилттайгаар зургаан жилийн ойгоо угтаж байна.
Бүтээлээс бүтээлийн хооронд дүүлж, жигүүрлэж явахдаа он цагийн урсгалд гэрч болон үлдэх “Монголын шилдэг нийтлэл” 108 ботийн 74 дүгээр ботид Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын эрэн сурвалжлах бүтээлүүд багтсан бол 88 дугаар ботийн нэг, хоёрдугаарт Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, уран бүтээлчдийн оргил бүтээлүүд багтан уншигчдын хүртээл болоод байна.
Хэзээ ч уншсан амь халуунаараа орших сэтгүүл зүйн даацтай бүтээлүүдээс гадна Эргэлт.мн мэдээллийн сайтын сэтгүүлч, яруу найрагчид хамтран “Дөрвөн өөр намар” шүлгийн түүврийг ч уншигч танд хүргэжээ. Гэрэлт залуу нас, гэнэн өдрүүд, гэгээн дурсамж бүхнээ он цагийн түүхээр өртөөлүүлээд, номын шаргал хуудсанд үүрд үлдээлээ.
Түүнчлэн сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлийг багтаасан 40 нүүртэй “Эргэлт” сонинг уншигчдын гарт хүргээд буй.
2025 онд монгол, англи хэл дээр “Сүүлчийн нүүдэлчид” хөрөг бүтээлийн ном бүтээж, Монгол, Франц, Швейцар, Чех, Унгар, Итали, Австри тэргүүтэй долоон оронд нээлтээ хийж, өдгөө орос, серби, хятад, чех, япон хэл дээр хөрвүүлж байна.



.jpg)
Мөн Эргэлт.мн сэтгүүлч Д.Чанцалдуламын “Давс үүрсэн 40 жил” нийтлэлээс сэдэвлэсэн “Давс үүрсэн 40 жил” баримтат кино төслийг Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон 2024 оны арваннэгдүгээр сараас эхлэн хөгжүүлж байна. “Давс үүрсэн 40 жил” баримтат кино төслөөрөө Монгол Улсад болдог хэд хэдэн кино төслийн уралдаанд амжилттай оролцоод байна. Тухайлбал, 2025 оны зургадугаар сард болсон “Хархорум олон улсын кино наадам”-ын төслийн хоёрдугаар шатанд шалгарч, олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авсан.
(1)(1).jpg)

Улмаар 2026 онд 75 дахь удаагийн Берлинийн олон улсын кино наадам, 79 дэх удаагийн Канын олон улсын кино наадамд “Давс үүрсэн 40 жил” кино төслөөрөө оролцож олон улсын шүүгч, гаднын продюсер, кино компаниудад танилцуулсан амжилттай байна. Мөн бидний “Давс үүрсэн 40 жил” баримтат кино төслөөрөө Монгол Улсын Кино урлагийг дэмжих сангийн 2025 оны сонгон шалгаруулалтад шалгарсан амжилттай байна.
Үүнээс гадна ховор, сонин амьдралтай иргэдийн аж байдал, түүхийг баримтат нэвтрүүлэг болгон мөнхөлж үлдээх, цаг үе, үйл явдал, эрэн сурвалжлах баримтад тулгуурласан “Эргэлтийн цаг” мэдээллийн хөтөлбөрөө олон нийтэд хүргэн ажиллаж байна.
Тэртээх өдрүүдээс өнөөдрийг хүртэл хамт байсан, ирээдүйн гэрэлт өдрүүдэд ч хамтдаа байх Эргэлт.мн мэдээллийн сайтын оюунлаг уншигч танд зургаан жилийн ойн баярын мэнд хүргэе.
Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олон
Оюунлаг ирээдүйн төлөө
| ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |